Монголын кино урлагийн зөвлөлөөс “Баавгай болохсон” уран сайхны киног 97 дахь удаагийн Оскарын наадмын сонгон шалгаруулалтад илгээхээс татгалзсан тухай асуудлыг тухайн киноны найруулагч П.Золжаргал цахим хуудсандаа бичжээ.
Тэрбээр “Баавгай болохсон” киног Монгол улс Оскарын шагнал гардуулах ёслолын анхан шатны шалгаруулалтад сонгохоос татгалзав” гэсэн байна.
Энэ талаар Монголын кино урлагийн зөвлөлөөс тодруулахад “Кино урлагийн зөвлөлийн ажлын алба 10 хүнтэй. Энэ алба сард 1 удаа хуралдаж тодорхой асуудлуудыг шийдвэрлэдэг. Энэ сарын 24-нд буюу өчигдөр ээлжит бусаар хуралдсан. Хурлаас гарсан албан ёсны шийдвэр одоогоор ирээгүй байгаа тул энэ талаар тайлбар, мэдээлэл өгөх боломжгүй байна. Тун удахгүй албан ёсны мэдээлэл гарна” гэлээ.
Ташрамд мэдээлэхэд, Кино урлагийн зөвлөл нь үндэсний кино урлагийг хөгжүүлэх зорилготой байгууллага юм. Зөвлөл дотроо өдөр тутмын үйл ажиллагааг хангах чиг үүрэг бүхий ажлын албатай. Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны даргаар СТА, жүжигчин Ч.Ундрал ажилладаг.
Кино урлагийн зөвлөлийн 10 гишүүн:
- Н.Ганхуяг
- Н.Уранчимэг
- Г.Энхбаяр
- С.Батцэцэг
- Н.Сүнжидмаа
- Б.Пүрэвдорж
- Т.Номуунзул
- Н.Энхбат
- Д.Онондорж
- Ж.Дэлгэржаргал
Кино урлагийн зөвлөлийн ажлын албаны 9 гишүүн:
- Г.Номин-Эрдэнэ
- Б.Амирдаа
- А.Энхнаран
- Д.Ариунбилэг
- Б.Болормаа
- Б.Оюунчимэг
- Э.Сударчулуун
- Б.Ичинхорлоо
- Г.Ганчимэг
Засгийн газрын 2022 оны тогтоолоор Кино урлагийн зөвлөлийн гишүүдийг томилох, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулжээ. Улмаар зөвлөлийн дарга болон гишүүдийн 30 хувиас доошгүй хувийг соёл, оюуны өмч, төсөв, санхүүгийн салбарын төрийн байгууллагын төлөөллөөс томилж, 7 гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилсон аж.