"Улсын эмнэлгийн бохир байдлаас болж би нярай байх үедээ хүйн халдвар авч, нөхөн үржихүйн асуудалтай болсон, төрд гомдолтой, БНСУ руу эмчлүүлэхэд шаардлагатай 724 сая төгрөгийн нөхөн олговор авах хүсэлтэй байна" гэх иргэнийн дуудлага редакцын утсанд ирэв.
Энэхүү үйл явдал 48 жилийн өмнө болсон бөгөөд тэрээр нэрээ нууцлахыг хүссэн тул Э.Д гэе. Тэр 1977 оны гуравдугаар сард Завхан аймгийн төрөх эмнэлэгт мэндэлжээ. Тухайн үед эмнэлэгт тасгуудын дотоод ариун цэвэр алдагдсанаас хүйн халдвар гарч, тус халдварыг туссанаас болж үр хүүхэдтэй болох эрх нь зөрчигдсөн гэв.
Тэрбээр “Тухайн үед тус эмнэлгийн олон нярай хүйн халдвараар өвдөж, хэдхэн хүүхэд л амьд үлдсэн. Манай ээж намайг амьд үлдсэнд их баярлаж, дараа нь гарах үр дүнг нь мэдээгүй байсан. Ийнхүү явсаар би 2019 онд жирэмсэн болсон. Гэвч хүйн халдвараас болж миний хэвлийн хэсэгт маш том сорви үүссэн. Үүнээс үүдэн би өөрийгөө зулбасан гэж ойлгодог. Ингээд үр хүүхэдтэй болж чадаагүйн улмаас нөхрөөсөө салж одоог хүртэл ганц бие явж байна.
Төрийн эмнэлгээс болж бие сэтгэл, гоо сайхнаараа хохирсондоо маш их гомдолтой байна. Би БНСУ-ын эмнэлэгт үзүүлэхэд, хүүхэдтэй болохын тулд 700 гаруй сая төгрөг шаардлагатай гэв. Ингээд би 2022 онд ХЭҮК-д өргөдөл бичиж, нөхөн төлбөр олгохыг хүссэн юм. Гэтэл ХЭҮК нь нөхөн төлбөр өгөх ажлын чиг үүрэггүй тул боломжгүй гэсэн. Гэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжилж өгсөн.

Үргэлжлүүлэн тэрээр "Би Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Улсын их хурлын дэд хороо, Улсын их хурлын байнгын хороо, Хүний эрхийн үндэсний комиссын тамгын газарт өргөдөл бичиж өгсөн ч нэг нь ч хүлээж аваагүй, шүүхээр яв гэдэг хариулт хэлсэн. Би хуульч, өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан ч уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас ямар ч боломжгүй гэв.
"Энд миний эрх зөрчигдсөн байна шүү дээ. Ингээд би Эрүүл мэндийн яамны гадаа суулт зарлаж Т.Мөнхсайхан сайдтай уулзсан. Мөн адил хариулт хэлээд байна. Олигтойхон шиг хүний эрхийг дээдэлдэг төртэй байсан бол би ингэж явахгүй байлаа” гэлээ.
(1)-155442-821740619.jpeg)
Тэрээр Архивын Ерөнхий газраас тус онд Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт хүйн халдвар гарсан гэх протоколыг авсан ч нярайн түүхээ авч чадаагүй гэсэн юм. Түүний хувьд хүйн халдвараас болж нөхөн үржихүйн чадваргүй болсон гэдгээ нотолж чадахгүйд хүрээд буй. Учир нь тухайн үеийн баримт байхгүй устсан, нярайн эрүүл мэндийн дэвтэр байхгүй, шүүх шинжилгээгээр өвчний онош тодруулаагүй юм байна.
Иймд бид Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгтэй холбогдож Э.Д-ийн нярайн түүх болон уг халдварын талаар тодруулахад "Төрөлт болон нярайн түүх 20 жил хадгалагдаад архиваас устдаг тул гаргаж өгөх боломжгүй байна. Нярайн өвчлөлийг бичсэн дэвтэр байдаг. Энэ нь тухайн иргэнд байдаг" гэв.
Мөн ХЭҮК-т хандаж байсан тул тус байгууллагын хэвлэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Г.Нацаг-Эрдэнээс тухайн иргэний асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломж байгаа эсэх талаар тодруулахад "Энэ нь 48 жилийн өмнө болсон үйл явдал бөгөөд шүүх болон эмнэлгийн магадлалаар батлагдаагүй. Гэхдээ ХЭҮК-оос зөрчил гэж үзэн тухайн хүнтэй уулзаж, холбогдох байгууллагад асуудлыг нь уламжилсан.
ХЭҮК шинжлэх ухааны байгууллага биш учраас тухайн хүний эрүүл мэндийн асуудлыг тогтоох боломжгүй. Гэхдээ бид хүн ёсны үүднээс Ерөнхий сайд, Эрүүл мэндийн яамд энэ асуудлыг авч үзээч хэмээн өргөдөл, хүсэлт явуулсан” гэлээ.
Харин ЭМЯ-аас энэ иргэний асуудлыг хянаж үзээд "Монголд эмчлэх боломжгүй өвчний жагсаалт"-д байхгүй тул асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Иймд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар шүүхэд ханд гэсэн байна. Иргэн Э.Д шүүх шинжилгээний хүрээлэнд хандаагүй байгаа аж.
Хүйн халдвар ямар эрсдэлтэй, үүнээс болж ямар сөрөг үр дагавар гардаг болохыг Өргөө амаржих эмнэлгийн эмч Э.Болороогоос тодрууллаа. Тэрээр “Хүйн халдвар гэдэг нь нян нярайн хүйгээр дамжиж цусанд бохир орж цаашлаад аль нэг эрхтэнд идээт үрэвсэл үүсэхийг хэлнэ. Цусанд бохир орсны улмаас арьсанд идээт үрэвсэл үүссэнийг үгүйсгэхгүй.
Гэхдээ эхлээд үргүйдлийн шалтгаанаа тодорхойлох шаардлагатай. Тухайн үедээ хүйн халдвараас болж, хагалгаа хийлгэсэн үү, сорви нь өндгөвч, хэвлийн хэсгээрээ наалдаж эдгэсэн үү гэх зэрэг маш олон шалтгаан байж болно” гэлээ.
Уншигчийн хүсэлтийн дагуу дээрх нөхцөл байдалтай холбоотой асуудлыг холбогдох байгууллагуудаас тодруулахад ийм хариултыг өглөө.