Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ болон БНХАУ-ын төлөөлөгчид Швейцарт худалдааны яриа хэлэлцээ хийхээр уулзаж, ахиц гарсан гэдгийг мэдэгдлээ.
Тодруулбал АНУ-ын Сангийн сайд уг хэлэлцээг “үр дүнтэй” байсан гэсэн бол БНХАУ-ын дэд ерөнхий сайд “илэн далангүй” яриа өрнөснийг онцлов.
Энэ оны нэгдүгээр сард Трамп Хятадын бараанд өндөр татвар ногдуулснаас хойш талууд анх удаа уулзсан нь энэ юм.
Трамп Хятадын импортод 145 хувийн татвар ногдуулсны дараа Хятад улс Америкийн зарим бараанд 125 хувийн татвар ногдуулж хариу арга хэмжээ авсан.
Женевт хоёр өдрийн турш үргэлжилсэн хэлэлцээний дараа АНУ-ын худалдааны төлөөлөгч “Хятадын талтай хийсэн хэлэлцээ нь АНУ-ын 1.2 их наяд ам.долларын худалдааны алдагдлыг бууруулахад тусална” гэжээ.
Уг хэлэлцээний өмнө буюу өнгөрсөн баасан гарагт Цагаан ордноос "АНУ дангаараа татварын хэмжээг бууруулахгүй. БНХАУ ч мөн татвараа бууруулах шаардлагатай" хэмээн мэдэгдэж байв.
Хятадын төрийн хэвлэлээр мэдээлснээр дэлхийн хүлээлт, улсынхаа ашиг сонирхол болон Америкийн бизнес эрхлэгчдээс ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзсэний үндсэн дээр Бээжин АНУ-тай хэлэлцээ хийх шийдвэр гаргасан аж.
Эх сурвалж: ВВС