Говийн Их дархан цаазат газарт Нарансэвстэйн боомтыг нээхээр Засгийн газар үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгасан нь дэлхийд нэн ховор амьтдыг устах аюулд хүргэж, экосистемийг эрсдэлд оруулж, нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенц, Монгол Улсад хүчин төгөлдөр холбогдох хуулиудыг зөрчиж байгааг байгаль орчны чиглэлээр ажилладаг ТББ-ууд, эрдэмтэн судлаачид эсэргүүцэж байна.
Тэд энэ талаар УИХ, ҮАБЗ-д албан шаардлага хүргүүлсэн бөгөөд Үндсэн Хуулийн Цэцэд хандах болсон талаар Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс хэвлэлийн бага хурал хийв.
ГОВИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ ХАР СҮҮЛТ, АРГАЛ, ЯНГИР ЗЭРЭГ ХАМГААЛЖ ҮЛДЭХ ЁСТОЙ 37 ЗҮЙЛИЙН АМЬТАД БИЙ
Энэ үеэр Судлаач, доктор н.Мижигдорж “Говийн их дархан цаазат газрын А хэсэгт амьдарч буй Мазаалай, Хавтгай зэрэг нэн ховор амьтдын хувь заяанд эрсдэл, дарамт учирч байна. Монгол Улс 1975 онд Говийн дархан цаазат газрыг байгуулсан. Энэ бүс нутагт олон улсын байгууллага, үндэсний эрдэм шинжилгээний байгууллагууд маш олон арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Тус газар нутгийг дэлхийд чухал ач холбогдолтой гэж үзэн маш их тусламжыг үзүүлсээр ирсэн.
Тэнд амьтны хүрээлэнд ч байхгүй ховор амьтад бий. Сүүлийн үед судлаачид маш сайн судалж байгаа. 1940 оноос хойш эдгээр амьтдын судалгаа нарийн мэдээллийг гаргаж, унаган байдлыг хамгаалж чадсан. Говь, цөлийн онцлог нь ургамал нь тачир, ан амьтад нь сийрэг, хөрс нь зөөлөн экосистемтэй. Ялангуяа манай улсын говьд дэлхийн ховор амьтад тэсж үлдэж орогнож чадсан. Тухайлбал 50 орчим мазаалай баавгай, 600 гаруй Хавтгай тэмээ байдаг. Үүнээс гадна, хар сүүлт, аргал, янгир зэрэг хамгаалж үлдэх ёстой 37 зүйлийн амьтад бий.
Хэрвээ говийн амьтдыг хамгаалахыг хүсэж байгаа бол энэ боомтыг нээж болохгүй.
Энэ амьтад маш үргэмтгий, эмзэг, сонор соргог байдаг. Хавтгай тэмээ 10-20 км-ийн цаана байгаа дууг сонсоод 60-70 км үргэж давхидаг. Гэтэл энэ боомтыг нээснээр амьтдын тархац нутаг, нүүдлийн зам нь хуваагдана. Цаашилбал, боомт дагуух булаг, шанд бохирдож ширгэнэ. Говьд булаг, ус амин эрдэнэ нь байдаг. Мазаалай, хавтгайн тэмээ устах юм бол дахин сэргээх боломжгүй. Хавтгай бол өргөн тархацтай нүүдэллэдэг. Энэ амьтныг шүхэрт зүйл гэж үздэг. Хэрвээ энэ амьтныг хамгаалж чадвал бусад амьтдыг хамгаалж чадна.
"ТЭНД АМЬДАРЧ БУЙ АМЬТАД ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, ОРЛУУЛШГҮЙ, ДАХИН СЭРГЭХЭЭРГҮЙ НЭН ХОВОР"
Хуульч "Манай улс Үндсэн хуулиа дээдэлдэг эрх зүйт төртэй. Гэтэл Үндсэн хуулийн хуулиа зөрчсөн, давсан шийдвэрүүдийг эрх мэдэлтнүүд гаргасаар л байна. Бид хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны хөтөлбөрийг бүхэлд нь эсэргүүцсэн юм биш ээ. Харин энэ хөтөлбөрийн 3.3.2.8 заалтад боомтын тухай заалт буюу Нарансэвстэйн боомтыг нээх шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм.
Дархан цаазат газарт ажиглах байдлаас судлахыг зөвшөөрдөг бол бусдаар ямар ч үйл ажиллагааг эрхлэхийг хориглодог
Говийн дархан цаазат газарт амьдарч буй амьтад дахин давтагдашгүй, орлуулшгүй, дахин сэргэхээргүй нэн ховор. Дархан цаазат газарт ажиглах байдлаас судлахыг зөвшөөрдөг бол бусдаар ямар ч үйл ажиллагааг эрхлэхийг хориглодог. 50 жил Дархан цаазат байсан газарт заавал боомт байгуулж яах гэсэн юм бэ.
Энэ асуудлыг шийдэх маш олон гаргалгаа байна. Говьд Бургастайн боомт гэж бий. Алтай аймагтай 300 км-ийн зайтай. Гэтэл Нарансэвстэйн боомт 600 км гаруй зайтай. Бургастайн боомтын сэргээж, хүчин чадлыг нь нэмэх боломжтой.
Бид Байгаль орчны хамгаалах тухай хуулийн хүрээнд УИХ, Үндсэн хуулийн цэц, ҮАБЗ-д шаардлага хүргүүлж байна. Нарансэвстэйн боомтыг сэргээж нээхэд ан амьтад төдийгүй хүн төрөлхтөнд маш их хохирол учрах болно. Энэ боомтын хоёр талд Бургастайн болон Шивээхүрэнгийн боомт бий. Гэтэл дархан цаазат газрыг дайрсан авто зам тавьж боомт нээх гээд байгаа нь маш буруу шийдвэр. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцыг хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна" гэв.
Судлаачдын үзэж буйгаар “Говийн гайхамшигт 6” зүйл амьтны өргөн уудам зайд нүүдэллэх нөхцөлийг бүрдүүлэх нь хамгааллын маш чухал ажил. Уул уурхайн нөөц, дээр нь байгаа ховордсон зэрлэг амьтдын идээшлэн амьдрах орчинтой давхацдаг. Мөн дэд бүтэц, уул уурхай нь эдийн засгийн хувьд ашигтай үйл ажиллагаа боловч зэрлэг амьтдад маш муугаар нөлөөлж байна.
Зурвас хэлбэрийн дэд бүтэц болох төмөр зам, авто зам нь бэлчээр нутгаа сэлгэж амьдардаг амьтдын хувьд чөлөөтэй ундаалдаг ус руугаа, бэлчээр рүүгээ явах боломжийг хаадаг аж. Төмөр зам, авто зам дагасан хашаа, хаалт нь амьтдыг чөлөөтэй идээшилж, ундаалах боломжгүй болгож, тоо толгойг нь цөөлөхөд нөлөөлдөг.
Мөн амар тайван амьдрах орчныг нь үгүй хийж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.