gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөхөөр хооллодог хүүхдэд дархлаа сайн тогтдог

Эрүүл мэнд
2009-08-01
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2009-08-01
Хүүхдийг эхийн сүүгээр хооллох дэлхийн долоо хоног өнөөдөр эхэлж байна. Эрүүл мэндийн яамны харьяа болон олон улсын эрүүл .мэндийн байгууллагууд . хамтран Сүхбаатарын талбайд өчигдөр өдөрлөг зохион явууллаа. Уг өдөрлөгт Баянгол, Чингэлтэй дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн хүрээлэн газрууд хүүхдийг эхийн сүүгээр хооллохын ач холбогдлын талаар сурталчилж байв.

Өдөрлөгт Донорын холбооны гишүүн, хүндэт донор эх хүрэлцэн ирсэн байлаа. Эхийн хөхний сүүний уураг нь хүүхдэд чухал амин дэм болдог байна. Иймд хүүхдээ аль болох хөхөөр хооллож, сүү орлуулагч бүтээгдэхүүнийг өгөхгүй байхыг зөвлөсөн. Хүүхдийг угжаар хооллоход хэд хэдэн сөрөг үр дагавартай байдаг аж. Тухайлбал, эх, хүүхдийн сэтгэл зүйн холбоонд саад учирдаг байна. Мөн нярай хүүхдэд суулгалт өгдөг, амьсгалын замын халдварт өвчнөөр өвдөх эрсдэлийг бий болгодог аж. Түүнчлэн, хүүхэд A аминдэмийн дутагдалд орох, хэт таргалах аюултай байдаг аж. Харин эхийн сүүгээр хооллох нь тоочоод барамгүй олон ач тустай бөгөөд хүүхдийг зургаан cap хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр хооллож байх хэрэгтэй.

Хүүхдийг төрснөөс нэг цагийн дотор ангир уургийг нь амлуулдаг. Ангир уураг бага хэмжээтэй гардаг боловч хүүхдэд хамгийн чухал хоол тэжээл болдог байна.

Хөхний сүүнд шаардлагатай бүх аминдэм бий
Эхийн сүүний ач холбогдлын тухай Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн ажилтан Б.Гэрэлжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хүүхдийг эхийн сүүгээр хооллох энэ өдрийг хэрхэн тэмдэглэж ирэв?
-Энэ өдрийг 1990 оноос тэмдэглэж ирсэн, Жил бүр ижил уриатай тэмдэглэдэг байсан. Тэгвэл энэ жил "Эхийн сүү-Онцгой байдлын амин чухал хоол" гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Манайд сүүлийн саруудад үер усны гамшиг тохиолдож, онцгой байдал үүссэн, Гэдэсний халдварт өвчин тусах нөхцөл бүрдээд байгаа энэ үед хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь чухал. Ингэснээр хүүхэд эрүүл саруул бойжиж, дархлаа ч тогтоно.

-Нярайг эхийн сүүгээр хооллоогүйгээс болж энддэг үү?
-Сүү орлуулагч бүтээгдэхүүнээр хүүхдийг угжиснаар чихний эмгэг, гэдэсний халдварт өвчнөөр амархан өвчилдөг. Сүү орлуулагч бүтээгдэхүүнээр хооллодог нярай эхийн сүүгээр тэжээгддэг багачуудаас 5-10 дахин их энддэг гэсэн судалгаа бий. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд хүүхдийг хөхөөр хооллох нь буурсан. Манай орны хувьд уламжлалт зан заншил, арга барилаа дагаад хөхөөр хооллох нь хэвийн байгаа ч хажуугаар нь сүү орлуулагч бүтээгдэхүүн хэрэглэх нь нэмэгдсэн.

-Хүүхдийг ямар хугацаанд заавал хөхөөр хооллох ёстой вэ?
-Хүүхдийг төрсний дараа ангир уургаа амлуулаад зургаан cap хүртэл нь зөвхөн хөхний сүүгээр л хооллох хэрэгтэй. Зөвхөн хөхний сүү гэхээр эхчүүд хүүхдээ цатгахгүй байна, эсвэл ам нь цангаж байгаа гээд цай, эсвэл нэмэлт бүтээгдэхүүн өгдөг. Хөхний сүүнд уураг, өөх тос зэрэг маш их аминдэм агуулагддаг. Залуу эхчүүд үүнийг мэдэхгүй. Ингээд хүүхэд нь дөнгөж хөхөж эхлэхэд нөгөө хөхөө хөхүүлнэ гэдэг. Хүүхэд хөхөө хөхөөд тодорхой хугацааны дараа аминдэмтэй уургууд гарч эхэлдэг. Үүнийг нь хөхөж амжаагүй байхад нь эхчүүд хөхүүлэхээ зогсоодог. Хүүхдийг цадтал нь хөхүүлэх хэрэгтэй.

-Хүүхдэд хэдэн сартайгаас нь нэмэлт тэжээл өгч болох вэ?
-Зургаа ба түүнээс дээш сартай хүүхдэд сүү орлуулах бүтээгдэхүүн, нэмэлт тэжээл өгч болно, Манайхан буруу ойлголттой явдаг. Тухайлбал, таван сартай хүүхдэд шингэн бантан өгөх хэрэгтэй гэдэг. Ингэх шаардлага байхгүй. Зөвхөн хөхөөр хооллоход л хангалттай. Зургаан сараас хоёр ой хүртэл нь эхийн сүүнээс гадна шаардлагатай нэмэлт хоол өгч болдог.

330 хүнд амьдрал бэлэглэсэн донор ээж
Өдөрлөгт хүндэт донор ээж Б.Оюунчимэг хүрэлцэн ирсэн байлаа. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Та хэзээнээс донор ээж болов?

-Хүүхдүүдэд 1963 оноос сүүгээ хөхүүлдэг болсон. Миний хүүг есөн сартай байхад хөдөөнөөс гурван ихэр хүүхдийн бие нь их муу гээд хотод ирсэн. Ээж маань хүүгийн минь явдаг яслид тогооч хийдэг байлаа. Би яслийн 30 гаруй хүүхдээс 17-г нь хөхүүлдэг байлаа. Хүүхдүүдээ хөхүүлээд хоёр литр сүү илүү гарахаар нь асгах гэж байтал нэг эмч "Цаана чинь гурван ихэр хүүхэд бие нь муудаад үхэх гэж байхад та хөхний сүүгээ асгах гэж байдаг" хэмээн загнасан. Тэгээд би сүүгээ саагаад гурван ихэр хүүхдэд өгч явуулсан. Одоо тэр хүүхдүүд маань 50 шүргэж яваа. Гурвуулаа нутагтаа бий.

-Танай удамд сүү ихтэй хүн байдаг уу?
-Би өдөрт хөхнөөсөө 10 литр сүү саадаг байсан. Эмээ, ээж маань ч ийм их сүүтэй байлаа. Би олон хүнд буян болж явъя гэж шийдээд донор болсон. Анх 1973 онд донорын тэмдгээ авч байлаа. Мөн Монгол Улсын анхны хошой донор болсон. Би хүүхдүүдэд сүүгээ өгөхөөс гадна өвчтэй хүмүүст цусаа өгдөг.

-Та хэдэн хүүхэдтэй вэ, донор болоод хэдэн хүнд тусалсан бэ?
-Би дөрвөн хүүхэдтэй. Хөхүүлж байсан гурван ихэр гээд 12 хүүхдийн ээж гэсэн үг. Ер нь би 330 хүнд амьдрал бэлэглэсэн.

О.Урантогос

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан