Монгол Улсад орчин цагийн статистикийн албыг үүсгэн байгуулсны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Иймд ахмад статистикч, манай улсын мэдээллийн технологийн ууган мэргэжилтнүүдийн нэг Б.Цэрэнхандтай ярилцав.
СТАТИСТИК БОЛ ХӨГЖИЛД ХӨТЛӨХ ХҮЧ ЮМ
-Би Б.Цэрэнханд нь. Манай байгууллага хэд хэдэн Цэрэнхандтай байв. Би статистикийн байгууллагад 30 орчим жил ажилласан. Энэ жил би энэ байрны хаалгаар 51 дэх жилдээ орж ирж байна. Одоо байгууллагынхаа ахмадын зөвлөлийг удирддаг.
Би 1973 онд аравдугаар ангиа төгссөн. Бидний сурлагын байдалтай тухайн үеийн Дээд, дунд боловсролын байгууллагын хүмүүс ирж танилцан, ярилцлага хийсэн юм. Улсад нэн шаардлагатай гэж үзсэн мэргэжлээр хүүхдүүдийг ЗХУ-д сургадаг байв. Төрийн бодлогоор Монголд анхны тооцоолон бодох төвийг байгуулсан. Энд ажиллах инженер, программистуудыг сургасан юм. Би анхны оюутнуудын нэг нь. Би тооцоолон бодох машины инженер, программист мэргэжилтэй.
Бид Статистикийн төв газрын нэр дээр суралцсан. Программ зохиогчоор ажлын гараагаа эхэлж, ахлах мэргэжилтэн, Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга, Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга, Мэдээллийн технологийн газрын даргаар ажилласан.
Би статистикийн байгууллагын хаалгаар 51 дэх жилдээ орж ирж байна.
-Таныг ажиллах үед хүн амын бүртгэл, регистрийн дугаарыг статистикийн байгууллага анх нэвтрүүлжээ.
-Бидний оролцоо програмчлалын үед л байсан. Хүн ам зүйчид, эдийн засагчид регистрийн дугаар олгох санаачилга гаргасан юм. Энэ ажлыг яаж хийх, бүтэц ямар байх уу гэж бид ярилцдаг байв. 1967 онд Иргэний бүртгэлийн газар Статистикийн харьяанд шилжиж ирсэн юм.
Статистикийн маш их мэдээллийг боловсруулах, төрийн бодлогод ашиглах шаардлага үүссэн. Мэдээлэл нэмэгдэх тусам мэдээллийн сан хэрэгтэй болно. Сан байгуулахаар мэдээллийг ижилсгэх, ангилах, кодлох стандартууд хэрэгтэй. Хүн амын, олон жилийн тооллогын мэдээллийг нэгдсэн сантай холбох хэрэгцээ ч үүссэн.
Монгол хэчнээн хүн амтай вэ, хэд нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс вэ? Тэдний ажил эрхлэлт ямар байна гэдгийг мэдсэнээр төр бодлогоо тодорхойлж, ирээдүйд хийх ажлаа төлөвлөнө. Энэ үүднээс хүн амд регистрийн дугаар олгох шийдвэр гарсан. Дараа нь аргачлал бэлэн болж, бид тооцоол бодох машин дээрээ ажиллаж эхэлсэн.
Тэдгээр машин нь том том, шкаф шиг байв. Дараа нь i2.86, i3.86, i4.86 гэх мэт компьютеруудыг хэрэглэж эхэлсэн. Сумдад ганц нэг л компьютер байв. Бид хөдөө очиж, хүмүүсийн гарыг нь хулгана дээр нь хамт барьж байгаад, яаж компьютер хэрэглэхийг зааж байв.
Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр рүү бид маш олон жил мэдээлэл шивж оруулсан. Эхлээд багийн, дараа нь сумын, аймгийн, улсын гэсэн дарааллаар өрхийн мэдээллийг нэгтгэдэг байв.
Би регистрийн дугаар боловсруулах программыг л бичсэн юм. Энэ дугаарыг яаж ашиглах туршилтыг бид Багануур дүүрэгт хийсэн. Програмчлалын багийг н.Тогтох ахалсан. Эхэндээ манай баг гурвуулаа байснаа дараа нь олон хүн нэмэгдсэн юм.
Хүн ам зүйчид бидэнд ямар зааварчилгаа өгсөн гэхээр регистрийн дугаар эхлээд хоёр үсэгтэй байна. Тэдгээр нь тухайн хүний төрсөн аймаг, сумын код байна. Архангай аймаг А-гаар эхэлнэ гэх мэтээр кодолсон. Дараа нь тухайн хүний төрсөн оны сүүлийн хоёр орон, сар, өдөр болон долоо дахь орон тухайн хүний хүйсийг заасан. Эрэгтэй хүнийг сондгой тоогоор, эмэгтэй бол тэгш тоогоор илэрхийлнэ.
