Их Британийн үндэстэн дамнасан LRQA корпорацид ахлах дата инженерээр ажилладаг Г.Гүентэй ярилцлаа. Тэрбээр Монголын төрийн байгууллагуудын дата менежментийг реформ хийх, бизнесийн салбарын дунд болон том компаниудын дата менежментийг сайжруулахыг зориод буй. Сонирхуулахад тэрбээр хөнгөн төрлийн аутизмтай бөгөөд бид мөн энэ талаар нь ярилцсан юм.
"КОМПАНИУД ДАТА СОЁЛЫГ БАЙГУУЛЛАГАДАА НЭВТРҮҮЛЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ"
-Та өөрийгөө танилцуулна уу.
-Намайг Гансүх овогтой Гүен гэдэг. ШУТИС-ийн Математикийн лицей ахлах сургуульд сураад, Санхүү эдийн засгийн их сургуульд санхүүгийн менежмент чиглэлээр сурч төгссөн.
Төгсөөд Монголд зөвлөх үйлчилгээний чиглэлээр хэсэг ажиллаж байгаад Шангри-Ла компанид орсон. Гадагшаа явж ажиллах хүсэлтэй байсан тул Финланд руу явж апп хөгжүүлэлтийн компанид ороод удаагүй байтал Хонконг дахь Шангри-Лагийн толгой оффист дуудагдан урилгаар дата шинжээчээр ажилласан. Одоо Их Британийн үндэстэн дамнасан LRQA корпорацад ахлах дата инженерээр ажилладаг.
Хэрэв үүнийг Монголд нэвтрүүлбэл төрийн, хувийн хэвшлийн бүх л байгууллагын үйл ажиллагаанд маш их хэрэгтэй. Үүнээс манай улс хоцорч болохгүй.
- Дата инженер мэргэжлийн онцлог юу вэ? Энэ мэргэжлийн талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлавал?
- Дата инженеринг, business intelligence (BI), дата архитектур, дата шинжилгээ гэсэн дөрвөн төрлийн чиглэл бол дата салбарын гол тулгуур баганууд юм. Миний хийдэг ажил бол байгууллагын дата дэд бүтцийг байгуулах, сайжруулах, шинэчлэх. Зүйрлэвэл, барилга барихын тулд сууриа сайн цутгаснаар барилга маань тогтвортой болдогтой ижилхэн. Дата дэд бүтэц үүнтэй яг адилхан. Олон эх үүсвэрээс орж ирсэн түүхий датаг нэгтгэж, байгууллагын дотоод болон гадаад хэрэглэгчдэд зориулсан дата дэд бүтцийг бий болгодог гэсэн үг. Би энэ мэргэжлээрээ долоо дахь жилдээ ажиллаж байна.
- Монголд энэ мэргэжлээрээ ажиллах сонирхол бий юу?
- Тийм ээ, би Монголдоо ирсэн шалтгаан минь ч үүнтэй холбоотой. Манайд дата инженерийн салбар дөнгөж хөгжиж эхэлж байна. Мэдээллийн технологи, програм хангамжийн салбартай хавсарга байдлаар ерөнхий хөгжсөн ч дата инженерингийн салбар дангаараа хараахан сайн хөгжөөгүй гэж хэлж болно.
Дэлхий дахинд дата менежмент сүүлийн 10 жил тренд болоод, хувьсаад, хөгжөөд асар хурдтай тэлж байгаа. Хиймэл оюун ухааны үүсэл ч дата дээр суурилсан. Хэрэв үүнийг Монголд нэвтрүүлбэл төрийн болон хувийн хэвшлийн бүх л байгууллагуудын үйл ажиллагаанд маш их хэрэгтэй. Үүнээс манай улс хоцорч болохгүй. Тиймээс Монголд дата инженерийн салбарт хувь нэмрээ оруулахаар ирсэн.
Дата “Гэр Солюшн” компаниа нээсэн эхний зорилго гэвэл Монголын төрийн байгууллагуудын дата менежментийг реформ хийх, бизнесийн салбарын дунд болон том компаниудын дата менежментийг сайжруулахад чиглэсэн дэлхийн түвшний үйлчилгээ үзүүлэх юм. Учир нь манайд дата боловсруулах тал дээр гар аргыг /manual/ ихэвчлэн ашигладаг. Энэ нь мэдээж цаг их авна, өдөр бүр, 7 хоног болон сар тутам датаг боловсруулахад мэдээж алдаа гарна. Цаашлаад хөдөлмөр цаг хий дэмий зарцуулагдах гэх мэт асуудлуудтай. Тэгэхээр үүнийг нэгдсэн байдлаар системчлээд дата дэд бүтцээ бий болгох юм бол байгууллагын үйл ажиллагаа хамаагүй илүү үр ашигтай болно. Оновчтой шийдвэр гаргах үйл явц хурдан болохын хэрээр компанийн бусад үзүүлэлтүүдэд ч дээшилдэг.
Манай их сургуулиудад дата чиглэлийн нарийн мэргэжилтэн бэлддэг сургууль маш ховор. Үүнээс болоод хөдөлмөрийн зах зээлд энэ төрлийн мэргэжилтнүүд дутмаг байдаг.
Дараагийн зорилго минь Монгол залуусын багаас бүрдсэн data hub байгуулж дэлхийн бусад орнуудын outsourcing буюу гаднаас ажиллах дата төслүүдийг хийхээр төлөвлөж байна. Энэ тал дээр Энэтхэгүүд IT outsourcing үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Монголчууд ч мөн адил дата мэргэжилтнүүдийн багтай болж гадаадын дата төслүүдэд ажиллахад болохгүй гэх зүйлгүй.
- Та энэхүү ажлынхаа цаашдын үр дүнг хэрхэн харж байна вэ?
- Хамгийн эхлээд байгууллагуудын дата менежмент, хэрэглээтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг 360 градус судалж, үнэлгээ хийх үйлчилгээ гаргасан. Ингэснээр тухайн байгууллагын дата менежментийн хөгжлийн түвшин болон тулгарч буй асуудал, тэдгээрийн шийдлийг тодорхойлно. Энгийнээр хэлбэл оношилгоо хийнэ гэсэн үг. Түүний дараа шаардлагатай үйлчилгээг санал болгож компанийн дата дэд бүтцийг сайжруулах үйлчилгээ үзүүлэх юм.
- Олон улсад ажилладаг дата инженерийн хувьд Монгол Улсын дата хөгжил ямар шатанд яваа гэж хэлэх вэ?
- Зөвхөн дата гэхээсээ гадна дататай ажиллах дата соёл /data culture/ гэж бий. Энэ соёл бий болохоос дата менежмент хөгжиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, хар ухаан, зөн совингоороо шийдвэр гаргах бус өдөр тутмын үйл ажиллагаанд дата ашиглах соёл юм. Түүнийгээ дагаад компанийн менежер, хэлтсийн захирлууд гээд байгууллагын бүхий л шатны ажилтнууд дата соёлтой болж, тэр хэрээрээ оновчтой шийдвэр гаргаж, өндөр үр ашигтай ажиллах боломжтой. Монголд байгууллагууд үүнийг нэвтрүүлээсэй гэж хүсдэг.
Нөгөөтэйгүүр, манай их сургуулиудад дата чиглэлийн нарийн мэргэжилтэн бэлддэг сургууль маш ховор. Үүнээс болоод хөдөлмөрийн зах зээлд энэ төрлийн мэргэжилтнүүд дутмаг байдаг.
- Гадаадад ажиллах, Монголд ажиллах ямар ялгаатай вэ?
- Гадаадад хэлбэр гэхээсээ илүүтэй агуулгыг чухалчилдаг. Өөрөөр хэлбэл тухайн хүний диплом, зэрэг дэв чухал биш ур чадвар, хувь хүний хандлага, зан чанар нь ямар вэ? гэдгийг хардаг. Жишээ нь, манай компанийн аливаа сонгон шалгаруулалтад ур чадварыг эхлээд чухалчилдаг. Би өөрийн дата хэлтсийнхээ хүний нөөцийн хэд хэдэн шалгаруулалтад шалгагчаар орж байсан. Ингэхэд нэр хүндтэй том сургууль төгссөн хүмүүс ч техникийн шалгалт дээрээ алдах тохиолдлууд гарч байсан. Өөрөөр хэлбэл, дэлхийн чиг хандлагад боловсролын зэрэг гэхээсээ илүү тухайн хүний бодит ур чадвар, хандлагыг илүү чухалчилж хардаг болсон.
“МАНАЙД АУТИЗМЫГ ИХЭВЧЛЭН ЭМГЭГ ГЭЖ ҮЗДЭГ БОЛ ГАДНЫН ОРНУУДАД ӨӨРӨӨР СЭТГЭДЭГ ХҮМҮҮС ГЭЖ ҮЗДЭГ”
- Таныг аутизмтай гэж сонссон. Ийм төрлийн зарим хүн гоц ухаантай байдаг шүү дээ. Та багаасаа математик, тоонд дуртай хүүхэд байв уу?
-Багадаа математик, физик, геометр, хар зургийн хичээлдээ дуртай хүүхэд байсан. Би хөнгөн хэлбэрийн буюу high-functioning аутистик хүн. Ийм хүмүүс нэг зүйлд төвлөрөхдөө их сайн байдаг тул тэр нь амжилт гаргахад нөлөөлдөг гэж хаа нэгтэйгээс уншиж байсан юм байна. Миний туршлагаас харахад би нэг зүйлдээ хэдэн ч цагаар хамаагүй төвлөрч сууж чаддаг. Нэг үгээр хэсэг хугацаанд гадаад ертөнцөөс тусгаарлагдчихдаг гэх үү дээ. Бас аливаа асуудлыг толгойдоо дүрсэлж бодоод нарийн зураглалыг төсөөлөх чадвартай. Ахлах сургуульдаа интеграл дифференциалыг цээжээрээ бодчихдог байсан. Геометрийн хичээлийн бодлогыг 3D хэлбэрээр толгойдоо төсөөлдөг, абстракт сэтгэлгээ илүү сайн байсан гэх үү дээ.
Би бусдаас яагаад өөр байснаа мэдээд нэг бодлын санаа минь амарсан
Гэхдээ шинжлэх ухааны хичээлүүддээ сайн ч бусадтай харилцах харилцааны чадвар тааруу хүүхэд байсан. Том болсон хойноо эхнэрийнхээ ачаар хүмүүстэй харилцах харилцаа маань хамаагүй сайжраад бараг л жирийн хүн шиг болсон. Хэрэв хөнгөн хэлбэрийн аутизмтай хүүхдийг эрт оношилж чадвал тэр хэрээрээ харилцааны чадварыг нь эрт сайжруулж болдог юм шиг санагдсан. Жишээ нь, хөнгөн аутистик хүмүүст хүн ингэвэл ямар хариу үйлдэл үзүүлэх, тэгвэл ямар хариу хэлэх гэх мэтийг заагаад өгчихвөл тэрийг нь сураад харилцааны чадвараа сайжруулах боломжтой.
Учир нь жирийн хүмүүс байгалиасаа харилцааны чадварын өгөгдөлтэй төрдөг бол аутистик хүмүүс тийм өгөгдөлгүй төрдөг. Жишээ нь, энгийн хүмүүс ёжлол, хошигнолыг тэр дор нь ойлгодог бол аутистик хүн түүнийг нь ойлгохдоо муу байдаг. Тиймээс хүн хошигнож байна уу, жинхэнээсээ хэлж байна уу гэх зэргийг ялгах чадварыг багаасаа л сурах хэрэгтэй. Харин хүүхдээ аутизмтай гэдгийг нь эрт хүлээн зөвшөөрөхгүй, харилцаанд сургахгүй байснаар хүүхэд л хохирдог.
- Та багадаа харилцаанаасаа болоод үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж байв уу?
- Тийм ээ, би өсвөр насандаа их хэцүү замыг туулсан гэж боддог. Бусдаас өөр гэдгээ гадарлаад байдаг байсан ч яг юу нь өөр гэдгээ мэддэггүй байлаа. Насанд хүрээд эхнэртэйгээ танилцаад, эхнэр маань азаар ном их уншдаг хүн байсан тул намайг аутизмтай гэдгийг хамгийн анх гадарласан. Үүний ачаар би яагаад өөр байснаа мэдээд нэг бодлын санаа амарсан. Насаараа хайсан хариугаа олсон гэсэн үг л дээ.
Хүн бүр адилхан байх албагүй, хүн хүний тархины хөгжил өөр өөр гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Өсвөр насанд байхад хүүхдүүд шоолж, дээрэлхэхэд нь ямар хариу үйлдэл үзүүлэхээ сайн мэдэхгүй, дуугүй л байж байдаг байсан. Хүмүүс хошигнож, шоолохыг ойлгодоггүй байсан. Дээрээс нь нэгдүгээр ангиасаа Орос сургуульд сурсан тул бүх хичээл орос хэл дээр үздэг байсан нь бүр ч асуудал болсон. Учир нь оросоор бодож, ярих гээд байдаг, монголоор ярихдаа тааруу хүүхэд байсан.
- Одоо гэхдээ эх хэлээрээ маш сайн ярьж байна шүү дээ.
- Эхнэрийн минь л ач тус. Бид хамт амьдраад 10 орчим жил болж байна. Харилцаа, ярианы маш их хичээл заалгасан. /инээв/ Манайд аутизмыг ихэвчлэн эмгэг гэж хүлээж авах гээд байдаг. Харин гаднын орнуудад үүнийг neurodiversity буюу өөрөөр сэтгэж боддог хүмүүс гэж үздэг.
Эцэст нь хэрэв аутистик хүнийг харилцааны чадвар муугаас нь болж эмгэгтэй гэж дүгнэж байгаа бол энэ логикийг нөгөө талаас нь харвал интеграл дифференциалыг цээжээрээ бодож чадахгүй байгаа энгийн хүнийг ч бидний зүгээс эмгэгтэй гэж дүгнэж болохоор юм. /инээв/
Тэгэхээр хүн бүр адилхан байх албагүй, хүн хүний тархины хөгжил өөр өөр гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
- Ярилцсанд баярлалаа.
Гэрэл зургийг Г.Өнөболд