Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс тарваган тахал өвчин нийслэлд орж ирэхээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тал дээр дор бүрнээ онцгой анхаарч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр холбогдох байгууллагын удирдлагуудад онцлон анхааруулж байсан.
Мөн Нийслэлийн Засаг даргын "Тарваган тахал өвчний халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай" захирамж ч гарсан билээ. Захирамжид дурьдахдаа Нийслэлд байгалийн голомтот болон мал амьтнаас хүнд халдварладаг өвчин зөөгдөн орохоос сэргийлэх зорилгоор долдугаар сарын 25-наас аравдугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд хяналт шалгалт явуулах ажлын хэсгийг Баянзүрхийн товчоо, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх 22-ын товчоо, Эмээлтийн “Гурван эвтэн" түүхий эдийн зах, Багануур дүүрэгт Хэрлэнгийн гүүр, Хан-Уул дүүрэгт Яармаг, Нисэх-био үйлдвэрийн товчоо, Налайх дүүрэгт түүхий эдийн Цайз трейд" зах дүүргүүдийн Авто техникийн шалган бүртгэх товчооны дэргэд 24 цагаар, Улаанбаатар төмөр зам, нисэх онгоцны "Чингис хаан" төв буудалд галт тэрэг, орон нутгийн нисэх онгоц ирэх үед хяналтын хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж ажиллуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Иргэний нисэхийн ерөнхий газар Улаанбаатар Төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Нийслэлийн Цагдаагийн болон Замын Цагдаагийн газар, Авто замын газрын удирдлагууд болон дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус даалгасугай гэжээ.
Мөн Сүхбаатар дүүргийн Долоон буудал, Баянзүрх дүүргийн Гачуурт тосгон, дүүргүүдийн цагдаагийн суурин пост, бусад дүүрэгт цагдаагийн хөдөлгөөнт постыг хот дүүрэг рүү ордог баталгаат бус замуудад зохион байгуулан дээрх хугацаанд ажиллуулахыг Замын цагдаагийн газар, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэсүүдэд үүрэг болгосугай гэсэн байна.
Түүнчлэн Байгаль орчны сайдын 2005 оны 01 дүгээр тушаалаар Монгол Улсын хэмжээнд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг хориглосны дагуу нийслэл хотод тарваганы мах, түүхий эд, дагалдах бүтээгдэхүүнийг оруулахыг хориглож, байгалийн голомтот болон мал амьтнаас хүнд халдварладаг өвчин гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор түүхий эдийн захууд, үйлдвэрлэл, худалдаа явуулдаг байгууллага, аж ахуй нэгжүүдэд эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын үзлэг тандалт, шинжилгээг тогтмол зохион байгуулан илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, нийслэлд халдварын эрсдэлгүй нөхцөл бүрдүүлэх арга хэмжээ авч албан, байгууллага ард иргэдэд мэргэжлийн сургалт, сурталчилгааг тогтмол зохион явуулж, холбогдох газруудад мэдээлж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Бямбасүрэн, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Ганхүү, Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга Д.Отгонбаатар, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга С.Баатаржав болон дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгожээ. Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймагт тарваган тахал өвчин гарч хүн өвчилсөн мэдээтэй байгаа.
Мөн нийслэлд тарваганы мах, тулмалж өвчсөн түүхий мах, боодог оруулж ирэх гэж байгаад шалган нэвтрүүлэх товчоод дээр саатуулагдсан тохиолдолууд өдөр өнжихгүй гарч байна. Товчхондоо бол тахал тээсэн хулгар шаруудын заналхийлэл нийслэлд өдөр өнжихгүй өнгөлзсөөр байна гэсэн үг юм. Хөдөөний нэг хот айлд тарваган тахал гархад тэр хот айл үндсээрээ сүйрдэг. Өөрөөр хэлбэл тухайн хот айлын голомт харлан үлддэг гашуун үнэнтэй билээ. Тэгэхээр энэхүү аймшигт өвчин нийслэлд орж ирвэл чухам ямар хор хөнөөл учрахыг уншигч та нэг төсөөлөөд үзээрэй. Нэг сая илүү хүн шигүү бөөгнөрөн амьдардаг нийслэлд маань тахал тээсэн хулгар шар ороод ирвэл бас л чамгүй олон хүнийг цааш нь харуулах аюултай. Монголчууд бид "Тарвага алаад баяждаггүй, тамхи татаад хоосордоггүй" хэмээн цэцэрхэх дуртай сан. Үнэхээр тарвага агнаад баяжсан түүх нэг их байхгүй.
