gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.27
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

М.Болорцэцэг:Хорь гаруй жил зүтгэж, 70 гаруй олдворыг эх орондоо буцаалаа. Одоо мөрөөдөл минь алхмын зайд байна

О.Батхишиг
Хүний түүх
2025-06-25
268
Twitter logo

Ардын бүжигчин болно гэх дэврүүн хүсэлтэй мэлтгэр шар охин дэлхийн палеонтлогийн салбарын нэгэн үеийн түүхийг бичилцэн явна. Тэр бол Минжингийн Болорцэцэг. 

Долоо хоногийн дотор Монголын говиос 67 үлэг гүрвэлийн олдвор илрүүлсэн тухай мэдээ BBC-д нийтлэгдэж, тэрээр подкастын зочноор уригдсан нь саяхан. Энэ мэдээ олон нийтэд түгэхээс хагас сар орчмын өмнө түүнтэй ярилцахаар цаг товлосон юм. Ийн бид арван таван цагийн зөрүүтэй хоёр тивээс нэг нь нар хөөртөл, өнөөх нь үдэш бүдгэртэл хөөрөлдсөн нь энэ. 

Тэр аавынхаа ажил дээр очих дуртай, хээрийн судалгаанд дагаж явах сан гэж хүсдэг хүүхэд байж. Аргагүй биз. Аавынх нь ажил тэр чигтээ эртний амьтдын үзвэр дурсгал, арслан зааны баримлаар дүүрэн. Гэрийнх нь номын тавиур дээр геологи, палеонтлогийн номууд эрийнэ.

Хүүхэд насных нь төрсөн өдөр бялуу, лаа, баярын бэлгээс ангид, гэр бүлийнх нь динозаврын зургаар слайд шоу хийж өгч түүнийг баярлуулдаг байж. Амралтын өдрөөрөө байгалийн түүхийн музей орж сүүл нь газар шүргэсэн үлэмж том үлэг гүрвэлийг харах гэж дурлана.  Ийн шинжлэх ухааны олон хариулт дунд асуулт тавьж өссөн түүний ганц атаархдаг зүйл нь хөдөөгийн хүүхдүүдийн амьдрал байсан гэхээр сонин.  

Зуны цагт аав нь хэдэн сараар хээрийн экспедицид гарна. Ингэхдээ түүнийг биш хоёр ахыг нь дагуулж явахад гоморхоно. Оюутан сурагчдын гавшгай отрядаар Тээврийн техникумын орос хэлний багш ээж нь оюутнуудаа дагуулж орон нутгийн бүтээн байгуулалтад тусална. Ээжийн ажил эхлээсэй гэж хуруу тоолон хүлээдэг тэрээр байгальтай ойртохдоо учиргүй баярладаг байсан аж. Би ээжийгээ дагаж явахдаа л байгальд их хайртай болсон гэж  багын дурсамжаа инээмсэглэн ярина.  

Шинжлэх ухаантай ойр өссөн түүний амьдралын дараагийн шилжилт мөн л энэ салбар байв. Тэрээр аравдугаар ангиа төгсөөд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн геологийн инженерийн ангид элсжээ.

Их сургуулийн эхний улирал түүхэн геологи, палеонтлогийн хичээл орно. Энэ хичээлийг палеонтлогич, профессор Ч.Минжин буюу түүний аав заах аж. Цаг хугацааны эрэгцэг ийн үндэс, мөчир хоёрыг салгасангүй улам усалсан түүхтэй.  

Москвагийн их сургуулийг төгссөн анхны палеонтологичдын нэг, нэрт эрдэмтэн Ч.Минжин бол 48 жилийг шинжлэх ухааны салбарт зориулсан зүтгэлтэн билээ.  

Палеонтлогийн шинжлэх ухааныг ааваараа мэргэжлийн төвшинд заалгуулсан геологийн ангийн оюутан энэ мөчөөс л 160 сая жилийн тэртээх амьдралыг эрэн хайхаар эгц шийджээ. Эрчүүд л энэ салбарт ажилладаг гэх ойлголт өрөөсгөл ч тухайн үед хөвгүүд голдуу, заримдаа хайгуулын ангид дадлагаар ганц эмэгтэй оюутан нь болж гардаг байсан гэх.  

Нью Иорк дах Америкийн байгалийн түүхийн музейн динозаврын экспедиц Монголд ирэх үед тэрээр судалгааны багт багтаад амжиж. Энэ дурсамж хөгтэй эхэлсэн ч олон зүйлийн шав болсон түүх. Аавд нь динозаврын олдворт газрын зураг хийж өгөөч гэх урилга иржээ. Тухайн үед магистрын оюутан М.Болорцэцэг сээр нуруугүйтэн амьтны палеонтлогийг судалж байж. 

Өөрчлөлтийн салхи улс даяар сэвэлзэх ахуй тэр цагт  бие даан амьдрах тийм нэг бодол түүнд төрсөн гэх. Харин аав нь чамд чамгүй сайн судлаач болох ирээдүй бий, тиймээс судалгаагаа үргэлжлүүлж, их сургуульд багшилж үлдсэн нь дээр гэж захижээ.  Америкийн судалгааны багт охиныгоо дагуулж явах хүсэлтэйгээ хэлсэнд тогоочоор л авна гэжээ.  

Тэр хоол хийх нь бүү хэл гурил ч зуурахдаа маруухан болохоор тогоочоор яасан ч явахгүй гээд тас гүрийж нэг үзсэн гэх. Гэхдээ алсыг харсан аавын үг, судалгаа хийх сониуч зан хоёр нь дийлж гадаадын эрдэмтэдтэй зам нийлсэн түүхтэй.

Өөрийгөө палеонтологич гэж бодоод тогоочийн ажлаа хийгээгүй дээ. Америкчууд өглөө босоод л үүргэвчээ үүрээд судалгаандаа гарна. Тэднийг дуурайгаад алхаа бариад би ч алхчихна. Хоол хийсэн ч миний хоол угаасаа та нарт таалагдахгүй гээд шуудхан  хэлчихсэн. Дургүйлхэнэ, гэхдээ яалтай үнэн нь тэр гэжээ.

Хэн ч надад олдвор яаж олох, хаагуур хэрхэн хайх талаар тайлбарлаж байгаагүй, би Америкийн палеонтологичдын арга барилыг ажиглаж, олдлоо гэмэгц лавлаж, тодруулдаг байлаа. Дагаад хэл ч сайжирсан.

Геологи суурьтай болохоор адаглаад чулуугаа үелээд таньчихна. Үүргэвчээ том чулуугаар дүүргээд 10 гаран км газар алхана. Сүүлд туршлагажаад жижиг чулуу цуглуулдгийг ойлгосон доо. Анхны минь олдвор  динозавртай нэг цаг үед амьдарч байсан хөхтөн амьтны толгой. Миний нэг онцлог жижиг амьтад олохдоо сайн, нүд хурц. Давуу талаа анзаарвал ажиллахад илүү амар, урамтай байдаг гэлээ.  

Анхны судалгааны ажил дуусмагц Америкчууд түүнийг ахин ажиллахыг урьснаар зургаан жил говь цөлөөр хөндлөн гулд явжээ. Энэ судалгаа түүнийг салбартаа шат ахих, эргээд ихийг хийх суурь болсон гэж хэлж болох. Учир гэвээс зургаан жилийн судалгааны явцад Нью Иоркд докторын зэрэг хамгаалах боломжийг шүүрчээ.  

Барууны оронд докторын зэргээ хамгаалсан анхны монгол судлаач болж эх орондоо шинжлэх ухааны салбараа хөгжүүлнэ, боловсон хүчин бэлдэнэ гэх урам, зорилго хоёроор хөглөгдсөн нэгэн таван жилийн дараа иржээ. Гэвч бодит байдал бодсон шиг нь байсангүй. 

ШУТИС-д багшилъя гэтэл тухайн үеийн захирал нь англи хэлтэй, гадаадад төгссөн гэж илүүрхэж болохгүй зэрэг элдэв шаардлага тавьж. Тогтож сонсоод та нар надаар дутахгүй юм байна, би өөрийгөө аваад явчихна гэж хэлээд тэр хаалгыг тас хаажээ. Мэргэжил нэгтнүүд нь ч ялгаагүй зан гаргасан гэх. 

Хажууд нь хэдэн сая жилийнх өмнөх ховор олдвор олдоход хүртэл ойшоодоггүй иргэдтэй байж болохгүй. Судалгаа, мэдээлэлтэй танилцаж байж хүмүүс нь боловсорч хөгждөг нийгэм учир шинжлэх ухааныг олон нийтэд таниулах зайлшгүй зүйл гэж тэр үздэг байв.

Ийн олдворт газар ойр амьдардаг орон нутгийн хүмүүс, хүүхдүүдэд үлэг гүрвэлийн талаар ойлголт өгөх зорилгоор Монголын динозавр судлалын хүрээлэнг байгуулжээ. Эмзэглэдэг сэдэв, их гүн мөрөөдлийнх нь шан энэ байв.  

Тухайн үед би шилдэг эмэгтэй судлаачдын нэг болж 10 мянган долларын шагнал авч байлаа. Тэр мөнгөөрөө Өмнөговь аймгийн дөрвөн сумыг хамруулж  шинжлэх ухаан, танин мэдэхүйн сургалтыг хийсэн. Одоогоос 16 жилийн өмнө шүү дээ.

1920-иод оны үед Америкийн байгалийн түүхийн музейн эрдэмтэд Өмнөговь аймгийн Баянзаг сумаас анхны динозавруудыг нээж Азидаа анхдагч болсон түүхтэй. Тэр үеэс эхлэн манай улсын чулуужсан олдворууд гадагшаа гарч эхэлсэн.

Монголын олдворуудыг олж аваачаад хэвлэл мэдээллээр дамжуулж гаднын эрдэмтэд өөрсдийгөө таниулж болохгүй. Олон жил үргэлжилсэн энэ буруу тогтолцоотой би хэзээ ч эвлэрэхгүй. Мэдлэгийг өөрсдөө бий болгож, нээлтээ бид өөрсдөө хийнэ, бид чадна. 

Ийн тэрээр өсвөрийн судлаач хөтөлбөрийг санаачилжээ. Анхны төгсөгч нь одоо түүнтэй хамт палеонтологийн судалгаа хийж эхний үр дүнгээ өнгөрсөн жил олон улсын хуралд танилцуулсан гэв. Одоо би гурван оюутан бэлдэж байна. Олдворууд үзүүлэхийн тулд Нью Иоркруу авчирдаг.

Яагаад бид хажууд байгаа олдвороо судлахын тулд хэдэн мянган доллар төлөх ёстой юм бэ? Хүмүүс Монголынхоо динозавруудын нэгийг ч нэрлэж чадахгүй байгаа нь тэдний буруу биш. Харин мэргэжлийнхэндээ би буруу өгнө.

Гаднын эрдэмтэд Монголын олдвороор эрдмийн зэрэг хамгаалж, судалгаагаа өргөжүүлж, дэлхий дахинд өөрсдийгөө таниулж байна. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Монголын говиос олдсон чулуужсан олдворуудыг ашиглан хэдэн зуугаар тоологдох гадаад эрдэмтэн доктор хамгаалсан. Энэ бүх олдворууд өдгөө дэлхийн олон музейн маркетингийн гол сурталчилгаа болж, жуулчдын урсгалыг татсаар.

Харин Монголын төрд шинжлэх ухааны үнэ цэнэ өнөөг хүртэл үгүйлэгдэж байна. “Улсын хувьд ямар ч ашиггүй, хувь хүнд ашигтай тогтолцоо” энэ салбарт бугшсаныг тэр хатуу шүүмжилнэ. Авилга, ашиг сонирхлын зөрчил, хууль хэрэгждэггүй систем… Энэ бол судлаач  М.Болорцэцэгийн өнгөрсөн 13 жилийн тэмцлийн дүгнэлт.

2012 онд 80 сая жилийн настай, 24 фут урттай Тарбозавр батаар буюу Батаарын бараг бүрэн араг яс АНУ-д дуудлага худалдаагаар зарагдах гэж байсан нь дэлхий нийтийн анхаарлыг татсан хэрэг болсон. Энэхүү олдворыг Монгол Улсад буцаан авчрах гол хүн нь палеонтлогич М.Болорцэцэг байв.

Гэхдээ энэ анхны тохиолдол биш. Тэр үүнээс өмнө ч Монголын чулуужсан олдворууд гадагшаа хууль бусаар гарч байгааг Засгийн газарт удаа дараа мэдээлж ирсэн. Гэвч хэн ч анхаарч байгаагүй аж.

Шинжлэх ухааныг олон нийтэд ойлгуулаагүйн гор нь ингэж гарч байгааг тэр тодотгож байлаа. 

Тэрээр одоо хулгайлагдсан хоёр динозаврын олдворыг эх орондоо буцаах шүүх хуралд гэрчээр оролцохоор бэлтгэж байгаа гэв. Америкийн хоёр том яамтай хамтран ажиллаж, олдвор нь Монголынх болохыг мэргэжлийн төвшинд баталж, батлагдсаны дараа сэргээн засварлах, боож хамгаалах ажлыг өөрөө гүйцэтгэнэ.

Төрийн тогтолцоо тогтворгүй, хариуцлага хүлээдэг хүн алга. 13 жилд Засгийн газар найман удаа солигдлоо. Тэр бүрд шинээр ирсэн албан тушаалтанд эхнээс нь бүгдийг тайлбарлана. Үнэндээ олдвор буцаах ажлыг тогтвортой үргэлжлүүлэх нэг орон тоо л хэрэгтэй байгаа гэв.

Палеонтлогич М.Болорцэцэг энэ хугацаанд 70 гаруй динозаврын олдворыг эх орон руугаа буцаасан. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд 16 олдвор ирүүлжээ.

Их говийн манхан дундаас 80 гаруй төрлийн үлэг гүрвэлийн олдвор илэрсэн ч өнөө хэр эдгээрийг хамгаалан хадгалах, дэлхийд таниулах музей Монголд үгүй. Батаарын асуудлын дараа динозаврын төв музей байгуулахаар болсон ч улс төржсөнөөр тэгэсхийгээд мартагдаж. 

“Улс чаддаггүй юм бол би чадна, заавал музей барина” гэх үгийг эх орондоо дүүрэн эрмэлзэлтэй ирээд эргээд харийг зорихтой тэрээр өөртөө хэлж байж. 

Судлаач М.Болорцэцэг угаас ямар ч ажлыг жижгээр эхэлж, тууштай байдлаар үр дүнг нь үздэг нэг тийм адтай зантай хүн аж. Шагналын мөнгөөрөө орон нутгийн хүмүүст шинжлэх ухааны сургалт орж, хүрээлэнгээ байгуулан, нүүдлийн динозаврын музейгээрээ 10 жилийн хугацаанд 21 аймгаа бүтэн тойрчээ.

Өсвөрийн судлаачдын клуб ажиллуулж ирээдүйн палеонтлогичдыг ч бэлдээд авч. Одоо харин ирэх жил Өмнөговь аймгийн Булган суманд Монголын үлэг гүрвэлийн музейгээ ашиглалтад оруулна гэж итгэлтэй нь аргагүй хэлж сууна.

“Юм хийвэл, хийсэн шиг хийе. Олон улсын чанар, архитектурын өндөр төвшинд байгуулъя гэж үзэн музейн зураг төслөө Америкийн мэргэжлийн архитектораар хийлгэж байгаа аж.

Музей гэдэг бол нэг удаагийн шоу бизнес биш. Энэ бол цогц бүтээн байгуулалт, системтэй хөгжил. Сум гэхээр л хөдөө, боломжгүй газар гэж ойлгодог үзлээс салах хэрэгтэй. Мэдлэг, оюуныг төв рүү зөөх бус, орон нутаг руу авчрах ёстой ингэснээр олдвор хулгайлагдах эрсдэл багасна, нутгийн иргэд шинжлэх ухааны үнэ цэнийг ойлгож, хамгаалагчид нь болж төлөвшинө.

Хотын хүүхдүүдийн хувьд адаглаад музейтэйгээ ойр. Гэтэл хөдөөгийн хүүхдүүдийн шинжлэх ухаанд суралцах боломж хязгаарлагдмал. Ирээдүйдээ эртнээс энэ салбарыг ойлгуулна гэв.

“Хүмүүс шинжлэх ухааныг амьдралаас хол гэж боддог. Гэвч жинхэнэ утгаараа шинжлэх ухаан бидний оршихуйн бас нэг үндэс. Жишээлбэл, шувуу бол динозаврын төрлийн амьтан. Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн давтамж, амьтдын амьдрах орчны өөрчлөлтийн учир шалтгааныг зөвхөн нарийн судалгаагаар л тогтоож чадна. Нуур ширгэхэд ёроолын шавар хатаж, амьтад нь тунаж үхдэг.

Сая сая жилийн дараа тэр чулуулгаас энд нуур байсан гэдгийг шинжлэх ухаан батална. Тиймээс шинжлэх ухаан бол баримт цээжлэх бус, “яагаад” гэдэг асуултаас эхэлдэг танин мэдэхүйн зам. Үр дүн гарсны дараа хүмүүс алга ташдаг ч, түүнийг бий болгосон арга зүйг ойлгох нь илүү үнэ цэнтэй” хэмээн тэр энгийнээр тайлбарлаж байв.

Би хийх гэж байгаа зүйлээ тоочиж ярьдаггүй. Харин үр дүнгээ үзүүлсний дараа л хүмүүст хэлэх дуртай. Томоор сэтгэх нь сайн. Гэхдээ хэтэрхий том мөрөөдөлдөө дарагдаж, ядарч, бухимдаж, шантрах үе гардаг. Тиймээс эрсдэл бага, илүү найдвартай нь ямх ямхаар бүтээх.

Би энгийн л нэг хүн. Больё, шантарч байна, мэргэжлээ орхиё гэж савлах үе өчнөөн тохионо. Гэхдээ дээд тал нь нэг сар л үргэлжилсэн гэх. Сэтгэл хөдлөл  түр зуурынх, харин зорилго гэдэг холын хүч  болохын тухайд тэр ийн хэлсэн юм.

25 жил Америкт суурьшиж, Дэлхийн байгалийн түүхийн музей болон палеонтологийн шинжлэх ухааны тэргүүлэх судалгаанд оролцсон Монгол судлаач Минжингийн Болорцэцэг.

“Би энэ хөгжингүй оронд амьдарснаараа эх орныхоо төлөө чамгүй зүйлийг хийж чадлаа. Одоо л миний мөрөөдөл бодит болох дөхөж байна” хэмээн ирэх жил сүндэрлэх музейнхээ талаар жаргал дүүрэн ярина. Гэхдээ тэр нэг зүйлийг дахин дахин онцолж байлаа. Монголчуудын ойлголт,дэмжлэг тулгарч болох бүхий л саадыг даван туулахад хүч болно гэж.

Шувуудын зургийг дарж, музейгээр аялж, эртний амьдралд хөл тавьж буй мэтээр төсөөлөн догдолдог дэврүүн мөртлөө дэндүү баялаг ертөнцтэй хүн. “Өнгөрснөө мэдэхгүй хүн ирээдүйгээ бүтээж чадахгүй. Харин шинжлэх ухаангүйгээр тэр ирээдүй зүг чиггүй хөвнө” энэ л ойлголтыг амьдрал, хөдөлмөрөөрөө нотолж яваа нэгэн.

Тийм ээ, тэр бол миний жийрхэн догдолж ярилцсан, яриа бүрд нь бахдаж, жаргалтай суусан хүндэт зочин минь байлаа. Чаддагтаа даруухан хүн гэж бий. “Монголын говиос 67 олдвор илрүүлсэн нь зөвхөн миний гавьяа биш,  харин багийн минь хамтын хөдөлмөр” хэмээн ярианы эхэнд л хэлээд амжсан. 

Угтаа бидний 160 минутын турш үргэлжилсэн ярилцлага хэдэн тооны олдворын тухай яриа биш. Харин тэдгээр олдворын цаадах утга учир, тэмцэл, итгэл, ирээдүйн тухай хүүрнэл байлаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан