gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     6.02
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 16
Зурхай
 6.02
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 6.02
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Хань минь насаараа намайг хайрласан, би тэр хайранд амьдарсан”

О.Батхишиг
Хүний түүх
Өчигдөр
2062
Twitter logo
О.Батхишиг
2062
Twitter logo
Хүний түүх
Өчигдөр

Хань минь сайхан хань минь 
Санчигтаа мөнгөн хяруутай 
Миний ганц түшиг дээ чи минь  

...Уйлаад би үлдлээ, ханийгаа явууллаа.  Чи минь явах цагтаа явжээ, гэхдээ бид хоёрын хайр мөнхдөө гэж зохиосон дуугаа нүдээ чийгттэл дуулах энэ хүн бол эчнээн бид бүхний хайртай өнөөх Алтантүлхүүр жүжгийн Бурaтино болох жүжигчин Осорын Норолхоо юм.

Түүний цангинасан хоолой, шавилхан бие, эршүүд шалмаг хөдөлгөөн Монголын тайз дэлгэцийн урлагт байр сууриа бат эзэлжээ. Тэрээр өдгөө 75 насны босгыг давсан хэр нь хэзээний цоглог дүрээрээ намайг угтсан юм. Амь амьдрал, тулах багана, зориг, урам, итгэл ер бүгд нь  болсон ханийнх нь талаар, сайхан хайр, хүний сэтгэлийн эрхэм нандины тухай бид илүүтэй их ярилаа.

Төгсөх ангийн 18 настай охин 500 хүүхдээс шалгарсан таван жүжигчний нэг болж театрын хаалгыг татан орсон цаг хугацаа 1968 он. Арав төгсөөд хэрхэх тухай бодоогүй дэгдэж явсан тэр үед нь сургууль дээр театрын жүжигчний сонгон шалгаруулалт болжээ. Урлагийн үзлэг, концертод дуулдаг, эршүүд байрын охин тэнцсэн хоёр сурагчийн нэг болж цаашлаад улсад шалгарсан нь энэ юм. Долоон хүүхэдтэй эгэл нэгэн айлын гурав дахь охин сурагчийн ширээнээс театрын жүжигчин болж ижий аавынхаа магнайг тэнийлгэсэн түүхтэй.

Төгсөх хавар намайг МУГЖ Б.Мижиддорж багш өөрийн биеэр ирж, "Манай хүүхэд жүжигт тоглож байгаа юм" гэж сургуулиас чөлөө хүсэж, авдаг байлаа. Тэр их хүн намайг театр, сургууль хоёрын хооронд зөөж, замыг минь зааж, учрыг минь олж өгсөн дөө. Би их хувьтай хүн шүү. Театрт очиход Баяжихын Пүрвээ гуай өрөөндөө дуудаж, “энэ үгийг ингэж хэлнэ шүү” гэж зааж өгнө. Ингээд анх Гарын таван хуруу жүжгийн Итгэл хүүгийн дүрийг бүтээж байлаа гэж тэрээр аж амьдралынхаа эхлэх цэгийг ийн хуучилсан юм.

Гарын таван хуруу жүжгийн Идэрийн дүр/1968он/

САЙХАН ХАЙРЫН ЭХЛЭЛ БОЛСОН ТҮҮХ

Сурагчийн ширээнээс театрын тайзнаа гарсан гэнэн хонгор охины хувьд юм бүхэн сонин.

Тэр дундаа Эрдэнээ гэж театрт домог шиг яригдаж, том жүжигчдийн магтаалыг хүртсэн тэр хүнийг  харах сан гэх бодол гойд төрнө. Шинэ үсгийн багш киноны даргын дүрд тоглосон Баатархүү жүжигчинтэй театрын урт коридоороор алхаж явахтай зэрэг тэр асууж.  Ахаа энэ Эрдэнээ гэж ямар хүний тухай яриад байгаа юм бол гэж. 

Хариуд манай гэрэл, дууны мундаг залуу байдаг юм гэж хэлж өгсөн ажээ. Улмаар өрөө нь хаана байдгийг  мэдээд шагайтал бор даавуугаар доторлочихсон тухайн үедээ л дуу тусгаарладаг студийн өрөөнд нэг намхан хүн доошоо хараад зогсож байхыг харжээ. Аан, энэ ах юм байна гэж бодсон гэх.

Тэрээр хэлэхдээ, би тухайн үед жаахан байсан, эрэгтэй хүн шохоорхож мэддэггүй ч байлаа. Угийн хөдөлгөөнтэй, сониуч зантайдаа л саваагүйрхэж байгаа юм. Би чинь есдүгээр ангид хүн захиа өгөхөөр ээждээ өгчихдөг гэнэхэн хүүхэд байсан. Ээж одоохондоо үгүй гээд хэлчих гэхээр гүйж очоод одоохондоо үгүй гэнээ гээд захиаг нь өгчихдөг байсан гэж инээмсэглэн дурсана.

Анхны 45 хоногийн бригадаар хөдөө явах болжээ. Автобусанд суугаад толинд харахад хойноос хоёр нүд түүнтэй харц тулна. Гайхна, ахиад харна тэгэхтэй зэрэг яг л мөргөлдөнө. Тэр үед Улсын төв театрын гэрэл, дууны инженер Д.Эрдэнэчимэг гэх хорин хоёр настай залуухан хархүүгийн сэтгэлд элдэв чамингүй харин ч бүр эршүүд өөрийнхөөрөө Норолхоо  их ч таалагдаж, битүүхэн харж явдаг байж.  

Ийн бригадын тоглолтоор цүнх савыг нь зөөж танилцсанаар анхны гэх бүхнээ тэд нэгэндээ зориулж их сайхан хайрын эх тавигдсан түүхтэй. 

Хань минь над шиг л дээд сургууль төгсөөгүй. Тэгсэн хэр нь долдугаар ангид байхдаа сургуульдаа өсгөгч хийж өгч "Залгамж" сэтгүүлд  зураг нь гарч байсан хүн. Багаас айлд өргөгдөж чанга хатуу амьдрал үзсэндээ ч тэр үү бусдад их зөөлөн, юманд жигтэйхэн сэтгэлээсээ ханддаг хүн байлаа.

Миний өвгөн бас их сэтгэлтэй. Надтай ирж уулзахдаа тэр үед театрын орос сэтгүүл дэх гоё гоё жүжигчдийн зургийг цуглуулчхаад дунд нь өөрийнхөө зургийг хавсаргачихсан байдаг байж билээ гэж тэрээр инээмсэглэн дурсана.

Бидний эхлүүлсэн яриа дундаасаа түүний ханийн тухай болж хувирч байлаа. Хананд өлгөөтэй Шоошоогийнхоо зураг руу  чийгтэж нэг хараад эргээд хуучилна.  /тэр нөхрөө ингэж дууддаг байж/

1963 онд театрын тайзан дээр цагаан хоолойноос өөр зүйлгүй байхад аравдугаар ангиа төгссөн залуу Оросын радио сэтгүүлээр багш хийн  дуу, гэрлийн бүх өрөөг нь янзалж, тохижуулжээ.

Соёлын яамнаас театрт шинэ техник өгөхдөө  танайд нэг сүрхий хүүхэд байдаг гэх, тавьж чадах уу гэж асууж. Мэдээж миний өвгөн яагаад тавьж чадахгүй гэж. Монголдоо анх удаа дуу, гэрлийн бүх техникийг хань минь тавьсан. Би түүгээр бахархдаг юм гэж Норолхоо эгч дуу нь чангарч ирээд л хэлж байсан юм.  

Тэдний гэр тухайн үеийн таван зууд, одоогийнхоор хороололд байж. Бие чацуу тэрсхэн хоёр залуу драмын театраас гэр хүртлээ алхана. Нэг өдөр ээж нь манай энд нэг хөөрхөн хүү хүн хүргэж аажуу ирснээ буцаад сөөсийтөл гүйгээд сүүлийн автобусанд амжаад алга болж өгөх юм гэж хэлжээ. Эрдэнээг минь ярьж байна гэхээс инээд нь хүрч жуумалзаад өнгөрч.  

Удаагаар  тэрээр өнөөх сөөсгөр хүү чинь намайг хүргэж өгдөг юмаа ээжээ гээд хэлж.  

Дараа нь бригадаар явах охиноо ээж нь суулгаж өгсний дараа Эрдэнээ хадам ээжийгээ хүргэж өгснөөр гэрийнхэнтэй нь танилцаж дотно болоод амжжээ.  Ээж надад атга дүүрэн баавгайтай чихэр өгсөн шүү дээ гэж инээж ярьсан нь их бодогддог юм гэж тэрээр дурсана.

Үерхээд жил дөхсөн ч хүүхэдтэй болъё гэж зорьсон хоёр олсонгүй. Эмэгтэй хүн л болохоор яагаад олохгүй байгаа юм бол гэж элдвийг бодно. Нэг удаа харьж явахдаа би хүүхэд олохгүй юм байна хоёулаа больё гэж хэлчихсэн. Тэгтэл юу яриад байгаа юм болохгүй бол хүүхэд өргөж авна гэж уцаарлан ээжид Норолхоо надад сая ингэж хэллээ гээд хэлчхэв. Ээж намайг нэг сайн загнаж билээ.  

Хэдэн сарын дараа Оросоос сургууль төгссөн шавь нь ирчихсэн өрөөндөө ярилцахыг нь би сонссон юм. Тэгсэн манай хүний ам шөнө болохоор цангаад байна гэхтэй зэрэг жирэмсэн болчихсон юм биш үү багшаа гээд ярьж байна. Намайг ортол тэвэрч аваад ямар гоё юм бэ, баярлалаа гээд тэвэрч үнсээд уйлж байсан юм.

1969 онд Эрдэнэ минь Солонгос улсад туршлага судлахаар явж би ирэхээс нь ес хоногийн өмнө өвдсөн.  Замын-Үүд дээр ирэхэд найз нь эхнэр чинь төрсөн гэхтэй зэрэг уйлж байсан гэдэг.

Тусдаа гарч хадмындаа хэсэг амьдарсан. Эрх дураараа өссөн би тэнд л энэлж, эмтэрч үзсэн. Ханийнхаа хайранд би тэр айлд тэссэн юм.

Ингээд 1983 онд  театраас байр өгөв. Насаараа гэр хороололд байсан бид хоёр өрөө байртай болчхоод хөл газар хүрэхгүй л хөөрцөглөж байсан даа.  

Драмын театрт таван жил болоод Орос руу тоглолтоор явлаа. Гарын мөнгө гээд 70 рубль авчихна. Түүнийгээ хоёулаа нийлүүлээд буйдантай ор, гурван хавтастай толь, ширээ авсан. Театраас гэрлэсэн хоёр хөөрхөн жоохныхоо ачааг ачна шүү гээд авчирч өгч билээ. Ингэж л бид ханилж, амьдралд шат ахиж явлаа.

Хайр гэдэг итгэлцэл, хүндлэл, тэвчээр. Тэр хэрээр хүлээцтэй ухаантай байх ёстой. Бид хайраар суусан юм чинь хайраар нэгнээ уучлах ёстой. Би жаахан дураараа, манай өвгөн үнэхээр хүлээцтэй хүн.

Ханийнхаа хайранд зовлон гэдгийг умартаж явлаа, түүнээсээ хагацсан дөрвөн жилд гуниг, ганцаардал гэдгийг мэдрэв.

Хөгшин болсон хойноо ч бид хоёр хаана ч хамт явдаг байсан. Одоо ганцаараа үлдэхээр оровч гаравч хэцүү л байдаг юм байна. Би нэг жил хаашаа ч гараагүй. Театр луу  ч ороогүй. Хаалга онгойход дуугардаг хонхыг чинь миний өвгөн хийсэн юм. Хонхны чимээнээр Ноёо эгч нь уймраад байгаа юм. Манай театрынхан ир, ор гэж их хэлсэн. Сүүлд С.Оюун багшийн нэрэмжит шагналыг тайзан дээрээс чинь өгнө гэж байж театр луугаа орсон доо.  

Явж байгаа газар, дуугарч байгаа хонх, гэрэл бүх зүйлийг харахаар өвгөн минь бодогдоод би тэсэхгүй байсан юм.

Хань минь алтан ханьдаа гэж надад зориулан бичлэг үлдээснийг өөд болсных нь дараа дүү минь үзүүлсэн.  Тэр бичлэгт ах нь алтан ханьдаа зориулж хэдэн үг хэлэх гэсэн юм. Ах нь энэ ертөнцийн хэнээр ч сольшгүй алтан ханьтай хүн. Би насаараа энэ хүний хайранд өлгийдүүлж, хайрлуулж ирсэн.

Орой автобусны буудал дээр цувыг минь бариад зогсож л байна, мөнхөд миний дэргэд байсан сайхан хань минь гэж хэлээд уйлж байсан миний өвгөн.  Тэр минь явахаа мэдэж байж дээ...

Тэр хүний хайр өнөөдөр намайг өдий зэрэгтэй явуулж байгаад итгэдэг юм. Зүрх нь их муу байсан юм даа. Найман жил орчим ханийгаа тойглосон.

Эрдэнэ минь байгаагүй бол театрт 22 жил ажиллах чадахгүй байсан биз, сэтгэлээр унах үед найз нь дэргэд байна, чадна аа, болно гэж итгэл нэмдэг байлаа тэр минь ийн хэлээд нэг их гүн санаа алдсан юм.

Ийн бид урлагт өнгөрүүлсэн он жилүүдийнх нь тухай хэсэг хөөрөлдөв.

БУРАТИНО БОЛ НАМАЙГ БҮХ ТАЛААР ЗАДАЛСАН ДҮР

1983 онд Буратиногийн дүрийг надад оноосон. Энэ дүрийг Норолхоод л өгнө гэж шийдсэн гэдэг. Тэр дүр намайг бүх талаас нь нээж, дотоод сэтгэл, дуу хоолой, авир үйлдлийг минь задлан харуулсан. Соёлын яамны төлөөлөл, Ардын жүжигчин Уртнасан гуай хүртэл үзчихээд “Хөөрхөн болжээ. Гэхдээ энэ охины хоолой арай дийлэхгүй байж магадгүй” гэж ярьсан байдаг.

Гэхдээ миний хоолой нэг ч удаа сөөж байгаагүй. Буратиногийн дүрээрээ би үргэлжид амьдарч, мөнхийн урам авсан. Сүхбаатар аймагт нэг өдөр дөрвөн удаа тоглож байлаа. Арван жил хөдөө бригадаар явж, олон хүүхдийн сэтгэлд хүрсэн энэ дүрээрээ 1983 онд "Шилдэг дүрийн" шагнал авсан минь миний хамгийн том бахархал.

Буратино миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дүр. Харин сэтгэлийг минь эмзэглүүлсэн дүр бол Өрсөлдөөн жүжгийн Осор. Ээж минь намайг үхэж байгааг үзээд яах бол гэхээс зүрх эмзэглэж байлаа. Харин "Гал хам" кинонд их аятайхан тоглочихжээ гэж боддог юм. Тайз дэлгэцийн урлагт нэг их том дүр бүтээгээгүй ч бүтээж буй дүр болгоноо би амьд оролцоотой байлгахыг зорьдог. Жүжигчин хүнд жижиг дүр гэж байхгүй. 

Жирийн л нэг айлын хүүхэд Монголын ард түмэнд хайрлагдана гэдэг асар их хувь заяа үүнээс үнтэй шагнал гэж надад байхгүй гэж тэр хэлнэ. Театртаа 22 жил ажиллаад  Норолхоо хүүхэлдэйн театрт туслах найруулагчаар орж, тэндээ 15 жил ажиллажээ. Одоо ч зүгээр суухгүй сургуулиудад жүжиг заадаг гэнэ.

БИ ӨӨРИЙНХӨӨ ЧАДЛААР ЖҮЖИГЧИН НОРОЛХОО ГЭЖ ЯВАА

Тэр угаас их гэгээлэг хүн юм. Гомдол, шантралын тухай, тэгэхэд хэцүү байсан даа гэж дурссангүй. Амьдралынх нь голч шугам хүнээс хайр гуйлгүй харин бусдад сэтгэлээсээ л хандах гэнэ. Тэрээр хэлэхдээ, С.Оюун багш бидэнд хэлдэг байсан юм. Хүн чамд уурлавал тэр хүнд уурлах шалтгаан байсан гэсэн үг. Яагаад энэ хүн уурлаад байна, яавал чи зөвөөр хүлээж авах вэ гэдгээ бодож бай гэж. Тэр надад байнга бодогддог  учраас би уужуу байдаг.   

Би залуучууддаа зөөлөн ханддаг. Бүгд л юу ч мэдэхгүйгээс мэддэг болдог учир би хэнд ч хатуурхахыг хүсдэггүй. Би хэзээ ч хүнээс хайр горьдож байгаагүй. Би хэзээ ч хэнийг ч гуйж яваагүй. Надад багш ч байгаагүй. Тэр үед Цэвээнжав, Долгорсүрэн миний багш гэж хүмүүс ярьдаг байлаа.

Намайг тоож аваагүй, би очъё гэж бодоогүй. Би амьдрах л ёстой, би өөрөө л хийх ёстой гэх бодолтой байсан. Би өнөөдөр үүгээрээ онгирдог юм. Би хэний ч хүчээр жүжигчин болоогүй. Би өөрийнхөө чадлаар жүжигчин Норолхоо гэж яваа. Хайрыг хүсэх биш, чи өөрөө хүнд хайрлуул. Хүн бүр дор бүрнээ өчнөөн бэрхшээл,  зовлон туулж яваа. Үүн дээр нь бид нэмэрлээд яах юм бэ?

Би бялдууч, найзыгаа худалддаг хүнд дургүй. Театрт байхдаа хурлаар орж байлаа. Би тэр үед хэлсэн. Би хэзээ ч найзыгаа худалдахгүй. Яагаад гэвэл тэр хүн надад итгэж хэлсэн бол зөв ч бай буруу ч бай би хэлэх учиргүй, найзыгаа худалдахгүй гэж хэлж байсан гэв.  

Тэр энэ амьдралд өөрийнхөө төлөө биш өвгөнийхөө төлөө л их гомддог гэж хэлж байлаа. Бүхнээ зориулсан ажил алба нь нэг их хатуурхсанд, ханийгаа уйлахыг хараад гол нь зурсан гэнэлээ. Гэхдээ тэр түүх бидний дунд үлдэхээр болсон юм.

Би зүгээр л амьдрахын тулд, жүжигчин болохын тулд ажилласан. Би нэр хүндийн төлөө ажиллаагүй. Би гавьяат авмаар байна гэж хэлдэггүй, боддоггүй. Тэгж хэлэх хүмүүст талархдаг ч аль болох битгий яриасай гэж хүсдэг юм. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан болж  ард түмэндээ хүрч чадсан минь л хангалттай гэж 40-өөд жил урлагт зүтгэсэн тэрээр даруухан ийм хариулт өгч байлаа.

Монголын театрын урлагт зүрх сэтгэл, залуу насаа зориулсан он жилүүд, сайн ханийн хайр халамжид амьдарч явсан үеэ даруухнаар дурсах О.Норолхоо эгч. Гавьяат горилолгүйгээр гавьяа, талархал хүсэлгүйгээр хүндэтгэл хүртсэн энэ эрхэм хүнийхээс би хүндлэл, урам  хоёрыг тээгээд гарлаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан