Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 4-7-ны өдрүүдэд БНХАУ-л ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Шанхай хотын Хот төлөвлөлтийн үзэсгэлэнтэй танилцсан ба Улаанбаатар хотод хэрэгжүүлэх ижил төстэй төслийн талаар албаны хүмүүс туршлага судлав. Айлчлалын гурав дахь өдөр БНХАУ-ын Ханжөү хотод ажиллаж, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт болох ширүүн урсгалт Чяньтан мөрний дээгүүр барьсан Пөнбү гүүр болон тус хамгийн урт буюу 14.4 км үргэлжлэх Зыжы туннелийн байгууламжийн удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Айлчлалын бүрэлдэхүүнд архитектор, хот төлөвлөлтийн инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ Япон улсад ажиллаж байсан УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц багтсан юм. Түүнээс Улаанбаатар хотын төлөвлөлт болон Богд уулыг нүхэлж туннель гаргах, мөн Туул гол дээгүүр 900 метр гүүр барьж гүүрийг Богд уулын туннельтэй холбох бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэхэд бид юу анхаарах, Ханжөү хотын гүүр, туннелийн бүтээн байгуулалтаас бидэнд авах сургамж юу байгаа талаар тодрууллаа.
-Эхлээд хот төлөвлөлтийн талаар тодруулахад, Улаанбаатар хотын төлөвлөлт хийхдээ өнгөрсөн хугацаанд юун дээр алдсан, энэ алдааг засах ямар гарц шийдэл харагдаж байна вэ?
-Манай хот төлөвлөлтийн тогтолцоо нь алдаатай болсон. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, авто замын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэх мэт олон ерөнхий төлөвлөгөө бий. Улаанбаатар хотыг 47 нэгж хороо болгож хуваасан боловч тэднийгээ хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг хуваарилах, хувийн хэвшилд ээлтэй товч, тодорхой, ойлгомжтой, хэсэгчилсэн төлөвлөгөө байдаггүй.
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө байхгүй бол хот байгуулалт нь даргын гарын үсгээр шийдэгдэх болдог. Үүнээс болж Улаанбаатар хотын утаа, түгжрэл зэрэг өнөөдрийн асуудлууд үүссэн. Тэгэхээр Улаанбаатарыг 14 хот болгон хувааж, 42 нэгж хороолол болгохдоо хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө буюу даргаас үл хамаарсан салбарын бүх бодлого нэгдсэн нэг, ойлгомжтой, тодорхой, төлөвлөгөөг үе шаттайгаар аль болох богино хугацаанд зохиох ёстой юм.
-Шанхай хотын хот төлөвлөлтөөс манайд тусгаж хэрэгжүүлж болох ямар шийдлүүд байна вэ?
-Гурван гол зүйл байна гэж бодож байна. Нэгдүгээрт, Хүндээ ээлтэй, хүн төвтэй хот гэдгийг Шанхай 2010-аад оны эхэн үеэс хэрэгжүүлжээ. Манай өнгөрсөн төлөвлөлтүүдээс харахад хүндээ ээлтэй байж чадсан уу гэвэл төдийлэн хангалттай биш.
Хүндээ ээлтэй, хүн төвтэй хот төлөвлөлтийг Шанхай 2010-аад оны эхэн үеэс хэрэгжүүлжээ. Манай өнгөрсөн төлөвлөлтүүдээс харахад хүндээ ээлтэй байж чадсан уу гэвэл төдийлэн хангалттай биш.
Хоёрдугаарт, түүхэн дурсгалт барилга байгууламжуудаа сэргээн засварлаж, зөвхөн явган хүнд зориулсан зам тавих зэргээр маш сайн хадгалж хамгаалж үлдээсэн байна. Энэ туршлагыг Улаанбаатар хотын төв хэсэг болох Бага тойруу, Дөч, Тавин мянгат орчимд шингээвэл үүх түүх болон шинэчлэл хосолсон гоё хот болох болов уу.
Гуравдугаарт, Шанхай хот гол дагасан ногоон байгууламж, мөн их газар талдаа уул дагасан ногоон байгууламж бүхий ногоон, цэнхэр сүлжээг үүсгэсэн гэж харж болно. Улаанбаатар хот дөрвөн уулын дунд, хот дотроо Туул, Сэлбэ, Дунд голтой. Энэ өгөгдөлдөө тулгуурлан ногоон болон цэнхэр сүлжээг үүсгэх боломжтой учир цаашид үүнд анхаарч, олон улсын бусад хотын жишгээс санаа авч ажиллах нь зүйтэй гэж харж байна.
-Та мэргэжлийн хүний хувьд хот төлөвлөлттэй холбоотой асуудлаар бодлогын түвшний хууль эрх зүйн баримт бичиг зэрэг бодлогын шийдлүүдийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх үү?
-Барилга, хот байгуулалтын яамнаас гурван багц хуулийн төсөл дээр ажиллаж байна. Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Орон сууцны тухай, Барилгын тухай хуулийн төсөл боловсруулж байна. Энэ төслийг боловсруулахад мэргэжлийн хүний хувьд ямар байвал зохистой, бид юун дээр алдаж ирсэн зэргийг анхаарч, энэ талд нь төвлөрч ажиллана гэж төлөвлөөд, төсөл боловсруулах ажлыг хэсэгт орж ажиллах саналаа өгсөн.
-Засгийн газрын ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх 14 мега төсөлд Туул гол дээгүүр гүүр, Богд уулыг нүхэлсэн туннель барина гэж тусгасан. Мэргэжлийн хүний хувьд энэ төсөл хэрэгжих боломж хэр зэрэг харагдаж байна вэ?
-Аливаа улсын нийслэл хот олон улсын нисэх буудалтайгаа аль болох хурдан холбогдох ёстой. Тэгж байж хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг татаж, эрчимтэй хөгждөг. Сүүлийн үед дэлхийн томоохон хотууд хотын төвөөсөө 50-60 км зайтай байдаг нисэх буудал руугаа хурдны галт тэрэг явуулах, хурдны зам барих зэргээр хотын төвдөө аль болох хурдан ирэх шийдлүүдийг нэвтрүүлэх төслүүдийг хэрэгжүүлж байна.
“Чингис хаан” олон улсын нисэх буудал хүрэх замд Яармагийн орон сууцны хорооллууд байдаг тул маш их түгжирдэг. Түгжрэлээс шалтгаалж гадаадаас ирэх, гадаад руу явахад их цаг хугацаа зарцуулж байна. Энэ цаг хугацааг яаж хэмнэх вэ гэдэг шийдлийн нэг хувилбар нь гүүр болон Богд уулыг нүхэлж гаргах туннелийн төсөл юм.
Төсөвт өртөг нь өндөр гарах ч төр, хувийн хэвшлийн түншлэл гэх мэт оновчтой байдлаар шийдэх, төлбөртэй зам, офтэйк гэрээгээр гадны компанитай хамтран зэрэг санхүүгийн олон шийдлүүдийг бодолцож, хамгийн оновчтой хувилбарыг сонгох байх. Одоогоор 15 км туннель, 900 метр гүүр барина гэж төлөвлөж байгаа боловч мэргэжлийн хүний хувьд гүүрийг 15 км-ээс богино болгох, туннелийн зарим хэсгийг газар дээгүүр явуулах зэргээр зардлыг бууруулах судалгааг Зам тээвэр хөгжлийн яамтай хамтран хийж байна.
Дэд бүтцийн томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэхэд төслийн зөвлөх үйлчилгээг авах ёстой. Энэ нь юу вэ гэхээр захиалагч basic planning буюу эскиз зургаа гаргаж, түүнээс цааш ТЭЗҮ болон Ажлын зураг төслийг гаргах ажилд олон улсын мэргэжлийн зөвлөх үйлчилгээний компанид хандсан нь илүү өртөг хэмнэх бөгөөд төсөл хугацаандаа хэрэгжих давуу талтай, оновчтой сонголт болдог. Миний хувьд ажлын даалгавар хэрхэн боловсруулах ажилд нь зөвлөөд явж байна.
-Та төслийн санхүүжилтийн хэд хэдэн хувилбарыг хэллээ. Эдгээрээс таны хувьд манайд хамгийн тохиромжтой, богино хугацаанд хэрэгжих боломжтой нь аль вэ?
-Санхүүгийн хувьд төлбөртэй замын хувилбар нь богино хугацаанд хэрэгжих боломжтой. Мөн офтэйк гэрээ зэрэг хэд хэдэн шийдлийг харьцуулж байж хамгийн оновчтой шийдлүүдийг гаргах байх. Одоогоор бид 3-4 хувилбар гаргаж, ЗТХЯ-ны мэргэжилтнүүдтэй ярилцаж байна. Жишээлбэл хэдэн км/цагийн хурдтай явах вэ. Нисэх буудал руу 20 минутад хүрье гэвэл багадаа 80 км/цагийн хурдтай явах болно.
Хэрэв төсөв өртгөө хэмнэж туннелийн зарим хэсгийг ил барья гэвэл өвлийн хүйтэн, цас орж халтиргаа гулгаа үүсэх үед хурд удааширна. Мөн чиглэл нь яаж гарахаас хамаарч замын налуу нь 4 хувиас доош байх ёстой. 4 хувиас дээш бол өвөл халтиргаа гулгаа үүсэж, осол гарах магадлал өснө. Тэгэхээр хамгийн түрүүнд ямар хугацаанд нисэх буудалд хүрэх вэ буюу км/цагийг шийдэх ёстой.
Энэ төсөл яригдаж эхэлснээс хойш гурван сарын хугацаа өнгөрч байна. Одоо нарийвчлах буюу инженерийн зөвлөх үйлчилгээний компанийг сонгож, мэргэжлийн хүмүүсийн дуу хоолойг сонсож, эцсийн шийдлийг гаргах ёстой. Одоогоор энэ нь манайд тохиромжтой гэж шууд хэлэхэд эрт байна.
-Нисэх буудалтай холбох туннелийг хэдэн эгнээтэй, ямар хүчин чадалтай байхаар төлөвлөсөн бэ?
-Манай улсын хувьд зөвхөн авто зам барихаар тооцож, нэг талдаа хоёр нийт дөрвөн эгнээтэй байхаар тооцох нь оновчтой болов уу. Ханжөү хотын Пөнбү гүүр нь нэг талдаа дөрөв, хоёр урсгалдаа нийт найман эгнээтэй хоёр давхар гүүр. Нэгдүгээр давхартаа хурдны галт тэрэг явдаг. Энэ нь гүүрний даацад маш их нөлөөлж таарна. Зөвхөн тээврийн хэрэгсэл төдийгүй явган зорчигчийн замыг ч оруулсан. Ханжөүгийн гүүрний бас онцлог нь гүүрний дизайн гэж харж байна. Ширүүн урсгалтай, өндөр давлагаалдаг голынхоо онцлогийг гүүрнийхээ загварт шингээж өгсөн. Швейцарьт дэлхийн гүүрний олон улсын шалгаруулалт болж, жил бүр дэлхийн шилдэг гүүрийг шалгаруулдаг.
Монгол Улсын нийслэл хотоо чимэх томоохон бүтээн байгуулалт болох учир тэр шагналыг нь авах хэмжээний загварлаг, үндэсний хэв маяг, соёл, үүх түүхээ шингээсэн гүүрийн загвар гаргавал зохимжтой болов уу гэж бодож байна. Үүний төлөө бид хамтарч ажиллах болно.