gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.08
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хэрэгтэй үг

Нийгэм
2009-08-06
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-08-06

Ямар ч хориг, саадад хүлэгдэж баригддаггүй бодол санаа гэгч, сэтгэл дотроо чөлөөтэй тэнүүчилнэ. Айж шаналж, ичиж зовохгүйгээр тэр л орон зайдаа дураар сэлгүүцэж, эрх чөлөөтэй зорчих нь чухал юм. Алив зүйлд баярлаж, гуних тохиолдол бүрдээ өөрөө өөртэйгээ хүүрнэнэ. Өөрийгөө магтаж, бас зэмлэж, заримдаа зөрүүдлэх аж. Энэ бодол санаа, сэтгэл дотроос гадагшлахдаа, яг өөртөө хэрэгтэй үгсийг бусдаас хайдаг. Санамсар болгоомжгүйгээс буруу зүйл хийсэн хүүхэд, айн ширвээтэхдээ, эцэг эхээсээ халаглал зэмлэлийн үгсээс тэс өөр, тайвшруулж урамшуулсан үг сонсохдоо, зүрх сэтгэл нь баяр бахадлаар гийж, сэтгэлд нь нар мандах мэт гэгээ татаж, өөрийн мэдэлгүй хөөрөн баясдаг.

Амьдралын элдэв зовлон шаналалд сэтгэл нь алжааж, тавгүйрхэх үедээ, хайртай хүнээсээ тайвшруулж, зоригжуулсан үг сонсмогц, сэтгэл нь итгэл найдвараар бялхаж, хэцүү бэрх бүхнийг даван туулах урам, зоригоор тэтгэгдэнэ.

"Чи минь мундаг шүү дээ. Хоёулаа хамтдаа энэ бүхнийг даван туулж чадна шүү дээ" гэдэг үг, ямархан их хүч чадал, итгэл найдварыг сэргээж, сэтгэлийн их тэнхээг өгдөгийг тэр болгон анзаардаг билүү бид. Аав ээж, ах дүүс, анд нөхөддөө элдэв зовлон шаналал, баяр хөөрөө хуваалцаж ярихдаа, сэтгэл дотроо хэн нэгнийг хэлээсэй гэж хүсч байсан, урам дэмжлэгийн эсвэл зэмлэл харамслын үгийг сонсоод сэтгэл нь тайвширна. Чухам тэр л үгээр дутаж байсан итгэл урам, ухаарал шаналал нь тэрхэн зайд тээглэж байсан босгыг зад татан давж, өөртөө ямархан их хүч, урмыг олдог гээч. Ажил хөдөлмөр, бүтээл туурвилын явцдаа санаж санаачилж, хийж бүтээсэн сайн сайхан үйлсийнхээ төлөө, удирдлага болон хамт олноосоо талархал дэмжлэг, урмын үг сонсохдоо, дотор сэтгэлдээ баярлан урамшиж, улам ихийг хийж бүтээх хүсэл төрдөг. Хийж бүтээсэн бүхнээ харж баярлан, өөртөө талархаж байхдаа бусдаас, өөртөө хэрэгтэй үгийг сонсохыг илүүтэй хүснэ. Хамгаас илүү итгэж дотноссон найз нөхөртөө, хүн болгонд дэлгэн тоочдоггүй нандин бүхнээ дэлгэн ярьж, санаа бодлыг нь сонсон тайвширна. Энэ л үедээ чин сэтгэлийн хатуу, зөөлөн үгсийг сонсохыг хүсдэг. Дотно найзаасаа сонссон хэрэгтэй үгэндээ баярлан талархаж, сэтгэл зүрхэндээ хайрлан, урамших аж.

Хэрэгтэй үг гэдэг хүний сэтгэлийн урам, эрч хүч, хүсэл тэмүүлэл нь болдог ажээ.

