Дэлхий дээрх хамгийн аюултай амьтан гэж хүнийг хэлэх хэрэгтэй, гэтэл тэр энэ жагсаалтад ороогүй байна. Тиймээс "Animal Planet" сэтгүүлд бичсэнээр, хамгийн аюултай 10 амьтны тоонд дараахи амьтад багтжээ.
Навчинд асагч нэг төрлийн мэлхий 10-т ордог байна. Хоёр нутагтан энэ мэлхий барагцаалбал хагас литрийн лаазны хэмжээтэй гэнэ. Өөрийг нь махчин амьтдаас хамгаалдаг мэдрэлийн салсархаг хорт бодис түүний нуруунаас ялгардаг байна. Өмнөд Америкийн зарим омогийнхон нум сумны зэвийг илүү их аюултай болгохын тулд зэвний үзүүрт энэ хорыг түрхдэг ажээ. Ганцхан мэлхийн хор л гэхэд 50 ийм сумны зэвийг хордуулахад хүрэлцдэг байна.
Анх харахад тийм ч аюулгүй мэт санагддаг Африкийн одос үхэр 9 дүгээр байранд баттай орж байна. Гэхдээ анхны сэтгэгдэл худал байж болох бөгөөд харин одос үхэр аюул тулгарсныг мэдмэгцээ л дайрдаг ажээ. Түүний биеийн жин нь 700 килограммд хүрдэг бөгөөд ингэхдээ хоёр асар том махир эврийг (195 сантиметр хүртэл) бодолцож үзэх хэрэгтэй. Улангассан одос үхэр ямар ч том амьтныг яах ийхийн зуургүй тас татаад хаядаг байна. Хэрвээ хэрэг явдал ширэнгид болж байгаа бол, хүн зэвсэгтэй байлаа ч тэр бүр буудаж амждаггүй ажээ. Харин таны замд бүхэл бүтэн сүрэг байвал яанав?
Цагаан баавгай 8-д орж байна. Нүдэнд дулаахан, аятайхан ч гэж хэлж болох энэ амьтан үнэндээ аюултай махчин амьтан. Онгон байгальд цагаан баавгай далайн гахайгаар хооллодог бөгөөд ганц алгадахад л таны толгой мулт үсэрнэ. Ялангуяа үр удмаа өмөөрч байгаа ийм баавгай онцын аюултай.
Бас нэг аварга том амьтан болох заан 7 дугаар байранд баараггүй оржээ. Заан бол гэгээлэг ариун амьтан төдийгүй, хүний дагуул, туслагч, гэхдээ онгон байгальдаа бол нэлээд аюултай нэгэн юм. Заанууд жил бүр 500 хүртэл хүний аминд хүрдэг байна. Ингэхдээ тэр асар том жин төдийгүй, чамгүй хурц хоёр соёогоо ашигладаг байна.
Нийтээрээ мэдэх махчин амьтан болох матарт 6 дугаар байр оногджээ. Энэхүү аймшигтай, хорон санаат амьтан Энэтхэгээс аваад Австрали хүртэлх орон зайд амьдардаг юм. Эдгээр нь тэвчээртэй нь аргагүй амьтад, анх харахад матрыг гуалин хэмээн эндүүрч болно. Гэхдээ цагийг нь олоод дайрвал, тэдний хөдөлгөөн нь маш түргэн бөгөөд амиа авч гарах нь тун эргэлзээтэй юм. Матар өөрийнхөө барьсан амьтдыг ус руу чирж ороод, хэсэг хэсэг болгон тастчихдаг.
Амьтдын хаан Арслан 5 дугаар байранд оржээ. Үүнд гайхах явдалгүй, учир нь асар хурц хумс, хурдан хөдөлгөөн, тонгорог мэт иртэй соёо нь түүний гол зэвсэг... Африкт очиж, арсланг харвал, энэ амьтан цатгалан байна уу, эсвэл та аль хэр найдвартай хамгаалагдсан бэ гэдгээ бодож үзэх хэрэгтэй шүү.
Тэнгисийн махчин амьтан болох том цагаан акул загас 4 дүгээр байранд орж байна. Энэ загас цусны үнэрийг их холоос мэдэрдэг бөгөөд хэрвээ ганцхан дусал цус усанд дусвал, акул загас өч төчнөөн хурц шүднийхээ ид шидийг үзүүлэх болно. Зургаан метр урт, 2250 килограмм хүртэл жинтэй том цагаан акул бол хамгийн том махчин загас юм.
Усны бас нэг амьтан гуравт оржээ. Энэ нь Австралийн кубомедуз буюу "тэнгисийн зөгий" юм. Энэ амьтан 60 хүртэл тэмтрүүлтэй, 4,5 метр урт. Тэмтрүүл бүрт хатгаж түлдэг 5000 хүртэл эс байдаг гэнэ. Нэг медузийн хор нь 60 хүнийг алахад бүрнээ хангалттай!!! .
Энэтхэгийн шилт могой буюу кобра могой хүндтэй хоёрдугаар байранд бичигджээ. Энэ могой дэлхийд хамгийн хортойд ордоггүй ч, чухамхүү кобра могой хамгийн аймшигтай алуурчин юм. Жилдээ 50 мянга хүртэл хүн энэ могойд хатгуулж амь насаа алддаг байна.
Хамгийн эхэнд нь хэмжээгээрээ тийм том нь биш болох нэг төрлийн шумуул орж байна. Энэ шумуул жилдээ 2 сая хүний аминд хүрдэг ажээ. Ингэхдээ уг шумуул ганцаараа биш, харин хумхаа өвчин үүсгэгч шимэгчидтэй хамсдагийг тэмдэглэвэл зохино.
Я.Сүхбаатар