-Сүүлийн үед таныг нийслэлийн намын хорооны дарга Ё.Отгонбаярын
суудалд очих нь тодорхой боллоо гэх асуудал яригдаж эхэллээ. Энэ хэр
үнэний хувьтай вэ.
-Ийм асуудал байхгүй. Төрийн ажил улстөрийн ажил хоёр зааг ялгаатай
байх ёстой. Тийм заагтай байгаа болохоор намын хорооны дарга гээд
тусдаа нэг хүн байж байгаа шүү. дээ. Миний хувьд ч энэ албан тушаалд
очьё гэх сонирхол байхгүй гэдгийг шууд хэлчихье.
-Яагаад?
-Нэгдүгээрт сонгууль ойртож байна. Жил хүрэхгүй хугацаа үлдэж байгаа
энэ үед тэр хүн ажлаа зохион байгуулаад явах ёстой. Хоёрдугаарт
нийслэлийн засаг даргын ачаалал маш их байна. Хийх юм ч маш их.
Тэгэхээр миний хувьд үлдэж байгаа энэ богинохон хугацаанд өөрийн
хариуцаж авсан үүрэгт ажлаа зуун хувь хийгээд үр дүнг нь ард түмэндээ
тайлагнах учиртай. Түүнээс юм юм руу үсчээд байх нь зохимжгүй гэж бодож
байна. Яахав надад, хотын намын хоросжы дарга, нийслэлийн засаг дарга
хоёр нэг байх нь зохимжтой юм байна гэх зэргээр санал ирдэг. Гэхдээ
үүнийг би шийдэхгүй, удирдах зөвлөл дараа нь нийслэлийн намын хорооны
тэргүүлэгчид шийдэх учраас миний хувьд л лав амбицлахгүй.
-Хэрвээ удирдах зөвлөлөөс таньд санал тавьбал болно гэсэн үг үү?
-Одоогоор надад тийм санал тавьсан юм алга. Хүмүүс М.Энхболд Батбаярт
тийм санал тавьсан мэтээр яриад байх шиг байна. М.Энхболд даргын зүгээс
надад одоогоор лав ямар ч тийм санал тавиагүй.
-Гэхдээ хамгийн магадлалтай хоёр хүний нэг нь таныг гэдэг шүү дээ.?
-Яахав Билэгт дарга бид хоёрыг магадлалтай гэж ярилцдаг юм билээ. Зарим
нэг хүмүүс та болбол яасан юм гэсэн санал тавьдаг. Нийслэлийн намын
хорооны гишүүд ч дэмжиж байгаагаа илэрхийлдэг. Өмнө нь бас
Ё.Отгонбаярыг удирдах зөвлөл намын хорооны даргад нэр дэвшүүлээд оруулж
ирж байхад намайг танхимаас гишүүд нэр дэвшүүлж гаргаж ирж байсан. Би
тэр үед Ё.Отгонбаярыг сайн ажиллаарай гэж хэлээд нэрээ татаж байсан.
Тэгэхээр намайг хотын намын хорооны дарга болчихоосой гэж зарим хүмүүс
боддог юм шиг байгаа юм. Гэхдээ одоохондоо надад өөрийн зүгээс хондоо
надад өөрийн зүгээс тийм бодол алга байна. Удирдах зөвлөл юу гэж
шийдэхийг мэдэхгүй.
-Нийслэлийн намын хорооны гишүүд даргынхаа асуудлаас болоод энэ хавраас
хойш л бужигнах шиг боллоо. Таны хувьд Баасансүрэн дарга Ё.Отгонбаярыг
огцруулах өргөдөл өгснийг хэрхэн дүгнэж байна вэ. Зарим нэг хүмүүс
хувийн амбиц гэх зэргээр тайлбарладаг шүү дээ?
-Миний хувьд Баасансүрэн ажил хэргийн чанартай асуудал тавьсан байх гэж
ойлгож байгаа. Үнэхээр ажил дээрээ ирэхгүй сонгогдож гарснаасаа хойш
12-хон удаа ирсэн гэдэг чинь өөрөө асуудал шүү дээ. Хэн ч гэсэн ажил
дээрээ ирэхгүй, үүрэгт ажлаа хийхгүй, намын хорооны ажлыг сайжруулахаар
сонгогдсон байтал энэ чиглэлээр нэг ч юм хийгээгүй хүнтэй дарга цэрэг
болоод ажиллахыг хүсэхгүй шүү дээ. Тэгээд ч манайхан чинь аливаа нэг
асуудлаар хүнтэй уулзахдаа заавал томтой нь уулзах гэж зүтгэдэг. Алив
танай дарга чинь хаана байна, уулзая гэх зэргээр дахин дахин ирдэг. Энэ
бүхэн нь тэр хүний тэвчээрийг барсан юм болов уу даа гэж би хувьдаа
бодож байгаа. Түүнээс өөрөөр нэг их бужигнаад би чи дээ хүрээд байгаа
юм байхгүй шүү дээ. Одоо удирдах зөвлөл энэ асуудлыг нь шийдчих юм бол
хэвэндээ ороод л явчих асуудал.
-Нийслэлийн намын хорооны хувьд асуудал ийм байдаг байж. Тэгвэл НИТХ-ын хувьд?
-НИТХ-ын хувьд ч ялгаагүй. Яахав сонгууль ойртоод ирэхээр иймэрхүү
сенсацийг албаар бий болгож гаргадаг үл үзэгдэгч хэсэг хүмүүс байна шүү
дээ. Тэгээд Болормаа Батбаяр хоёрыг нэг муудалцуулаад хоёр хуваачихья.
Дундаас нь надад нэг тийм ашиг гарна даа гэсэн бодолтой хүмүүс л
иймэрхүү яриа гаргаад байдаг байх. Болормаа дарга бид хоёрын хувьд тийм
асуудал байхгүй. Нийслэлийн ажлын талаар хоёулаа ярилцсан. Бид хоёр эв
нэгдэлтэй байж хамтран ажиллаж байж нийслэлээ хөгжүүлэх ёстой гэсэн
байр суурин дээр байдаг. Яахав ажил хэргийн үүднээс Maprax зөрөх юм
гардаг л даа. Бүх юман дээр зуун хувь санал нийлээд байна гэж байхгүй.
Гэхдээ тэрийгээ бид хоёр ярилцаад ойлголцох ёстой. Манайхан чинь хэн
нэгнийг хооронд нь муудалцуулах гээд аль болохоор муухай явуулга хийдэг
хүмүүс байх юм. Тэрийгээ тэгээд олон нийт ард түмэн гээд л ярьдаг. Тэр
нь худлаа л байдаг байхгүй юу. Ард түмэн хэзээ ч улс төрчид хоорондоо
муудалцаад байгаасай, Батбаяр Болормаа хоёр муудалцаасай гэж хүсдэггүй.
Дунд нь тоглолт хийдэг хүмүүс л байгаа байхгүй юу. Нийслэлийн засаг
даргын ажил гэдэг ганцхан хүний ажил байдаг юм биш. Бүх дүүрэг,
Иргэдийн хурал өөрөө орно. Дээрээс нь багийн дарга нарын ажил орно.
Харьяа агентлагууд орно. Энэ бүгдийн хамтын хүчээр л нийслэлийн ажил
урагшаа Явдаг болохоос биш ганцхан Батбаярын ажлаар явдаг юм биш шүү
дээ..
-Та Болормаа дарга та хоёрыг муудалцуулах гэсэн хүмүүс байдаг гэлээ. Тухайлбал ямар хүмүүс байна гэж?
-Тэрийг хэлээд яахав дээ. Би мэдэж байгаа. Гэхдээ дэмий биз.
-Хан-Уул дүүргийн засаг дарга Загджавыг та хэлэх гээд байна уу. Та
хоёрын харьцаа ер нь тааруухан гэлцдэг юм билээ. Сая түүнийг буцаагаад
дүүргийн засаг даргаар нь улдээчихлээ. Та үүнийг хүлээн зөвшөөрч байна
уу?
-Загджав бид хоёрт муудалцаад ойлголцохгүй байгаа асуудал байхгүй.
Загджав бид хоёр нэг сургууль. Нийгмийг аюулаас хамгаалах яамны цэргийн
дээд сургуульд дөрвөн жил сурч нэг тогооноос хоол халбагадсан хүмүүс.
