Уламжлал болон зохиогдсоор цөөнгүй жилийг үдэж буй "Play time" хөгжмийн наадам амжилттай болж өндөрлөсөн. Наадмын үеэр мансууруулах үйлчилгээ бүхий каннабисын төрлийн ургамал худалдаалж байсан залуусыг цагдаагийнхан саатуулсан тухай манай сонин өмнө нь мэдээлсэн. Тэд хатааж, боловсруулсан ургамлаа тамхины хоёр хайрцагт хуваан хийсэн байжээ.
Улмаар шүдэнзний хайрцагт багтах хэмжээтэйг нь 20-40 мянган төгрөгөөр худалдаж байсан аж. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын явцад сэжигтнүүд "Тэр өвсийг Эрдэнэтээс түүсэн" гэж мэдүүлсэн байна.
А.Ням-Өлзий