“Гүүд Нэйборс” олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар “Өсвөр үеийнхний бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр (05.28) зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн эхэнд өсвөр насныхны бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг сүүлийн дөрвөн жилийн статистик мэдээлэлд үндэслэн танилцуулсан юм.

"БИД ХҮҮХДҮҮДЭЭ ХАМГААЛЖ БАЙНА УУ, ЭСВЭЛ АЛДАЖ БАЙНА УУ?"
Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын хөтөлбөр зохицуулалтын менежер М.Янжинлхам “Манай улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан хүний эрхийн үндэсний комисс Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний тайланг УИХ-д өргөн барьсан.
Энэхүү тайланд хүүхдийн бэлгийн хүчирхийллийн нөхцөл байдал онцлон дурдагдсан. Сүүлийн жилд тус гэмт хэрэг хоёр дахин өссөн нь анхаарал татаж байна. Энэ бол хүүхдийн эрх, хамгааллын асуудалд анхаарал сулруулсны илрэл юм. Бид хүүхдүүдээ хамгаалж байна уу, эсвэл алдаж байна уу? үүнийг эргэцүүлэх цаг иржээ" гэв.
"ТЭМБҮҮГИЙН ХАЛДВАР ӨСВӨР НАСНЫХНЫ ДУНД НЭМЭГДЭЖ БАЙНА"
Тэрээр "2023 оны байдлаар 10-14 насны 61 хүүхэд, 15-19 насны 1149 хүүхэд бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ)-аар оношлогдсон. Энэ нь өмнөх оноос 180-аар нэмэгдсэн байна.
Тэр дундаа тэмбүүгийн халдвар өсвөр насныхны дунд ихэссэн. Тухайлбал 2022 оны судалгаагаар 10-14 насны 13, 15-19 насны 489 тохиолдол байсан бол 2023 онд 10-14 насны 17, 15-19 насны 530 тус халдвараар өвчилжээ.
10-19 насны охидын жирэмслэлт өмнөх оноос 1025-аар нэмэгдсэн.
2023 оны судалгаагаар 10-14 насны 112 охни, 15-19 насны 5614 охин жирэмсэлсэн. Энэ нь 2022 оны судалгаатай харьцуулахад 1025-аар ихэссэн байна.
Үүнээс гадна нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоотой хамааралтай хортой болон хоргүй хавдраар охид гэлтгүй хөвгүүд ч өвчлөх болсон. 2023 оны байдлаар 10-19 насны 48 хөвгүүн, 169 охин тус хавдраар оношлогдсон.
Эдгээр тоон мэдээлэл нь өсвөр үеийнхэнд чиглэсэн бэлгийн болон нөхөн үржихүйн боловсролыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах шаардлага байгааг харуулж байна” гэв.

"ТАВАН ХҮҮХЭД ТУТМЫН НЭГ НЬ БЭЛГИЙН ХАРИЛЦААНД ОРЖ ҮЗСЭН БАЙСАН"
Боловсролын сайдын эрүүл мэндийг хариуцсан зөвлөх Э.Цэцэгбал "2023 оны судалгаанд жирэмслэлт болон бэлгийн харьцаанд орж буй нас улам залуужиж байгаа нь харагдаж байна. Тухайлбал, 14-18 насны таван хүүхэд тутмын нэг нь бэлгийн харилцаанд орсон гэх судалгаа бий. Дийлэнх нь “сонирхоод үзсэн” гэж хариулсан байдаг.
Эдгээр нөхцөл байдал нь бэлгийн боловсролын хичээл системтэй, үр дүнтэй олгогдохгүй байгаатай холбоотой. Түүнчлэн бэлгийн боловсролын талаар эцэг эхчүүд болон олон нийт мэдлэггүй байгаа нь хүүхдүүдэд буруу, дутуу ойлголт өгөхөд хүргэдэг.
Өмнө нь эрүүл мэндийн хичээл дөрөвдүгээр анги хүртэл ордоггүй байсан. Гэтэл хүүхэд аль хэдийн сошиалаас эмх замбараагүй мэдээлэл авчихсан байдаг. Ийм тохиолдолд шууд хүлээн авах уу гэдэг асуудал бий.
Боловсролын яамнаас эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийг шинэчилж буйтай холбоотой нэгдүгээр ангиас ордог болсон нь сайшаалтай. Цаашид бүх эрүүл мэндийн хичээлийн агуулгыг дараагийн түвшин болгонд уялдаатай боловсруулах ажил явагдаж байна” гэж онцоллоо.

Баянхонгор аймгийн “Эрдэм” ахлах сургуулийн захирал Ц.Загдсүм “Эрдэм” ахлах сургууль 2009 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 1276 сурагч, 103 багш, ажилтантай. Манай сургууль аймгийн төвөөс алслагдсан байршилтай, ихэнх сурагчид нь малчин өрхийн хүүхдүүд байдаг.
Сурагчид ихэвчлэн бие биеэсээ нөхөн үржихүйн талаар асуухаас санаа зовдог, нээлттэй бус байдал ажиглагддаг байсан. Хоёр жилийн өмнөөс “Гүүд Нэйборс” олон улсын байгууллагатай хамтран ажилласан. Эхний ээлжид “Загвар эмчийн өрөө”-г Баянхонгор аймгийн найман сургуульд тохижуулсан.
Мөн өсвөр насныхны бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох “Эрхэм нандин” төслийг хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн. Энэ төслийн зорилго нь хүүхдүүд тулгарсан асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг бүрдүүлж өгснөөрөө давуу талтай.
Түүнчлэн 15 хүүхдийн гишүүнчлэлтэй “Өсвөрийн клуб”-ийг байгуулсан. Тус клуб нь өсвөр үеийнхэн бие биедээ нөлөөлөх, бэлгийн болон нөхөн үржихүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой. Одоо сурагчид хоорондоо сурсан мэдлэгээ хуваалцахдаа нээлттэй болсон.
Энэхүү төсөл нь сурагчдад сэтгэл зүйн боловсрол болоод өөрийн үнэ цэнийг ойлгох мэдлэгийг олгосонд баяртай байна. Мэдээлэлд ойр байх нь амжилтын үндэс учраас цаашдаа зөвхөн мэдээлэл түгээхээс гадна бодитоор хэрэгжүүлэх тал дээр илүү анхаарч ажиллана” хэмээв.

МУБИС-ийн Математик, Байгалийн ухааны тэнхимийн багш Э.Мөнгөнтулга “Манай улсын ЕБС-иудад эрүүл мэндийн хичээл 1998 оноос орж эхэлсэн. Гэвч тухайн үеийн асуудлууд өнөөдөр ч шийдэгдээгүй, улам ноцтой болж байна. Иймд ямар асуудалд төвлөрөн, анхаарах хэрэгтэйг тодорхой болгох шаардлагатай.
2001 онд НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр өсвөр үеийнхэнд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох төсөл хэрэгжүүлж, сургуулиудад сургагч багш нарыг бэлтгэж байсан туршлага бидэнд бий. Тухайн үед олон улсын аргачлалыг ашиглан 700 гаруй сургуульд хичээл зааж байсан. Гэхдээ хангалттай үр дүнд хүрээгүй.
Нэг удаагийн сургалт хийгээд үр дүн хүлээх, эсвэл нэг багшид бүх ажлыг үүрүүлснээр ачаалал ихсэж, чанартай хичээл заах боломжгүй байна гэж мэргэжлийн талаасаа дүгнэдэг. Түүнчлэн 2005 оноос эрүүл мэндийн хичээл заах “тусгай багш” бэлтгэх ажил явагдсан ч төгсөгчдийн тоо цөөн, ажлын байр ч хомс байна. Энэ бүхэн нь эдийн засаг, нийгэм, улс төрийн олон хүчин зүйлтэй холбоотой.
Цаашид энэ асуудлыг шийдэхийн тулд судалгаагаа гүнзгийрүүлж, эрүүл мэндийн хичээлийг илүү чанартай, тогтмол заах, эргээд үр дүнг хянах систем хэрэгтэй. 2023 онд боловсролын багц хуульд хүний эрх, жендер, тэгш байдал зэрэг хүүхдэд чиглэсэн олон асуудлыг тусгасан нь цаашдын бодлого, үйл ажиллагаанд эергээр нөлөөлнө гэдэгт итгэж байна” гэв.
Хэлэлцүүлгийн төгсгөлд 2024-2025 онд “Гүүд Нэйборс” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн байгууллагаас хэрэгжүүлсэн “Эрхэм нандин” төслийн үр дүнгийн талаар танилцуулсан юм.

Нийгмийн хөгжлийн албаны эрүүл мэндийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Т.Цогзолмаа “Эрхэм нандин” төсөл нь өсвөр насныхны бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлж, тэдний эрхийг тэгш, хүртээмжтэй хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Тус төслийг Барлаворлд ХХК-ийн санхүүжилтээр 2023 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
"ОХИДЫН ХЭРЭГЦЭЭНД ЗОРИУЛСАН АВТОМАТ МАШИН СУУРИЛУУЛСАН"

-Төслийн хүрээнд ариун цэврийн хэрэглэлийн автомат машиныг технологийн шийдэлд тулгуурлан зохион бүтээж, охидод нэн шаардлагатай үедээ ариун цэврийн хэрэглэлийг авах бололцоог бүрдүүлсэн.Эхний зургаан сарын байдлаар 1597 охин автомат машинаар үйлчлүүлэх чип хүлээн авч, нэн шаардлагатай үедээ сард гурван удаа ашиглах боломжтой болсон.
"ОХИД, ХӨВГҮҮДЭД ЗОРУЛСАН БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ТОВХИМОЛ ГАРГАСАН"

-Бэлгийн болон нөхөн үржихүйн агуулгад тулгуурлан охид хөвгүүдэд өдөр тутамдаа мэдээлэл авах, тэмдэглэл хөтлөх боломжтой “Бид бол охид”, “Бид бол хөвгүүд” нэртэй товхимол гаргасан. Нийт өсвөр насны 3554 сурагчдад хүрсэн.
"ӨСВӨР НАСНЫ ОХИДОД "ОХИД БАГЦ"-ЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН"
-Өсвөр насны охидын эрүүл ахуйн суурь хэрэгцээг хангах зорилгоор төсөл хэрэгжсэн сургуулиудад өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой, угаадаг ариун цэврийн хэрэглэлийн багцыг бэлтгэн өгсөн. "Бид бол охид" сургалтад хамрагдсан 1681 охинд багцыг хүлээлгэн өгч, охидын эрүүл ахуйн суурь хэрэгцээг хангасан.