Ховд аймгийн прокурорын газраас Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 40 орчим газрын үйл ажиллагаатай танилцахад, нэр бүхий 14 газрын зочид буудлын болон караокены өрөөнд дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулсан байсан нь илэрчээ.
Хувцас солих өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх болон ариун цэврийн өрөө зэрэг хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илт халдахаар байршилд дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглодог.
Ховд аймгийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус аймгийн Цагдаагийн газартай хамтран Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгахад явцад дээрх зөрчлийг илрүүлсэн хэмээн УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.