Өнгөрсөн амралтын өдрүүдэд Канадын Ванкувер хотод болсон фестивалийн үеэр автомашинтай этгээд олныг дайрч, 11 хүн амиа алдсан байна.
Цагдаа нар хэрэг үйлдсэн 30 настай этгээдийг баривчилсан бөгөөд сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай хүн байсан гэв.
Түүнчлэн ослын улмаас олон хүн бэртсэнээс заримынх нь биеийн байдал маш хүнд байгаа аж. Амь хохирсон иргэдийн дунд 5 настай хүүхэд байжээ.
Халдлагын мөрдөн шалгаж ажиллагаанд 100 гаруй цагдаа оролцож байна. Хэрэг Ванкувер хот дахь хамгийн олон Ази гаралтай иргэд оршин суудаг дүүрэгт гарсан байна.
Энэ халдлага Канадын холбооны сонгууль болохоос хоёр өдрийн өмнө болжээ.
Энэ төрлийн халдлага АНУ-тай харьцуулахад Канадад ховор гардаг ч 2018 болон 2021 онуудад мотоцикл, тов оврын машинаар олныг дайрсны улмаас нийт 14 хүн амиа алдаж байв.
Эх сурвалж: Reuters