2025 оны төсвийн тодотголоор нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нийслэлийн өмчийн зарим эмнэлгийн барилгыг засварлана.
Шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх шийдвэр гарсан. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-д их засвар хийж, шинэчилнэ.
Клиник төвийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор тусламж, үйлчилгээг энэ сарын 28-наас засвар дуустал Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн харьяа Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах салбар амбулаторид түр хугацаагаар шилжүүлнэ. Өчигдрөөс нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүллээ.
Эх сурвалж: Ulaanbaatar.mn