Хоосон үг
Өрөөл бусдын өөрт нь хандан ярьж буй зовлон шаналал, хүсэлтийг хайхрамжгүйхэн сонсож, албархуу хуурай үгээр "зөвлөлгөө" өгөх нэгэн. Чин сэтгэлээсээ бус, албархуу хоосон хэлсэн үгс нь хүний сэтгэлд хүрэлгүй, хүйтэн хөндий хана мөргөх мэт. Баяр хөөрөө хуваалцах гэж, юуг ч үл анзааран, бүхнээ тоочин ярих нэгэнд, атаархаж хорссон сэтгэлээ нуун байж, утга учиргүй хоосон магтаалын үг цувуулах нэгэн. Нүдэнд нь атаархал гялалзаж байвч, амнаас нь цахиртан гарах хоосон магтаалын үгс нь яг л цуурай мэт. Чин сэтгэлээсээ юуг ч юм ярих нэгнийг, нөгөө нь шоолон инээж, өрөөл бусдад тохуурхан сурталчилна. Өөрийн хэр ухаантайгаа сурталчлах гэж, өрөөл бусдыг шоолон тохуурхах энэ үйлдэл нь яг л хий үзэгдэл мэт.

Хэрэгтэй үг сонсох гэж, чин сэтгэлээсээ бусдад хандсаны хариуд ирэх, хөндий хүйтэн зөвлөгөө, атаархал шингэсэн хоосон магтаал шоолон тохуурхах бардамнал нь, хоосон орон зайд цуурайтан замхрах, хий үзэгдэл ажгуу.

Харамсал
Зарим хүмүүс, төрүүлж өсгөж, өдий зэрэгт хүргэсэн аав ээждээ баярлаж талархсан сэтгэлээ, урам талархлын сайхан үг хэлж байгаагүйдээ хожим харамсдаг.

Хэзээ хойно, өөрсдөө аав ээж болж, үр хүүхдийнхээ сайн муу үйлдлийн төлөө, баярлаж шаналах үедээ, "ингэж л зовж, шаналж явсаны нь төлөө, аав ээждээ нэгэн сайхан үг хэлж баярлуулж чадсан билүү" гэж боддог. Эрх танхи зангаар гомдож, туниж явсанаас, сэтгэл зүрхийг нь огштол, цээжинд нь хургасан хайрыг нулимс болгон мэлтэртэл нэгэн сайхан үгийг хэлж байх сан даа. Та биднийг хайрлан энхрийлж, тэр л хайр энхрийллээ, өхөөрдөл бахадлын сайхан үгээр өдөржин усалж байсан тэдний зүрх сэтгэлд, үр хүүхдээсээ сонсохыг хүссэн нэгэн сайхан үг дутагдаж л байсан. Өнгөт хорвоод өмөг түшиг, нэгэн биений нөмөр нөөлөг, хатуу зөөлөн бүхнийг хамтдаа элээж яваа ханьдаа "хайртай" гэдэг үгийг өдөр болгон хэлж байгаагүйдээ хожим харамсдаг. Амьдралын их нугачааны алдаа онооны дэнс бүхэнд, үглэж зэмлэж, хөөргөж магтаж байдаг хань тань, эрхэлж туних, гомдож баярлах цагтаа, магтаал хайрын үгсийг хүлээж л байдаг. "Авгайгаа магтсан хүн адгийн тэнэг байдаг" гэдэг хэллэгээс, "юун ч нялуун юм билээ" гэж шоолох бусдын харцнаас ичиж, эмээж нэгэн сайхан үгсийг бие биенээсээ харамлах. Хань тань, хааяахандаа гомдол цөхрөлийн сэтгэлдээ, жиндсэн сэтгэлийн нулимсандаа, хайр юуг нь дэвтээх нэгэн сайхан үгээр дутаж л байсан даа. Өхөөрдөм хөөрхөн үрсийнхээ хөөрч онгирох, айж гэмших бүхнийг тэгтлээ үл анзаарах. Тэд гэнэн балчир насандаа, хийсэн сайн муу үйлдэл бүхэндээ, магтаал сайшаал, зэмлэл учирлалыг аав ээжээсээ л хүлээнэ. Аав ээжээсээ сонсож байсан магтаал зэмлэл бүхэн нь, тэр л бяцхан оюуны ухаарал, бас шаналал нь байдаг.

Бид өөрсдийн завгүй, өмнөө тулгарсан олон асуудалд үүртэхдээ, ирээдүй болсон үр хүүхэддээ, өнөөдөр хэрэг болж байгаа тэр л үгсийг нь хэлж амждаггүй байж магад. Хожим хойно, үр хүүхдийнхээ оноо алдааг харж мэдрэх бүрдээ, тэр цагт хэлж болох байсан, хэрэгтэй үгсийг нь хэлж байгаагүйдээ харамсдаг. Тэр л үед, бяцхан хүсэл мөрөөдөл, тэмүүлэл нь, итгэл урмыг нь сэргээх нэгэн сайхан үгсээр дутаж л байсан.