Гэр бүлээ тэжээх гэж цэцэн бууны овоо сахисан нүгэлт хар гөрөөчин эрсийн баяжсан түүх ой санаанд минь нэг л буухгүй байх чинь. Атга хүрэхгүй мах, алга дарамхан арьснаасаа болж хүн гэгч хоёр хөлтөн хохимой толгойтны шуналын галыг асаан амиа алддаг энэ амьтан хэрэв зээ өөрөөр нь их оролдох юм бол хариугаа хэд нугалан авдаг байгалийн хатуу ширүүн хуультайг санах хэрэгтэй. Олон улс байлдаж орондоо унтах завгүй олзлолдон тэмцэлдэж байсан тэртээх түүхийн балар цагт тарвага гэдэг амьтан нэг ёсны бактерлогийн зэвсэгийн үүрэг гүйцэтгэж байжээ.
Дайн тулаанд эрэмгий Монгол баатрууд эзэлж авахаар довтолсон хот суурингийнхаа өндөр хэрмэн хашааг давуулан тахалтай тарвага шидэж хотын иргэдийг нь тарваган тахлаар сүйрүүлэн буулгаж авдаг байсан гэдэг. Тэгэхээр хот суурин газарт тарваган тахал өвчин нүүрлэвэл ямар аюул занал учруулж болохыг сонсогч та ойлгож байгаа биз ээ.
Тахалтай тарвага гэдэг бол өвчилсөн тарвага гэсэн үг. Хэрвээ өвчилсөн тарваганы шимэгч бүүргэнд хазуулах юм уу өвчиж байгаад хуруу гараа эсгэсэн тохиолдолд тарваган тахлаар өвчлөх магадлал ихсэнэ. Мөн нохой барьсан тарваганы мах идэх осолтой. Учир нь тарваганы хамгийн сул дорой өвчин эмгэгтэй нь нохойд бариулдаг билээ. Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх бас нэгэн арга бол тахлын вакцин юм. Гэвч манай улсад тарваган тахлын вакцины нөөц бараг байхгүй болсон сурагтай. Энэ төрлийн вакцинийг ОХУ-аас нийлүүлдэг байсан. Гэтэл Орос ах нар тарваган тахлын вакциныг үйлдвэрлэхээ больчихжээ.
Иймээс л Нийслэлийн удирдлагууд уг өвчин Улаанбаатар хотын босгоор алхан орж ирэхээс сэрэмжилж, санаа нь зовж байгаа юм. Тахлаар өвчилсөн нэг тарвага маш олон хүнийг халдварлуулах чадалтай. Тэгвэл тахлаар өвчилсөн нэг хүн маш олон хүнд тахлын вирусыг тарааж үхэлд хүргэх чадалтай. Тиймээс нийслэлчүүд маань тарваган тахлаас урьдчилан сэргийлж аль болох тарваганы мах идэхгүй байвал өөрт ч өрөөлд ч ач тустай гэдгийг ойлгох цаг болжээ. Засгийн газраас сүүлийн 10 жил тарвага агнахыг хориглосон шийдвэр гаргасан. Гэвч иргэд тарвагыг хууль бусаар агнасаар байна. Өнгөрсөн амралтын өдөр гэхэд л Баянзүрх дүүргийн шалган нэвтрүүлэх товчоогоор туламлаж бэлтгэсэн тарвага ачсан хоёр автомашин орж ирснийг цагдаагийн ажилтнууд саатуулсан байна. Саатуулсан "Истана" маркийн 0049 БРА, 0069 БРА улсын дугаартай хоёр автомашиныг шалгахад зургаан ширхэг тарвага байсныг илрүүлсэн байна. Тэд "ТОЗ-8" маркийн буутай байсан аж. Тиймээс зөрчлийг зохих байгууллагад нь мэдэгдсэн байна. Иймэрхүү зөрчлүүд сүүлийн үед шалган нэвтрүүлэх товчоод дээр тасрахгүй байгаа бөгөөд хариуцсан байцаагч, цагдаагийн ажилтнуудад тарваганы махаа өгөхгүй гэж багагүй маргаан үүсгэдэг гэсэн.
