-МОНГОЛЫН БАРИМТ ШАЛГАХ ТӨВӨӨС нягталсан мэдээллийг хүргэж байна-
“Эрдэмтэд 2050 онд Z үеийнхэн ямар харагдахыг загварчилсан” гэх гарчигтай мэдээллийг 3D зургийн хамт түгээжээ.
Мэдээллийн анхдагч эх сурвалж буюу Bensons for Bed компанийн сайт дахь мэдээлэлд хамгийн муу хувилбарыг харуулсан таамаглал болохыг дурдсан ба бүх хүмүүсийг төлөөлөхгүй болохыг онцолсон.
2024 оны 12 дугаар сарын 13-нд 2050 онд Gen Z үеийнхэн бага унтдаг дадалтай болсноор хэд хэдэн эрүүл мэндийн асуудал урт хугацаанд үүсэх боломжтой талаарх мэдээлэл түгжээ. Фэйсбүүк дэх зарим хаягууд “Эрдэмтэд 2050 онд Z үеийнхэн ямар харагдахыг ийнхүү загварчилсан байна. Учир нь тэд өдөрт ердөө 6 ба түүнээс бага цаг тогтмол унтдаг дадалтай болж байгаа гэнэ. Z үеийнхэн ухаалаг утас байнга хэрэглэснээс болж нойрны чанар нь муудаж, улмаар эрүүл мэндэд нь ноцтой хүндрэл учирч эхэлсэн. Нурууны архаг өвдөлттэй болох, хөл хавагнах, нүдний доорх уутанцар томрох, үс нимгэрч, арьс унжих гэх мэт олон өвчний улмаас Z үеийнхэн өнөөдөр аюулыг мэдрэхгүй ч амьдралын жамаар нэг л мэдэхэд идэр, ахмад насандаа хүрсэн хойноо ингэж “утгагүй” харагдах болно. Тиймээс гар утаснаас аль болох холдож чанартай нойр авдаг үе болох 22-06 цагийн хооронд нам унтаж байвал өсгөлүүн, эрүүл чийрэг, зөв сайхан бие бялдартай болох нь…” гэх мэдээллийг түгээжээ. (энд, энд бас энд)
Тус мэдээлэлд бөгтөр нуруутай хөгшин эмэгтэйн 3D зургийг ашигласан байсан ба эх сурвалжид Телеграмын “sputnecenzurat” гэх хаягийг дурдсан байсан. Бид эх сурвалжийг мөшгөн мэдээллийн анхдагч эх сурвалж нь дээрх постод тайлбарласнаас өөр агуулгатай мэдээлэл түгээсэн байсныг тогтоосон.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Мэдээлэлд хавсаргасан зургийн зүүн доод буланд “Bensons for Bed” гэх бичигтэй байсныг ажиглан Google хайлтын системд хайхад ор, гудас зардаг худалдааны сайт илэрцээр гарч ирсэн. Сайт доторх мэдээллийг харвал 2024 оны 12 дугаар сарын 05-нд нийтлэгдсэн “Нойр дутуу байх нь таныг хөгшрүүлдэг үү?” гэх гарчигтай мэдээлэлд зургийг танилцуулсан байна. Энэ мэдээллийг Английн Daily Mail, Mirror зэрэг мэдээллийн сайт мэдээлсэн байсан ба мөн зургийг тайлбарлан Flickr платформд байршуулсан байна.
Мэдээллийн эх сурвалжид дурдсан “sputnecenzurat” гэх Телеграм суваг руу нэвтрэн эх сурвалжийг хайхад 12 дугаар сарын 13-нд ижил 3D зургийг ашигласан постыг түгээсэн байна. Постод “Эрдэмтэд 2050 онд Z үеийнхэн ямар харагдахыг загварчилсан: Өдөрт ердөө 6 ба түүнээс бага цаг тогтмол унтдаг хүн бүр иймэрхүү харагдах болно…” хэмээн дурджээ.
Гэтэл мэдээллийн анхдагч эх сурвалж буюу Bensons for Bed компанийн сайт дахь мэдээлэлд зөвхөн Британичуудын унтах дундаж хугацааг дурдсан, Gen Z үеийнхэн гэж огт дурдаагүй байна. Харин тус эх сурвалжид нойрны мэргэжилтэн доктор Софи Босток 25 жилийн дараах нойр дутмаг британи хүний зохиомол дүрийг танилцуулсан. Тодруулбал, мэдээлэлд “Их Британид одоогоор ядаргааны тахал дэгдэж байгаа бөгөөд Британи хүн өдөрт дунджаар 6 цаг 24 минут унтдаг байна. Бидний 71% нь 7 цагийн нойр авч чаддаггүй….Хэрэв бид одоогийн байдлаараа явбал 25 жилийн дараа бидний бие ямар харагдахыг тэрээр таамагласан. 2050 оны нойргүй британи хүний дүр төрхийг харуулсан Ханнатай танилцаарай.” (доорх зурагт үзүүлсэн дүр) хэмээн тайлбарлажээ.
Зохиомол дүр Ханнагийн зураг, Эх сурвалж: Bensons for Bed
2022 оны нийтлэгдсэн амьдралын туршид унтах хугацааг хүйс, газарзүйн байршил, эдийн засгийн үзүүлэлтээр харуулсан хамгийн том судалгааны нэг болох “Насанд хүрэгчдийн 3 насны бүлгийн нойрны хугацаа” (Reported sleep duration reveals segmentation of the adult life-course into three phases) судалгаанд 63 улс орны 19-70 насныхныг 3 бүлэгт хуваан үзэж нойрны уртыг судалсан. Судалгааны дүнгээр хүний унтах хугацаа улс орон, насны бүлэг, хүйсээс хамаарч өөр өөр байгааг харуулжээ. Судалгаанд нийт 4 сая орчим оролцогчдоос 63 орны 730,178 хүнийг сонгон авч хамруулсан байна.
Доорх зурагт 19-33, 34-53, 54-70 насны бүлгээр хуваан бүс нутаг бүрийн хүмүүсийн нойрны үргэлжлэх хугацаа болон улс орон бүрээр ялган харуулсан байна. 19-33 насны бүлэг бусад насны бүлэгтэй харьцуулахад нойрны үргэлжлэх хугацаа нь их буюу бүс нутгаас хамаар ч 7-оос 7.4 цаг хүртэл байна. Харин бүс нутгаар зүүн европын орнууд хамгийн их бол зүүн азийн орнуудын хүмүүс хамгийн бага нойрны үргэлжлэх хугацаатай ажээ. Харин улс орнуудын унтах дундаж хугацааны хувьд Албани улс тэргүүлж, Филиппин улс хамгийн бага нойрны үргэлжлэх хугацаатай болохыг харуулжээ.
Улс орнууд дахь хүмүүсийн нойрны үргэлжлэх хугацаа, Эх сурвалж: Nature
Бидний шалгасан мэдээлэл дэх Ханнагийн зохиомол зураг болон холбогдох тайлбар нь анхдагч эх сурвалжийн мэдээллийг орхигдуулан гуйвуулсан ба Британи улсын нойрны үргэлжлэх дундаж хугацаанд суурилсан мэдээллийг дэлхийн нийт хүн амын нэг насны бүлэгт хамааруулсан агуулгатай болгон төөрөгдүүлжээ.
Түүнчлэн 3D зургийг танилцуулсан Bensons for Bed компанийн мэдээлэлд энэ зураг нь хамгийн муу таамаглал болохыг тодорхойлсон ба бүх Британичуудад төлөөлөхгүй гэсэн юм. Цаашлаад дэлхийн хүн амын нойрны үргэлжлэх дундаж хугацаа улс орон, нас, хүйсээс хамааран өөр өөр байдаг учир насны бүлгээр олон улсын хэмжээнд таамагласан дүр зураг гаргах, дүгнэлт хийх нь хангалттай мэдээлэл байхгүй юм. Британичуудын нойрны асуудалд суурилан таамаглаж гаргасан дүрийн хувьд одоогоор өөр эрдэмтэд батлан зөвшөөрсөн мэдээлэл байхгүй байна.
Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st
Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.
ЭХ СУРВАЛЖ, ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛҮҮД
Шалгасан мэдээлэл (архивлагдсан хувилбар)
Эх сурвалжууд
Bensons for bed сайтын “Нойр дутуу байх нь таны хөгшрүүлдэг үү?” гэх мэдээлэл
Daily mail мэдээллийн сайт дахь Ханнагийн мэдээллэ
Mirror мэдээллийн сайт дахь Ханнагийн мэдээлэл
Flickr сайт дахь 3D зураг
“sputnecenzurat” Телеграм сувагт дахь мэдээлэлд
“Насанд хүрэгчдийн 3 насны бүлгийн нойрны хугацааны мэдээлэл” судалгаа