“Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-д заасны дагуу зургаадугаар сарын 1-ээс эхлэн дараах төрлийн хүнсний ногоо нийлүүлэх тариаланчдад урамшуулал олгохоор шийдвэрлэжээ. Үүнд
- Байцаа
- Сонгино
- Саримс
- Чинжүү
- Улаан лооль
- Өргөст хэмх
- Навчит ногоо
- Шар лууван (Боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлсэн тохиолдолд )
- Хүрэн манжин (Боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлсэн тохиолдолд )
Журамд заасны дагуу мөнгөн урамшуулалд хамрагдах тариалан эрхлэгч дараах шаардлагыг хангасан байна.
- Тариалан эрхлэгч нь өөрийн өмчлөлийн, эзэмшлийн болон түрээсийн газарт тариалалт эрхэлдэг, тухайн газар нь газрын мэдээллийн нэгдсэн систем (egazar.gov.mn)-д бүртгэлтэй байх;
- Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журмын дагуу тариалалт, талбайн арчилгаа, пестицид болон бордооны зарцуулалт, ургац хураалт, бэлтгэсэн уриншийн мэдээг Тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сан (plant.mofa.gov.mn)-д тогтмол оруулан хөтөлж бүртгэсэн, гарал үүслийн цахим гэрчилгээг авсан байх;
- Татварын цахим төлбөрийн баримтын систем (ebarimt.mn)-д өөрийн нэр, регистрийн дугаараар бүртгэгдсэн байх ба бүтээгдэхүүн худалдах тухай бүрт энэ журмын хүснэгт-1-ийн дагуу урамшуулалд хамрагдах бүтээгдэхүүний кодоор и-баримтыг үүсгэж, худалдан авсан, худалдсан хоёр тал төлбөрийн баримтыг баталгаажуулсан байх;
Дээрх журмын шаардлагыг хангаж холбогдох мэдээллийг цаг тухайд нь бүртгүүлж, урамшуулалд хамрагдах хүсэлтээ uramshuulal.gov.mn-д цахимаар илгээж урамшуулалд хамрагдана гэж ХХААХҮЯ-аас мэдээллээ.