gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ЦЭЦ: Мандатын тооноос дутуу тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцох нь чөлөөтэй сонгох эрхийг зөрчсөн

Э.Энхмаа
Улс төр
2025-05-08
117
Twitter logo

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.05.08/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцлээ.

Иргэн Н.Туяа Үндсэн хуулийн цэцэд, УИХ-аас 2019 оны 12-р сарын 20-нд баталсан УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж заасны “дутуу” гэсэн нь Үндсэн хуулийн 21-р зүйлийн 2 дахь хэсэгт УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд чөлөөтэй сонгох эрхийг зөрчсөн гэж гомдол гаргажээ.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар уг маргааныг хянан хэлэлцээд, дараах үндэслэлүүдийг гаргажээ. Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Болдбаатар уншиж танилцуулав. 

Дүгнэлтэд, Сонгогч тодорхой нэр дэвшигчид санал өгөхгүй байх эрх нь чөлөөт сонголтын нэг хэлбэр мөн. Үндсэн хуулийн 21.2-т заасан чөлөөтэй сонгох эрх нь нэр дэвшигч, нам эвслийг дэмжих эсэх сонголтоо чөлөөтэй хараат бусаар хийх, саналын хуудаст тэмдэглэх боломжийг сонгогчид  олгох, уг сонголтыг нь хүндэтгэх агуулгыг илэрхийлнэ.

Тодруулбал, Сонгогч аль нэг нам эвслийг дэмжих, эсвэл дэмжихгүй байх саналаа чөлөөтэй өгөх бөгөөд энэ эрхтэй нь холбогдуулан сонгогчийг албадлага, дарамтад оруулж болохгүй. Сонгогч тухайн бүсэд оногдох мандатын тооноос цөөн нэр дэвшигч сонгомоор байвч хуульдаа нийцүүлэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигч сонгох болдог нь өөрийн дэмжихгүй нэр дэвшигчийн төлөө санал өгөхөөс өөр аргагүйд хүргэхээр байна.

Түүнчлэн тойрогт ногдох мандатын тооноос дутуу тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцсоноор тухайн сонгогчийн санал гээгдэж, дэмжсэн нэр дэвшигчийг тоолохгүй байх нөхцөл бүрдүүлж байна. Нөгөө талаас энэ нь сонгогчийн дэмжлэгээр бус, үндэслэлгүйгээр нэмэлт санал авах зүй бус давуу байдал олгох үр дагавартай. Тиймээс уг зохицуулалт нь чөлөөтэй сонгох эрхийг хязгаарлаж байна. 

Иймд сонгогч тухайн тойрогт ногдох мандатын тооноос дутуу нэр дэвшигчийг сонгох эрхийг зөрчих, сонгогч өөрийн дэмжээгүй нэр дэвшигчийг сонгож саналаа өгөхийг албадах замаар чөлөөтэй сонгох зарчмыг хязгаарласан.

Тиймээс сонгогч:
Тухайн тойрогт ногдсон мандатын тооноос илүү нэр дэвшигчийг сонгож болохгүй ч зөвхөн өөрийн дэмжиж буй нэр дэвшигч сонгох эрхийн дагуу мандатын тооноос дутуу нэр дэвшигч сонгох эрхтэй. Мөн хэнийг ч сонгохгүй байх эрхтэй.

Тэгэхээр тус зохицуулалт нь иргэний чөлөөтэй сонгох эрхийг зөрчсөн байна. Нэг ч нэр дэвшигчийг сонгоогүй саналын хуудсыг хүчинтэйд л тооцох атлаа, нэр дэвшигчийг дутуу сонгосон саналын хуудсыг хүчингүйд тооцохоор хуульчилсан нь зарчмын хувьд зөрүүтэйн дээр сонгогчийг төөрөгдөлд оруулахын дээр чөлөөтэй сонгох эрхийг зөрчсөн гэж дүгнэжээ.

Монгол Улсын парламент нь улс төрийн намуудын төлөөллийг хангах, газар нутгийн төлөөллийг хангах, жендэрийн тэгш байдлын төлөөлөл, нийгмийн сонирхлын бүлгүүд төлөөллийг хангах, үндэстэн ястны төлөөллийг хангах шаардлагын хүрээнд, нэгдмэл улсын хувиар парламентыг Үндсэн хуульд заасны дагуу байгуулахын тулд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд дээрх зохицуулалтыг тусгасан тул Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй Байнгын хороодын шийдвэр зүйтэй гэдэг байр суурийг зарим гишүүн илэрхийлж байв.

Харин Д.Бум-очир, А.Ганбаатар, Д.Энхтүвшин нарын гишүүн Цэцийн дүгнэлт үндэслэлтэй гарсан. УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байр сууриа илэрхийлэв.

А.Ганбаатар, Хоёр том нам 9, 10 мандаттай тойрогт багаар нь дэмжээрэй гээд багцлаад явчихдаг. Ард нь их хэмжээний мөнгөний сонгууль боллоо гэсэн шүүмж гардаг. Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулиа зөрчсөн шийдвэр гаргаж, цэцтэй маргалдуулж УИХ-ын гишүүдийг эвгүй байдалд оруулаад байх юм. Гишүүд зоригтой шийдвэр гаргаж, намын бодлогоосоо нэг удаа ухарч иргэдийн сонгох, сонгогдох эрхэд хүндэтгэлтэй хандахыг уриалмаар байна.
 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан