Бурханы шашин Монголд гурвантаа дэлгэрчээ
Эдүгээгээс 2550 жилийн тэртээ бурхан багш Шагжамүни дэлхийн гол хүйс Энэтхэг орноо заларч, язгуур, бишрэл адилгүй олон шавь нартаа таацсан найман түм дөрвөн мянган тоот номын хүрдээ эргүүлснээр бурханы шашин дэлгэрчээ. Гэгээрлийн хоёр хөлгөн, гурван мөрөөр замнагч Бодьсадва, Брадига, Шарвагын хутагт бодьгалаар дүүрч, эгэл төрөлхтөнийг эрэн хайвч үл олдох болсон тул Энэтхэг орон нь Хутагтын орон хэмээн алдаршсан гэдэг. Авралт бурханы ариун сургаал номлол Энэтхэг орноос хальж, Пали ёс Шриланка, Бирм, Тайланд, Кампучи, Лаос, Вьетнам, Иран, Ирак зэрэг улс гүрэнд, Наландарын ёс Афганистан, Ли, Хятад, Солонгос, Япон, Балба, Төвд, Монгол зэрэг улсад түгснээр их, бага хөлөгний бурханы шашин дэлгэрсэн ажээ. Наландарын их сургуулийн бандида Шива цо VII зуунд Төвдөд заларч, Самяа их сургууль, Наландарын их бандида Адиша XI зуунд мөн Төвдөд заларч, Наландарын номын ёсыг дэлгэрүүлснээр Сампу, Диваажин, Сажийн их сургуулиуд тус тус байгуулагджээ.
Улмаар Богд Зонхаба бээр XIV зуунд Наландарын хиргүй уламжлалт номын ёс дагуу Гандан, Брайвүн, Сэра хэмээн гурван их сургуулиа байгуулсан байна. Богд Зонхабын Гэлүгвийн ёс XVI зуунд Монгол оронд дэлгэрч дээрх Төвдийн алдарт гурван их сургуульд боловсрол эзэмшсэн Монголын мэргэд Их хүрээнд Дашчойнпэл, Гунгаачойлин, Идгаачойнзинлин гэсэн гурван их сургуулийг байгуулснаар Их хүрээ бурханы шашны боловсрол, соёлын төв болж, олон зууны турш Монголын бурханы шашныг манлайлж байжээ. Эндээс улбаалан Монголын хэмжээнд олон зуун сургууль /сүм хийд/ бий болж, эдгээр нь Энэтхэгийн Наландарын их бандида нарын туурвисан учир шалтгааны ухаан, билэг брамид, дундад үзэл, абхидхарма, винайн зохиол бүтээлийг үндэс болгон зиндааны эрэмбэ дараагаар хэлэлцэн, мэтгэлцэх аргаар суралцаж, гүн бат мэдлэг боловсрол эзэмшдэг байжээ. Эл Наландарын бүрэн гүйцэд номын хиргүй дамжлага дэлхийн түүхнээ зөвхөн Монгол, Төвд хоёр улсад уламжлагдан 1937 онтой золгосон байдаг.
Наландарын их сургуулиас төрөн гарсан алдар цуутай мэргэд болох Нагаржунай, Арьяадева, Арьяа-Асанга, Дармакирти, Чандракирти, Шандидева нарын туурвисан олон ном зохиолыг Төвд, Монголын бурханы шашинтангууд үзэн судалж, ёсчлон дагаж ирсэн байна.
Түүхэндээ Монгол орноо Бурханы шашин гурвантаа дэлгэрсэн аж. Анхны дэлгэрэлт нь 2000 жилийн тэртээ Энэтхэг орноос шууд Дундад Азиар дамжин орж ирсэн бол удаах нь Их Монгол улсын үе болон Эзэн богд Чингис хааны залгамжлагчдын үед дэлгэрсэн байдаг. Монголын эзэн хаад цаст орны мэргэд болох Сажа Бандида Гунгаажалцан, Пагва лам Лодойжанцан зэрэг мэргэдийг залж, улсын багш хэмээх цолд өргөмжилж байжээ. Эдгээр эзэн хаадын сүсэг бишрэл нь бурханы шашны дэлгэрэлтэнд ялангуяа Их хөлөгний шашинд хүчтэй түлхэц болсон байна. Гутгаарх нь Түмэдийн Алтан хааны үе юм. Түмэдийн Алтан хаан бурханы шашинтан байсан бөгөөд анх Дээрхийн гэгээн III Далай ламыг монголд залж, түүнд "Далай лам" хэмээх цол өргөмжилжээ. Тэр үеэс эхлэн судар, тарнийн ёсыг тэгш агуулсан Наландарын ёс нь ариун номын ёсоороо монгол орон даяар дэлгэрсэн байдаг. Түүнчлэн Дээрхийн Гэгээн III Далай ламын хойд дүр болох IV Далай лам нь Чингис хааны Алтан урагт мэндэлсэн байна. Бурханы шашны гутгаар дэлгэрэлтийн үед судар тарнийн ёсыг тэгш агуулсан Наландарын ёс нь дэлгэрэлтийнхээ оргилд хүрч байжээ. Монголын эрдэмтэн мэргэд, хутагт хувилгаад, бурханы шашны бага таван ухаан, их таван ухааны салбарт мянга, мянган боть зохиолыг туурвижээ. Эдүгээ Гандантэгчэнлин хийдийн номын сан нь тэдгээр шашин соёлын болон оюуны хосгүй үнэт бүтээлүүдээс хадгалан авч үлджээ.
Гандантэгчэнлин хийдийн түүх нь 1838 оноос эхтэй бөгөөд хийдийг Далхын дэнж хэмээх газар II Богд Жавзандамба хутагтын зарлигаар байгуулжээ. II Богд Жавзандамба хутагт нь Монголын шашин, төрийг хослон баригч, мөн Бурханы шашны бүхий л эрдэмд мэргэшсэн их гүн ухаантан, гэгээнтэн байв. Гандантэгчэнлин хийдийн дэргэд Бурханы шашны гүн ухааныг судлах алдарт гурван дацан буюу уламжлалт сургууль, 1736 онд байгуулагдсан Гүнчин игчааг /гүн ухааны тогтсон үзэл/ баримтлагч Дашчойнпэл, 1809 онд байгуулагдсан Гунгаачойлин, 1912 онд байгуулагдсан Идгаачойнзинлин дацангууд байжээ. Эдгээр гурван дацан нь Монгол оронд Бурханы шашны гүн ухааныг судлах гурван их багана нь болж байлаа. Иймээс Гандантэгчэнлин хийд нь Монголын Бурханы шашны боловсрол, соёлын төв нь болж байсан юм. 1922 онд эхэлсэн хэлмэгдүүлэлтийн он жилүүд 1937 он хүртэл үргэлжилж, шашин шүтэх эрх чөлөөг бүрэн хориглосон билээ. Статистик мэдээгээр, 1000 гаруй сүм, хийдийг устгаж, олон арван мянган лам нарыг егүүтгэж, цөлж, хүнд хүчир ажилд явуулжээ. Гандантэгчэнлин хийд 1944 онд коммунист төр засгийн хараа хяналтан доор мөргөлийн сүм нэртэй дахин нээгдэж, 1990 оны Ардчилсан хувьсгал хүртэл Монголд шашин номын үйл ажиллагаа явуулж байсан цорын ганц хийд байв. 1990 онд ард түмэн шүтэн бишрэх эрх чөлөөгөө олж, олон жил завсардсан Монголын Бурханы шашинд ахин сэргэх бололцоог олгосон юм. 1990 онд анх удаа Бурханы шашны Их чуулган орон даяар зарлагдаж, зохион байгуулагджээ. Энэ чуулганаас үндэсний хэмжээнд хамгийн том болох Гандантэгчэнлин хийдийг Монголын Бурханы шашны төвөөр, тус хийдийн тэргүүн хамба ламыг уг төвийн тэргүүнээр сонгосон байна.
Өнөөдөр Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд үндэсний болон олон улсын түвшинд Монголын Бурханы шашныг төлөөлдөг байгууллага бөгөөд 950 орчим ламтай, Бурханы шашны шинжлэх ухааны бүхий л салбарт суралцах, ёсчлон бүтээх 13 салбартай ажээ. Монгол улсын 21 аймгийн сүм, хийдүүдийг боловсон хүчнээр хангадаг шашны боловсролын гол төв юм. Гандантэгчэнлин хийдийн дэргэд 1969 онд байгуулагдсан Азийн Буддистуудын Энх Тайвны бага хурлын удирдах газар үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Талхилагдаж гүйцсэн Далхын дэнж
Нийслэлд ийм нэртэй газар байдгийг хүн тэр болгон мэдэхгүй байхаа. Энэ дэнж бол өнөөгийн Гандан тэгчинлэн хийд болон бусад сүм дуган, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны ард, иргэдийн амьдран суугаа нутгаа. Хол ойрын аянчин гийчин, сүсэгтэн олны хөл эргэх улирлын алинд ч үл тасрах газар. Ард олонд хаалттай хориотой байсан сүсэг бишрэл нээлттэй чөлөөтэй болсны жинхэнэ илрэлийг эндээс харж болно. Өнгөрсөн хориод жилийн дотор орчин үеийн ололт дэвшил хэвлэл мэдээллийн хэрэгслийг чадамгай ашигласнаар, хэсэг хугацааны дараа олонд танигдсан лам, хуврагууд Гандангийн дэнжид олон өрөөтэй, давхар сууцандаа орхимжоо намируулан сууж, түмний сүсэг бишрэлийн өргөлөөр түрүүвчээ зузаалан, өөрсдийн бие махбодын материаллаг хэрэгцээгээ чухалчилдаг болсон нь нүднээ илхэн. 2500 гаруй жилийн түүхтэй, монгол газар гурвантаа бараг дөрвөнтөө дэлгэрч буй гэж болохоор Бурханы шашин жинхэнэ зам мөрөөсөө өнөөдөр хазайчихсан явааг засаж залруулах цаг болсон баймаар. Зовсон зүдэрсэн нэгний засал, номыг дэг жаягаар нь үйлддэг, хажууд нь гар утсаараа яриад байдаггүй, орой, үдшийн цагаар цэнгээний газраар сэлгүүцдэггүй, мөнгө төгрөг, машин, орд харш гэсэн энэ ертөнцийн материаллаг зүйлд шунан дурладаггүй, ёс зүйтэй бурханы шавь нар түмэнд хэрэгтэй байна. Бурхан шашны төв Гандантэгчинлин болон бусад буян номын газрууд төөрөлдсөн олон түмний оюуны мэлмийг нээн гэгээрүүлж, жинхэнэ зөв зам мөрд оруулах ажлаа хэзээ хийх юм болдоо.
Д.Лхагвамаа