Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нүүр номдоо бичлэг байршуулжээ. Тэрээр “Би сайд болсноос хойш надад дарга болмоор байна гэсэн маш их хүсэлт найз нөхдөөс маань, улс төрийн хүрээнээс ирлээ. Одоо хэдүүлээ шударга байя.Энэ байдлаа больё. Өөрийгөө хөгжүүлсэн, төрд зүтгэсэн, чаддаг хүн л ажил, албан тушаалд томилогдох ёстой. Энэ жишиг Монголын улс төрд 30 жил үгүйлэгдлээ. Үүнийг одоо эхлүүлэх цаг болсон.
Үүний жишээ болгон ЦЕГ-ын Дэд даргаар цагдаагийн хурандаа Н.Мөнхзулыг томилсон. Тэрээр цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сахилга хариуцлага, дотоод хяналт шалгалт хариуцсан Дэд даргаар ажиллана.
Энэ хүн хүний эрхийн чиглэлээр 20-иод жил хичээл зааж, албан тушаалтнуудад хэрхэн хариуцлага тооцох вэ гэсэн сэдвээр докторын зэрэг хамгаалсан хүн, цагдаагийн албанд 20 орчим жил ажилласан хүн юм байна лээ. Ийм хандлагаас өөрчлөлт эхэлнэ. Монгол хүний эрхийг яаж хамгаалах, төрийн албанд шударга зарчмыг яаж мөрдүүлэх нь эндээс эхэлнэ” гэжээ.
Мэргэжлийн боловсон хүчин мэргэжлийн томилгоогоор Монгол төрдөө зүтгэх цаг нь ирсэн” гэв.