gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.21
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

БОЛСОН ЯВДАЛ: Та хүүхдээ хэнтэй чаталж, харьцаж байгааг мэдэх үү?

Б.Нямдарь
Мөрөөдлийнхөө зүг
2024-11-12
6
Twitter logo

Бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах наймаа гэхээр танд хаа хол, өөрт болон хайртай хэн нэгэнд хэзээ ч тохиолдохгүй мэт бодогдож магадгүй. Гэхдээ энэ бол хаана ч хэзээ ч тохиолдож болох далд гэмт хэрэг юм.

Энэ талаарх ойлголтыг өгөх бэлгийн мөлжлөгийн бодит жишээг хүргэж байна.

Ээж, аав нь ажилдаа явахад 14 настай нэгэн охин  ихэвчлэн гэртээ ганцаараа үлддэг.  Охин өглөө эрт хичээлдээ яваад эргээд ирэхэд гэрт хэн ч байхгүй мөн л ганцаараа байх нь олон. Нэг өдөр 23:00 цагт аав, ээж нь гаднаас орж ирэхэд охин тэр өдөр сургууль дээр нь болсон явдлын тухай ярих гэхэд “Ядраад байна, унтлаа” гэж цааргална.  

Ганцаардсан охин гар утсаараа цахим фэйсбүүк, инстаграм үзэж байтал түүнд зурвас иржээ. “Чамайг би сургууль дээр харж байсан, би танай нөгөө бүлэгт сурдаг. Чи намайг танихгүй байх аа. Хоёулаа зүгээр л ярилцдаг найзууд байж болох уу? Хэцүү, ганцаардсан үедээ чам руу бичиж байж болох уу?” гэх зурвас байв.  

Мэдээж ганцаардсан охинд энэ бол эелдэг санал. Хоёр сар гаруй хугацаа өнгөрөхөд тэдний харилцаа дотноссон байна. Охин ээж, аав нь оройтдог, түүнийг үл хайхардаг тухайгаа, гэрийн хаяг, ганцаарддаг тухайгаа гээд энэ хугацаанд түүнд далан булчирхайгаа тоочжээ. Охины хамгийн дотнын хүмүүсийн нэг нь өдгөө чатаар харьцдаг тэрхүү үл таних этгээд болжээ. "Хөвгүүн" түүнд 19:00 цагт уулзах санал тавив. Охин болзоондоо яарч гэрийнхээ хаалгаар гарахтай зэрэгцэн аав нь гаднаас орж ирэхэд “Би найзтайгаа уулзчихаад ирье” гэхэд аав нь үл тоон, гар утсаа оролдонгоо “Тэг ээ, тэг миний охин” хэмээжээ.

Ингээд охин уулзахаар болзсон газраа очоод, үеийн хөвгүүнээ ирнэ хэмээн догдлон хүлээсэн ч зургаасаа өөр ахимаг насны, хүйтэн харцтай хүн дөхөж ирэв. Охин хэдий эргэлзсэн ч тэрбээр охины итгэлийг аль хэдийнэ олсон тул автомашинд суулгахыг завдаж хаалгаа онгойлгов...  

Хүн худалдаалах гэмт хэрэг нь зөвхөн кинон дээр гардаг шиг хүнийг хулгайлан гадаад улс руу авч явах, эд эрхтнийг наймаалах байдлаар явагддаггүй. Харин хүний хэрэгцээ, эмзэг байдал дээр нь тулгуурлан үйлдэгддэг бөгөөд олон шат дамжлагатайгаар явагдаж байна. Сүүлийн үед сэтгэл татах аргыг ашиглаж хосын харилцаан дээр дөрөөлөх, өсвөр насны хүүхдүүдийн итгэлцлээр дамжуулан үйлдэх болсон. Хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгт насанд хүрээгүй хүүхдийг хохирогч болгохгүйн тулд нэн тэргүүнд эцэг эх, асран хамгаалагчид үр, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, таны насанд хүрээгүй, таны охин, хүү хэнтэй, хаана, юу хийж явааг хянах, цахим хэрэглээг нь анхаарах шаардлагатай юм.    

#Мөрөөдлийнхөөзүг
#Өөдрөгамьдарөөрийгөөургуул
#Мэддэгмэдээлдэгбайя
#Бэлгийнмөлжлөгөөсурьдчилансэргийлье
#Тасланзогсооё
#Хамтдаадавантуулъя
#Хянамгайбайя

АНУ-Монгол Улсын хооронд байгуулагдсан Хүүхэд Хамгааллын Компакт гэрээний хүрээнд хийгдэж буй энэхүү аянд дурдагдсан үзэл бодол, мэдээлэл, дүгнэлт нь зөвхөн зохиогчийнх бөгөөд АНУ-ын Төрийн Департаментын үзэл бодлыг илэрхийлээгүй болно.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан