Монголчууд нэг бизнес гарахад тийшээ хошуурч, дампууруулдаг муу зуршилтай болжээ. Үүний уршгаар олон салбар хөл, толгойгоо алдаж, шинийг санаачилсан, арай ядан хэдэн төгрөг цуглуулж бизнесээ босгосон залуусын хөдөлмөр нуран унаж байна. Хэн нэгэн ашигтай бизнес сэдэхэд бүгд хошуурдаг. Ингээд хэдхэн хүнийг гэдэс цатгалан, мөр бүтэн амьдруулах байсан тухайн бизнес нуран унаж, хошуурагчид бусаддаа “шавар хаагаад” өнгөрдөг. Энэ талаар олон жишээ дурьдаж болно. Тодорхой цаг үед уул уурхай, түүхий эд, ноос ноолуур гээд олон салбарт хүмүүс хошуурч, энэ хэрээр тухайн салбарыг авах юмгүй баллаж орхисон. Уг үзэгдэл нь зөвхөн бизнесийн салбарт байдаг гэвэл эндүүрэл. Урлаг соёл, улс төр, спорт гээд нийгмийн бүхийл хэсэгт амь бөхтэй цэцэглэж байна.
Мөнгөтэй, аргатай болгон барилгын салбар руу хошуурав
Өөрөө ч ашиг олохгүй, өрөөлд ч хувь хүртээлгүйгээр баллаж орхидог муу зуршлын нэг тод жишээ нь барилгын салбарт тодорхой харагддаг. Жишээ нь нэг хэсэг гүн нойрондоо дугжирч байсан барилгын салбарт сэргэлт ирж, хэдхэн жилийн хугацаанд эрчимтэй хөгжсөн. Тухайн үед банкнаас орон сууцны зээл олгож, мөн манай улс уул уурхайгаас ихээхэн хэмжээний ашиг олж байсан тул иргэдийн орлого өсч, байртай болох сонирхол нь нэмэгдсэн гэхэд болно. Эрэлт нэмэгдэхийн хэрээр орон сууцны үнэ өсч байв. Үүнд аазгай нь хөдөлсөн гадаад, дотоодын иргэд байгаа хэдээ барилгын салбарт гөвж орхисон. Алга дарам газар дээр ч хамаагүй барилга барьж, өндөр үнээр борлуулах ашигтай байсан нь ойлгомжтой. Гэвч үүний үрээр уг салбарыг болон хот төлөвлөлтийг авах юмгүй болгосон гэхэд хэлсдэхгүй болов уу. Барилга барих зөвшөөрөл, газар хүссэн аж ахуй нэгжүүдийн удирдлагууд төрийн байгууллагын үүдийг дүүргэж, байцаагч, албан хаагчдад амс хийх зав олгоогүй. Ажлаа хурдан бүтээх гэсэн нөхөд байцаагчид таван “цаас” атгуулах нь энүүхэнд болсон. Энэ нь даамжирч газрын наймаа ил цагаандаа гарсан. Мөнгөтэй бүхэн барилга барихыг хүсч байдаг. Гэтэл 500 гаруй мянган хүн л багтаахаар төлөвлөгдсөн нийслэлд газар гэдэг нүдний гэм. Иймээс газрын ченжүүдийн гараар тоглоомын талбай, дархан цаазат Богд хан уул, Туул голын ай сав орж, одоо өндөр сууцнууд сүндэрлээд байна.
Уг нь тухайн салбар руу бизнес эрхлэгчид хошуурснаар өрсөлдөөн бий болж, хамгийн чанартай, хямд бүтээгдэхүүн санал болгосон нь шилэгдэн үлдэх учиртай. Харамсалтай нь төрийн хяналт, зохицуулалт сулын гайгаар сайн нь бус арга зальтай нь хожих болсон. Тухайлбал, барилгын тендерт хамгийн бага үнийн санал хэлсэн нь ялдаг. Үүний үрээр хямд, чанаргүй материалаар барилга баригдсан. Уг барилгыг гүйцэтгэсэн гадаадын компаниуд ашгаа хүртээд аль эрт арилсан гэхэд болно. Түүнчлэн, барилгын салбар руу хэт хошуурсны үрээр өнөөдөр гүйцэд баригдаагүй хэдэн зуун орон сууцтай болов. Хэрэв бодит тооцоо судалгаан дээр баригдсан бол компаниуд орон сууцаа борлуулах гэж зовохгүй ч байсан юм бил үү.
Хувийн дээд сургуулиуд сургалтын чанарыг үнэгүйдүүлж байна
Сүүлийн жилүүдэд манай улс дээд боловсролтой, ажилгүй залуусаар дүүрсэн. Хэдийгээр залуус их, дээд сургууль төгссөн хэмээн бардамнадаг ч мэргэжлээ бүрэн эзэмшсэн нь цөөхөн. Энэ нь нөгөө л хувийн сургууль байгуулах гэж хошуурсантай холбоотой. Мөнгөтэй, бас эрдмийн зэрэг цолтой бол хувийн сургууль байгуулна гээд зүтгэчихдэг. Тэгээд умгар өрөөнд хэдэн ширээ, сандал нийлүүлээд хичээл зааж эхэлдэг. Хамгийн гол нь аль болох олон оюутан элсүүлж, мөнгө олохын тулд арван жилээ төгссөн залуусыг ямар ч шалгуургүйгээр авдаг. Төлбөрийг нь авсан л бол тухайн оюутан юу сурах нь хамаагүй. Ингээд залуус ээж, ааваасаа баахан мөнгө авч, сургуулиа төгсдөг ч ажил олддоггүй. Үүнийг ихэнх хүн компаниуд дээд боловсролтой мэргэжилтнээр хахсан мэтээр тайлбарладаг. Гэтэл үнэн хэрэгтээ ажил олгогчийн шаардлагыг залуус хангахгүй байгаад хамаг учир оршиж байна. Энэ нь салбар хариуцсан яам өнгөрсөн хугацаанд хөдөлмөрийн зах зээлд ямар мэргэжилтэй, хэдэн хүн хэрэгтэй байна, тэднийг гологдхооргүй хэрхэн бэлтгэх вэ гэдэг талаар тооцоо судалгаагүй явсантай холбоотой. Үнэндээ өнөөдөр хувийн сургуульд сурч буй залуусын ихэнх нь ядаж зөв ч бичиж чадахгүй байна.
Төрийн алба ашигтай гэж ойлгожээ
Залуус төрийн албанд ажиллахыг илүүд үзэх болсон. Учир нь цалин баталгаатай. Мөн хувийн компани байгуулах гэж олон зөвшөөрөл хүсч, цаг хугацаа, мөнгөө үрснээс тухайн зөвшөөрлийг өгдөг газар нь ажиллабал хавьгүй амар. Ингээд л танил талаараа яриулна. Болохгүй бол дарга даамалд нь хэдэн төгрөг атгуулж байгаад төрийн албанд зүтгэх болдог. Үүнд тавих шалгуур хангалтгүй тул төрийн албанд мэдлэг чадваргүй, мөн хүнд суртал, хээл хахуульд дуртай нөхөд шургалж байна. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд дуучин, жүжигчин, бизнесмэн, бөх гээд нэр хүнд, эд хөрөнгөтэй л бол хэн дуртай нь улс төрд шургалах гэж зүтгэх болжээ. Төрийн түшээ хэмээн дуудуулж, хууль батлалцаж явах нь гоё санагддаг бололтой. Гэвч улс төр гэдэг барилдах, дуулахаас тэс өөр зүйл. Улс төрчийн үзэгний үзүүрээр ард түмний хувь заяа шийдэгдэж байдаг. Иймээс ард түмнээ гэсэн сайхан сэтгэл улс төрд ороход хангалтгүй. Мэдлэг чадвар, туршлага гээд олон зүйл хэрэгтэй. Бизнесменүүд нь аливаа хуулийг өөрийн компанидаа ашигтай хувилбараар батлуулах гэж мөн л улс төр рүү хошуурч байна. УИХ-ын гишүүний компани ямар ч хямралын үед яаж ийгээд хөл дээрээ тогтоод байдаг.
Г.Батзориг