Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд автобус худалдан авах ажиллагааг Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Хуучин автобусыг будаад, янзлаад оруулаад ирчихсэн нь үнэн. Авлига хулгайн асуудалд улс төржиж болдоггүй юм. Энэ асуудалтай нийлж байгаад тэмцдэг юм. Авлигын шийдвэрийг хэн гаргадаг гэхээр дарга нар шүү дээ. Энэ асуудалд дарга нар нь “би ерөөсөө гарын үсэг зураагүй” гээд байж байна. Дарга нар нь доод албан тушаалтан руугаа асуудлаа чихчихдэг. Би гарын үсэг зураагүй гэчхээд албан хаагч нартаа чиглэл өгчихдөг. Дарга нар нь хариуцлага хүлээх юм уу эсвэл ажиллаж байгаа албан тушаалтнууд нь тэдний өмнөөс хариуцлага хүлээхэд бэлэн байгаа юм уу” гэлээ.
Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар “Ажлын хэсгийн гишүүд өнгөрсөн оны зургаадугаар сарын 22-нд БНСУ-ын үйлдвэрт очиж танилцаж байсан. Тэр үед үйлдвэрээс гарч буй шинэ автобусыг танилцуулахад асуудалгүй санагдаж итгэл үнэмшил төрүүлсэн. Үүний дараа наймдугаар сарын 14-нд Монгол Улсад орж ирсэн 20 автобусыг шалгах үйл явцад миний бие очоогүй. Тухайн үед би ажлын хэсгийн гишүүдтэйгээ хамт очин хүлээн авах ёстой байсан ч хайнга хандсанаа хүлээн зөвшөөрч байна. Есдүгээр сарын 1-н гэхэд дараагийн 100 автобус оруулж ирэх, санхүүжилтийг нь зогсоохгүй гэсний үүднээс ажилласан гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд “Төрийн алба хаагч нар дарга ирлээ гэхэд сөрдөг байх ёстой юм. Та хууль зөрчих гээд байна, болохгүй гэж хэлдэг байх хэрэгтэй. Гэтэл дарга нар чинь тодорхой чиглэл өгчхөөд асуудал гарахаар энд байна уу, байхгүй байна. Ийм байдлаар ажиллах юм бол төрд ажиллах хүн үлдэхгүй. Төр цомхон чадварлаг ажилчидтай байх ёстой. Төрийн албан хаагч хариуцлагатай байж хараагүй, үзээгүй цаасан дээрээ гарын үсэг зурмааргүй байна” гэв.