Хамгийн сүүлийн код нь тухайн хүний регистрийн дугаарын зөв бичсэн, эсэхийг шалгах хяналтын код юм. Энэ аргачлалыг 11-ийн модулаар шалгадаг. Регистрийн дугаар олгох ажлыг 1983 онд эхэлж, 1988 онд дуусгасан. Олон жилийн хөдөлмөр орсон.
Статистикийн төв газар дотор Хүн амын товчоо байв. Удалгүй Улсын бүртгэлийн газрын харьяанд шилжүүлсэн юм.
Хүний найман төрлийн бүртгэлийг зайлшгүй хийдэг. Хүн төрсөн, гэрлэсэн, нас барсан, шилжсэн гэх мэт. Регистрийн дугаартай болсноор тухайн хүн эдгээр бүртгэлийг хэдэн удаа хийлгэв, давтагдсан уу зэргийг мөрдөх боломж бүрдсэн.
2013 онд бид сумдаар явж, даатгалын системд байгаа хүн, машины, эд хөрөнгийн бүртгэлийг нэгтгэж, нэг хүн хэчнээн хөрөнгөтэйг бүртгэсэн. Тэднийг регистрийн дугаараар нь ялгаж салгана. Иймд ААН-үүд ч хувийн регистрийн дугаартай болсон.
Иргэдэд регистрийн дугаар олгох санаачилгыг хүн ам зүйчид, эдийн засагчид гаргасан юм.
Одоо бид төрийн их өгөгдлийн тухай ярьж байна. Энэ бүхний суурийг 1960-аад оноос статистикт бүртгэлийн машинт станц байгуулж, суурийг нь тавьсан. Статистикийн салбарын ахмад ажилтнууд, мэдээллийн боловсруулалт, мэдээллийн технологийн ажилтнууд, инженерүүд, программистууд, механикууд, операторуудын хөдөлмөр бүтээлээр өнөөдрийн төрийн их өгөгдлийн суурийг тавьсан гэдгийг хэлэх нь миний чин хүсэл.
Нэг өдөрт л бүтдэг ажил гэж байхгүй. Статистикийн тоо бүртгэлийн ажил олон мянганы түүхтэй. Бид Хүннүгийн үеэс хүн, мал, эр цэргээ тоолсон. Энэ нь тоо бүртгэл, статистик юм. Тоо бүртгэлийн ажил олон мянганы түүхтэй, Монгол төр үүсэхэд хамт бий болсон ухагдахуун байгаа биз? Өнөөдөр бид шинэ үеийн статистикийн албаны 100 жилийн ойгоо тэмдэглэж байна.
1990 онд манай улс нийгмийн өөр тогтолцоонд шилжихэд мэдээлэл технологийн олон мэргэжилтэн ажлаа сольсон, тарж явсан даа. Манай алба 40 гаруй программ зохиогчтой, 30-аад инженер механикчтай, 60 оператортай том алба байв. Тэд банкууд, яамд руу ажиллахаар явсан. Учир нь статистикч их хөрвөх чадвартай мэргэжил, аль ч салбарт ажиллана.
Би статистикийн байгууллагад ажилласнаар мэдээлэл боловсруулах, нэгдсэн санд оруулахдаа бүх салбарын мэдлэгтэй болсон гэж боддог. Ажлаа хийх явцад хүн ам зүйн, эдийн засгийн шинжлэх ухааны ойлголттой болох шаардлага тулгарч байв. Программ бичихийн тулд ямар онолоор, ямар учир шалтгаанаар, үзүүлэлтүүдийг ямар хэм хэмжээтэй оруулах, дараа нь тэдний хооронд шалгалтууд хийх, яаж уялдуулахыг эхлээд өөрөө ойлгосон байх шаардлагатай тул бид давхар мэргэшдэг байв. Учир нь энд ажиллахаар ирсэн хүмүүс мэргэжилдээ дуртай.
Төгсгөлд нь онцлоход статистик бол хөгжилд хөтлөх хүч бөгөөд дэлхийн хэл юм. Бид өөр улсын хэлийг мэдэхгүй ч статистикийг нь хараад тухайн улсын нийгэм, эдийн засгийн талаар ойлгоно.
Өнөөдөр статистик нь хүмүүсийн эзэмших ёстой боловсролын нэг боллоо. Статистикийн боловсролыг яаж бүх хүнд хүргэх талаар ярих боллоо. Бичиг үсэгтэй болно гэж нийтээрээ зорьдог байсантай ижил юм.
-Танд баярлалаа.