МАН-ын гишүүд шинэ Ерөнхий сайдад шаардлага бүхий албан бичиг хүргүүлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалын байр суурийг хүргэж байна.
Тэрээр хэлэхдээ, "Улс төрийн нам үл харгалзан Засгийн газрын томилгоо, бүрэлдэхүүнийг тогтоохдоо жендерийн квотыг баримтлах саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Одоогоор 126 гишүүнээс 51 нь гарын үсэг зураад байна. Хамгийн сонирхолтой нь, 51 гишүүний 29 нь эрэгтэй, 22 нь эмэгтэй гишүүд. Ерөнхий сайдын албан ёсоор хүлээн авсан анхны албан бичиг энэ байх.
Олон улсад Засгийн газрын 40-60 хувь эмэгтэй гишүүн байх ёстой гэсэн тоо бий. Харамсалтай нь манай 2011 оны Жендерийн эрх, тэгш байдлыг хангах тухай хуульд, Засгийн газрын квот 15 хувь байна. Бид 15 хувьдаа ч хүрдэггүй байсан. Эмэгтэй сайдгүй ч Засгийн газар байж байсан. Хамгийн ихдээ л гурван эмэгтэй сайдтай байлаа.
Эмэгтэй гэхээр л Хөдөлмөр, нийгэм хамгаалал, Боловсролын яам зэрэг нийгмийн шинжтэй асуудалд хамаатуулдаг байсан.
Хэрэв 23 сайдын 30 хувь гэвэл 5-6 эмэгтэй сайдтай байх боломжтой. УИХ-ын гишүүн болон гишүүн биш хүмүүсээс кабинет бүрдэж болно. Та бүхэн санаж байвал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ анх кабинетаа бүрдүүлэхдээ томилсон эмэгтэй сайд нар бүгд УИХ-ын гишүүн биш байсан.
Аль ч хувилбар байсан эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх хэрэгтэй. МАН-ын 60 гаруй хувийг эмэгтэй гишүүд эзэлдэг. Тэдний идэвх оролцоо, ур чадвар хаана ч гологдохгүй. Аль ч салбарт ачаа үүрэх бүрэн чадамжтай.
Өмнө нь аль нэг салбарыг эрэгтэй хүнд хариуцуулаад, эмэгтэй гэхээр л Хөдөлмөр, нийгэм хамгаалал, Боловсролын яам зэрэг нийгмийн шинжтэй асуудалд хамаатуулдаг байсан. Одоо эрчим хүч, уул уурхайн салбарт эмэгтэйчүүд л дуугарч байна.
Салбараас хамаарч хүйсийн ялгаатай байдал огт байж болохгүй. Эмэгтэй гишүүд ч хариуцлага хүлээж, ачаа үүрэхэд бэлэн. Сайд нарын тооноос үл хамааран 30 хувьд хүргэх саналыг дэвшүүлсэн" гэв.