Түүхий эдийн цэгт юу эсийг авдаг билээ дээ. Энд тэндхийн хогийн цэг, жалга, суваг шуудуунаас түүж ирсэн малын яс, зэвэрсэн төмөр, хуванцар сав, лааз гээд бохир эд зүйлсийг нэг дор цуглуулдагаас үнэр танар нь ойр хавьд хүн тогтохын аргагүй байдалд хүргэдэг. Гэтэл ийм бохир орчныг хүүхдийн цэцэрлэгийн хажууд байгуулан ажиллаж байна. Уг түүхий эдийн цэг Баянзүрх дүүрэгт Ботаникийн ойролцоох 62 дугаар цэцэрлэгийн залгаа байрлаж, хоёр жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Хашаан дотор төмөр, шил, лааз, хуванцар сав зэрэг түүхий эд гэж хэлж болохоор юу л байна, бүгд хөглөрнө. Энд жилийн дөрвөн улиралд шил, лааз, бусад зүйлсийг авдаг гэнэ.
Түүхийн эдийн цэгийн манаач Н.Оргихбаяраас үйл ажиллагааных нь талаар тодруулахад "Манайх энд ирээд гурван жил болж байна. Хамаатан маань барилга барихаар энэ газрыг авсан. "Асар-Өргөө" гэдэг компани байгаа. Би компаниас цалинждаггүй болохоор хашаа манаж хий суухаар түүхий эд авч, хэдэн төгрөг болгодог юм уу гэж бодоод цэг ажиллуулж байна. Уг нь цэцэрлэгтэй залгаа хашаа бариагүй юм. Мэргэжлийн хяналтынхан ядаж хашаа барь гэхээр нь хашаагаа барьсан. Одоо хашаатай болсон учир гайгүй биз" гэв.
Нэг хүний эрх ашгаас үүдэж олон хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх орчин энд бүрджээ, Хоёрдогч түүхий эдээс ялгарч буй үнэр, тоосонцор, хөрсний бохирдлоос халдварт өвчин гарахгүй гэх баталгаа байхгүй. Түүхий эдийн цэгийн гадуур хашаа барьчихаар л эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм хангагдчихна гэж Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуйн хяналтын байцаагч үзсэн бололтой. Мэргэжлийн хяналтынхан ажил хийсэн нэрээр энэ мэт халтуурдаж, хүүхэд шиг зүйл ярьж, тэр хэрээрээ сэтгэхээ больмоор юм.
Энэ талаар 62 дугаар цэцэрлэгт хүүхдээ өгдөг А.Тунгалагтай ярилцлаа. "Нэг л өдөр муу үр дагавар нь гарах байх. Эндээс ялгарч байгаа үнэр хажууд нь хүн удаан зогсох аргагүй.
Халдварт өвчин гарахгүй гэж хэн ч хэлж чадахгүй. Эцэг эхчүүд уг асуудлыг цэцэрлэгийн эрхлэгчид байнга хэлж, сануулдаг боловч өдийг хүртэл шийдвэрлээгүй байна. Заавал өвчин гарсан хойно нь шийдэх гээд байгаа юм байлгүй" гэсэн юм.
Тус цэцэрлэгийн манаач Д.Тэгшээ "Түүхий эд, цэцэрлэг хоёр нэг дор байх нь буруу. Эцэг эхээс үргэлж гомдол санал тавьдаг. Хаа хаанаа тоохгүй байх юм" гэлээ.
Халдварт өвчин дэлгэрсэн үед л Онц байдал зарлаж, хөл хорио тогтоох зэргээр улсын төсвийн хэдэн төгрөгийг цацдаг гаж үзэгдэл манай улсад нэгэнт тогтжээ.
Харин болзошгүй аюул, олон нийтийн эрүүл мэндэд хор хохирол учруулахуйц байдал үүсэхээс өмнө яагаад урьдчилан сэргийлж болдоггүй юм бэ.
Ц.Бямбажав