Тэр ч байтугай "Та нар тарваганы махыг минь хурааж аваад өөрсдөө л идэх гэж байгаа биз, хэзээ та нар ном журмаар нь устгаж байсан юм" хэмээн хэл амаар доромжилдог гэнэ. Монголчууд бид иссэн айраг, тарваганы мах хоёрт ч ёстой л нугасгүй дуртай улс даа. Даан ч тарваганы махнаас болж амиа алдаад зогсохгүй ойр дотныхон, төрөл төрөгсөдөө ч сүйрэлд хүргэж болно гэдгээ ойлгохгүй нь харамсалтай. Нэг хэсэг төмөр замын Тоса худалдааны төвд тарваганы мах зардаг нэг моод дэлгэрээд байсан сан. Нэг тарваганы мах 15-30 мянган төгрөгийн ханштай байлаа. Харин өнөөдөр энэ байдал хумигджээ. Энэхүү бусармаг үйлдэлийг таслан зогсоохын төлөө Төмөр замын цагдаагийн хэлтэсийнхэн ч нэлээд хүчин чармайлт гаргасан гэнэ лээ. Тоса худалдааны төвд хүмүүсийн гар дээр нууцаар худалдаалагддаг тарваганы мах ихэвчлэн төмөр замаар вагон хөлөглөн орж ирдэг байжээ. Өөрөөр хэлбэл галт тэргээр хотын ойролцоох өртөө, зөрлөгүүдээс тарваганы мах оруулж ирдэг бүлэг хүмүүс, түүнийг нь зарж борлуулж өгдөг бас нэг бүлэг этгээдүүд гээд бүхэл бүтэн сүлжээ үүсчихсэн байсан гэдэг. Харин өнөөдөр энэ сүлжээ бараг үгүй болжээ.
Гэхдээ муу зүйл, хогийн ургамал үндэс бөхтэй байдаг болохоор мэр сэр байгаа. Яагаад ч бүрэн мөсөн таслан зогсоож чадахгүй байгаа талаараа Төмөр замын цагдаагийн хэлтэсийнхэн ярьж байсан. Хулгар шарын аюул нийслэлд орж ирвэл ямар их хохирол учруулах талаар төсөөлөхийн ч аргагүй юм. Тарваган тахал гэдэг булчирхайн болон уушигны хэлбэрийн гэсэн хоёр ангилалтай. Хоёулаа л хор уршиг ихтэй. Тарваган тахлын голомтонд ажиллаж халдварын голомтод ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд маш их зардал гардаг. Энэ зардал мэдээж ядуу улсын ядарсан төсвөөс гарна. Өнөөдөр дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд өртөж, Монгол маань ч энэ шуурганд үлгэн салган тэсч байгаа. Тэгэхээр тарваган тахлын аюулаас сэрэмжлэх нь зүйн хэрэг юм. Иймээс иргэд тарваганы мах авч яваа хүнтэй тааралдах юм уу, сэжиг бүхий санагдвал холбогдох байгууллагуудад нь даруй мэдэгдэх нь зүйтэй байна. Тарваган тахал нэгэнт тусвал маш хурдан тархаж 24 цагийн дотор л үхэлд хүргэх аюултай. Иймд цаг алдалгүй ямар нэгэн арга хэмжээ авах нь зайлшгүй юм.
Хулгар шарын аюул нийслэлийн хаалгаар өнгөлзсөөр байгаа өнөө үед бид дор бүрнээ сэрэмжтэй байх нь хамгаас чухал билээ.
Ц.Мөнх