МАН-ын бага хурал дараагийн Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх гэж байна. УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн байр суурийг сонслоо.
Тэрбээр "Эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд бол өндөр ур чадвар шаардсан, нарийн мэргэжлийн хүмүүс. Захын хүн очоод генераторыг зогсооно гэж байхгүй. Гэвч энэ салбарт ажиллагсдын цалинг өнөөдрийг хүртэл нэмээгүй. Үүний улмаас олон хүн ажлаасаа гарч байна.
Энэ салбарт онцгой анхаарал хандуулах, хөрөнгө оруулалт хийх, аюулгүй орчинд ажиллуулах нь төрийн үүрэг гэдгийг ухамсарлаасай. Засгийн газрын гаргасан бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн төлөө хичээдэг, эрч хүчтэй хүн байгаасай гэж хүсэж байна. Хамтарсан Засгийн газрын үед томоохон төслүүд хөдөллөө. Хамтрал гэдэг юу болохыг харуулсан Засаг байлаа гэж бодож байна.
-ДЦС-д гарсан ослын улмаас энэ өвөл хөлдөх эрсдэлтэй гэдэг хэр бодит вэ?
-Хөлдөх нь ч хаашаа юм. Дулаан бол 15 хувиар буурна. Хуучин таны гэрт +20 градус байдаг байсан бол одоо +16...+18 болгож бууруулна гэсэн үг. 10 гаруй жилийн өмнө анх суурилуулахад 35 сая ам.доллар байсан. 200 гаруй тэрбумын алдагдал хүлээгээд байна.