gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.08
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ДЭЭД ШҮҮХ: Эмч П.Батчулууны үйлдлийг цагаатгасан шүүх бүрэлдэхүүний тайлбар

Э.Энхмаа
Нийгэм
2025-06-04
190
Twitter logo
Э.Энхмаа
190
Twitter logo
Нийгэм
2025-06-04

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар П.Батчулуунд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Э.Ганбат, Н.Ариунболд нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.Батчулууныг хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн магадлалаар шүүгдэгч П.Батчулуунд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч П.Батчулуунд холбогдох хэргийг хянан хэлэлцээд хоёр шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг зөв тогтоосон атлаа эрх зүйн дүгнэлтийг хийхдээ алдаа гаргасан гэж үзэж, түүнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэлээ.

Тухайлбал, П.Батчулуун зөвшөөрлийн журмыг зохих ёсоор баримтлахгүйгээр амьгүй донороос эрхтнийг авсан нь тогтоогдсон боловч ашгийг хичээх, ялгаварлах гэх зэрэг гэмт санаа сэдлийг агуулж үйлдээгүй тул Эрүүгийн бус харин Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулж, хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж үзсэн байна.

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн шүүгч Ч.Хосбаяр шүүгдэгч П.Батчулууны үйлдлийг цагаатгаж шийдвэрлэсэн үндэслэлийг тайлбарлав.

Танхимын тэргүүн шүүгч Ч.Хосбаярын тайлбар, Хэргийн үйлдэл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх бодитойгоор тогтоосон. Өөрөөр хэлбэл П.Батчулуун нь ЭМХҮТ-ийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах албаны даргаар ажиллаж байхдаа амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэх зөвшөөрөл авахдаа элэг, бөөрний зөвшөөрөл авсан. Харин шөрмөс авахтай холбоотой хоорондоо зөрүүтэй таван баримт байна.

Тэгэхээр Шөрмөс авах зөвшөөрлийг Эрүүл мэндийн сайдын 2023 оны тушаалд заасантай холбоотой тодорхой журам зөрчигдсөн байна.

Харин үүнд өгөх эрхзүйн дүгнэлтэд шүүхүүдийн хувьд алдаа гаргасан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15-р зүйлд заасан “Хүний цус, эд, эрхтэнийг хууль бусаар авах гэмт хэрэгт амьгүй донорын цогцос энэ эрх зүйн актаар хамгаалагдана. Өмгөөлөгч нар үүн дээр өөр саналтай байсан.

Гэхдээ Зөрчлийн тухай хуулийн 6.10.6-д Амьгүй донороос эд, эс, эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл, эсвэл ар гэр болох түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн зөвшөөрлийг бичгээр аваагүй тохиолдолд энэ нь гэмт хэргийн шинжгүй бол Зөрчлийн хуулиар хариуцлага тооцохоор заасан.

Энэ хоёр юугаараа ялгаатай вэ?
Энэ нь зөрчлөөс гэмт хэрэгт шилжихийн тулд сэдэл байх ёстой. Эсвэл хууран мэхлэх, заналхийлэх, хүч хэрэглэх арга, мөн үүнээс гадна ямар ч гэмт хэрэгт сэдэл байх ёстой. Зөвшөөрөл авалгүйгээр амьгүй донороос эд, эрхтэн авсан нь гэмт хэргийн сэдэлтгүй бол Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр байна.

Өөртөө болон бусдад эдийн болон эдийн бус ашиг хонжоо хайсан, цогцсыг ялгаварлан гадуурхсан, өс хонзонгийн шинж илэрсэн бол гэмт хэрэг гэж үзнэ. Шүүгдэгч П.Батчулууны хувьд ийм нөхцөл тогтоогдоогүй.

П.Батчулууны үйлдэл нь хувийн ашиг сонирхолд эрмэлзэх, ашиг хонжоо олох зорилгоор хийгдээгүй, зөрчигдөөгүй. Гэхдээ журамтай холбоотой зөрчлийн шинжтэй үйлдэл байна. Зөрчлийн шинжтэй гэж үзвэл учруулсан хохирлыг зөрчил үйлдсэн этгээд бүрэн төлж барагдуулна. Цаашид магадгүй сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх нь Иргэний эрхзүйн хүрээнд шийдэгдэх боломжтой гэсэн тайлбар өгөв.

Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд шүүгдэгч П.Батчулууны холбогдсон үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж, цагаатгасан шийдвэр гаргасныг мэдэгдье гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан