Иргэн А.П, З.Г нар Монгол Улсад бүртгэлгүй “....” эмийг зохих зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан хэрэгт холбогджээ.
Прокурорын байгууллагаас тэднийг хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах гэмт хэрэгт (Эрүүгийн хуулийн 20.14.2) холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн байна.
П, Г нарын бусдад худалдсан гэх “....” нь сэтгэцийн эм аж. Тодруулбал, энэ эмийг ихэвчлэн шизофрени (хүнд бодол, мэдрэмж, зан үйлийн эмгэг үүсгэдэг сэтгэцийн өвчин) болон биполяр (хүн маш өндөр эсвэл маш доогуур сэтгэл хөдлөлтэй байх шинж тэмдэгтэй сэтгэцийн өвчин) зэрэг сэтгэцийн эмгэг, өвчний эмчилгээнд хэрэглэдэг байна.
Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйл. Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах
2.Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Прокурорын байгууллага шүүхэд шилжүүлсэн бусад хэргээс дурдвал:
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Д.Г нь албаны эрх мэдлээ хэтрүүлэн “О” компанид нэмэлт ажил олгох тусгай зөвшөөрөл гаргуулан өгсний хариуд 20 сая төгрөг, “Г” компаниас 6.6 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дугаар зүйлийн 1/Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар, дээрх нэр бүхий компанийн удирдах албан тушаалтнуудад Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “С” ХХК-ийн удирдах албан тушаалтан М.Ц нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор татварын тайлант хугацаанд бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр хий бичилтийг бусдаар хийлгэж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 51 сая төгрөгөөр бууруулан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-ийн удирдах албан тушаалтан Б.Ж нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор татварын тайлант хугацаанд огт үйл ажиллагаа явуулдаггүй компаниас бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр хий бичилт хийлгэж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 156 сая төгрөгөөр бууруулан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хүрэл тогоо, бүс, чулуун эдлэл, сумны зэв зэрэг 28 төрлийн 135 ширхэг түүх соёлын биет өвийг завшсан С.Г-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 1 /Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах/, 25.5 дугаар зүйлийн 3 /Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.
Эх сурвалж: УЕПГ