Хамтдаа ажиллаж, хааяадаа зовлон жаргалаа хуваалцаж, сэтгэлийн жихүүн салхиа арилгах гэж, тайвшрах гэж, зорин ирж ярилцдаг анд нөхөддөө тэр л цагт хэрэгтэй үгийг нь хэлж чадаагүйдээ харамсах тохиолдол байдаг. Өрөөл бусдад ухаан мулгуу, уурын мунхагийн гайгаар хэлсэн муу үг энэ насанд мартагдахгүйгээр хадагдах нь бий.

"Хохь нь" гэдэг үг, шаналж зүдэрч яваа нэгний зүрхэнд, хамгийн хүнд хэцүүгээр тусдаг. Энэ үгийг сонсох гэж бусдад ханддаг хүн гэж үгүй.

Харамсаж шаналсан сэтгэлдээ, хэн нэгнээс хатуу зэмлэлийн үг сонсоод тайвшрах нь бий. Хөөрч дэвэрсэн сэтгэлдээ, анхааруулга, даруулгын үг сонсоод тайвшрах нь бий. Хүн бүхэн ямар нэгэн цагт, хэрэгтэй нэгэн үгсийг, хамгаас дотно нэгнээс сонсохыг хүсдэг ажээ.

Төгсгөл
Ямар ч үед, хэн нэгэнд хэрэгтэй үгийг, хүссэн цагт нь, чин сэтгэлээсээ хэлж бай. "Би даан ч сайхан ярьж чаддагүй юм л даа. Түүнээс биш дотроо бодож л явдаг" гэж зарим нь өөрсдийгөө өмөөрөн тайлбарладаг. Гоё сайхан, уянгалаг яруу үгс бус, хүний сэтгэл зүрхнээс гарч буй чин сэтгэлийн үг л хүний сэтгэл зүрхэнд хүрдэг юм. Гадагшаа гаргадаггүй, сэтгэл дотроо цоожлон хадгалдаг сайхан үгсээр яах ч билээ.

Бусдад хэлж болох хэрэгтэй үгний төлөө, бусдын яриаг анхааралтай сонсож, ойлгож сурахыг хичээ. Бие биенийхээ занг мэддэг бол, түүний оронд өөрийгөө тавин төсөөлөөд ч болов нөхцөл байдлыг ойлгож болдог. "Хэрэв би чиний оронд байсан бол..." гэсэн үгс заримдаа түүнд хэрэг болох нь бий. Хэрэгтэй үгээ сонсохыг хүсэх хүсэл нь, заримдаа хэрүүл болон хувирдаг. "Чи намайг өр ойлгохгүй юм", "Чи яасан муухай хувиа хичээсэн хүн бэ" гэхчилэн нөгөө хүндээ бухимдан, албадаж, хүссэн үгээ хэлүүлэх нь тийм ч сайн зүйл биш. Аргаа барахдаа, албадан байж тоть шиг давтан хэлүүлэх, хэрэгтэй үг тань, таныг тайвшруулна гэж үү. Хүнийг чин сэтгэлээсээ ойлгож, чин сэтгэлээсээ хандаж байх нь хамгаас чухал байдаг. Аргагүйн эрхэнд аялдан дагалдаж, зусар хоосон магтаалыг цувуулах хэрэг юун. Зүрхнээс бус, зөвхөн амнаас гарч буй үгс, яг л хоосон цуурай мэт санагдах төдийгүй, чихэнд ч хахир сонсогдох. Та дургүй байгаа хүнээ заавал магтаж байх албатай бус шүү дээ.

Чин сэтгэлээсээ хэлж байгаа хүний нүд нь андашгүй байдаг. Бусдад чин сэтгэлээсээ хандаж хэлсэн үг тань хэзээ нэгэн цагт өөрт чинь заавал эргэж ирдэг. Бүх зүйл ээлжилж байдаг энэ хорвоод, цаг хугацааны нугачаанд, сайн муу, сайхан муухай бүхэн эргэж л байдаг. Хэн нэгнээс хэрэгтэй үг сонсоод, чин сэтгэлээсээ баярлаж байгаа нэгнийг харах сайхан. Өдгөө бид мөнгөнөөс илүүтэй, сайхан сэтгэл, хэрэгтэй үгээр л дутаж явдаг.

Таны сэтгэл, баяр баясгалан урам зоригоор дүүрэн яваг.

Г.Галбадрах 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан