Украины ерөнхийлөгч Володимир Зеленський цэргүүд нь Оросын Белгород мужид нэвтэрч, цэргийн ажиллагаа явуулж буйг анх удаа олон нийтэд мэдээллээ.
Оросын зэвсэгт хүчин өнгөрсөн сард Украины тал Белгород муж руу нэвтрэх оролдлого хийсэн бөгөөд Украинаас үүнийг няцаасан гэж мэдэгдээд байсан юм.
Зеленський “Бид дайсны нутаг дэвсгэр дээрх хилийн бүсүүдэд ажиллагаагаа идэвхтэй үргэлжлүүлж байна. Энэ бол шударга зүйл. Дайн эхэлсэн газартаа эргэж очих ёстой” гэжээ.
Тэрбээр өөрийнх нь үндсэн зорилго бол Украины Сумы болон Харьковын хилийн бүсийг хамгаалах гэдгийг онцолсон байна.
Даваа гарагт хийсэн мэдэгдлээрээ тэрбээр Белгород мужид байрлаж буй 225 дугаар хорооны цэргүүдийг дурдаж, улс орноо хамгаалж буй цэргүүдэд талархлаа илэрхийлжээ.
Украины цэргүүд Оросын Белгород мужид байгааг олон нийтэд ил тод мэдээлсэн анхны тохиолдол энэ болж байна.
Өнгөрсөн сарын 18-нд Зеленський сэтгүүлчдийн асуултад хариулахдаа уг бүс нутагт цэргийн ажиллагаа явагдаж байгааг тойруу утгаар мэдэгдэж байсан аж.
Тухайн үед Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд Украины цэргүүд Белгород мужийн баруун хэсэгт нэвтрэх оролдлого хийсэн ч амжилтгүй болсон гэж дурдагдсан.
Оросын ерөнхийлөгч Владимир Путин 2022 онд Украины эсрэг бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлсэн бөгөөд одоогоор Москва Украины нутаг дэвсгэрийн 20 хувийг орчим хувийг хяналтдаа аваад байна.
Эх сурвалж: Reuters