Иргэдийн хурлын хувьд түүнийг засаг даргаас нь чөлөөлсөн. Эргээд
Иргэдийн хурал нэр дэвшүүлэх учиртай. Тиймээс хууль заалтаа л
хэрэгжүүлэх ёстой. Тэгж байж л баталгаажих ёстой шүү дээ. Түүнээс хоёр
хүний хоорондын ямар нэгэн асуудал байхгүй. Улс төрийн хувьд бол өөр л
дөө. Янз бүрийн байдалд янз бүрийн хүмүүс сенсацлаад, бидний хооронд яс
хаяад’ яваа асуудал ч байдаг л байх.
-Таныг М.Энхболд сайдын гарын хүн гэлцдэг. Та хоёр хэр ойр дотно хүмүүс вэ?
-Ер нь ойр дотно шүү. Би МАХН-д 1990 онд орж ирсэн. Түүнээс хойш намын
шинэчлэл энэ тэр гэж ярьдаг байж байгаад 1992 онд намыг шинэчлэх анхны
жигүүрийг М.Энхболд дарга, Энхмандах сайд, “Үнэн” сонины эрхлэгч
Ганболд бид хэд байгуулж байсан. Тэр үеэс л бид нар нөхөрлөсөн. Түүнээс
садан төрлийн юм байхгүй. Нам биднийг нэгтгэж өдий хүрсэн ийм л учиртай.
-Уучлаарай таныг гаднаас нь хараад хүмүүс их л ноомой бүрэг хүн гэдэг.
Анх энэ суудалд ирж байхад чинь ч гэсэн гарын доор хүний үгээр явах
амьтан гэж дугнэж байсныг санаж байна. Та хэр дуугай хүн бэ. Таны энэ
байдлыг далимдуулж ямар нэгэн байдлаар шахалт үзүүлэх оролдлого ирж
байв уу?
-Хэзээ ч намайг аль ч талаас дарамтлаад шахалт үзүүлээд байсан юм
байгаагүй гэдгийг би хаана ч хэлж чадна шүү. Би өөрийнхөөрөө үйл
ажиллагаагаа явуулаад өдийг хүрсэн. Би чинь нийслэлийн ажил амьдралтай
1992 оноос холбогдсон хүн шүүдээ. НИТХ-ын тэргүүлэгчээр дөрвөн удаа
сонгогдсон. Дүүргийн засагдаргын ажилд би тамгын газрын даргаас нь
аваад бүх шатны ажлыг нь хийж байсан. Надад төрийн ажил хийх дадлага
туршлага дутаад байсан юм байхгүй. Хотын ажил дүүргийн ажил нэг их
ялгаа байхгүй. Их бага түвшинд л яригдана уу гэхээс адилхан шүү дээ.
Харин ч би хэнээс ч илүү хийж яваа гэж өөрийгөө бодцог шүү. Аль ч
талаараа би илүүбэлтгэгдсэн. Яагаад гэвэл би хамгийн анх дүүрэгт, дараа
нь хуралд байлаа. Хурлын дарга, тамгын газрын дарга, засаг дарга
байлаа. Дүүргийн засаг даргаар л гэхэд би есөн жил ажилласан. Гэтэл
одоо есөн жил ажилласан дүүргийн засаг дарга байхгүй. Тиймээс би энэ
ажлыг өөрийн хэмжээнд сайн авч яваа гэж боддог шүү. Үүнийг би хаа ч
хэлнэ. Би үсчээд яваад байвал энэ хотын ажил чинь дампуурна шүү дээ.
Тиймээс би аль болохоор буурьтай суурьтай ухаалаг байж энэ хотын ажил
амьдрал надаас шалтгаалах учиртай.
-Ингэхэд та 2008 оны сонгуульд нэр дэвших үү?
-Үгүй байх аа. Энэ бол намын шийдэх асуудал. Өчнөөн олон хүн байгаа шүү дээ. Миний л өөрийн хувьд нэр дэвших сонирхол байхгүй.
-Уучлаарай. Энэ дашрамд асуухад таныг Монголын нөлөө бухий томоохон
компаниудаас хувь эзэмшдэг гээд биччихсэн байсан. Та ер нь хэдий хэр
хөрөнгөтэй хүн бэ?
-Би 1990-ээд оны үед нэг компани байгуулж байсан.”Ганти” гээд барилгын
компани л даа. 1996 оноос хойш манай дүү нар авч явж байгаа. Тэрэнтэй л
хутгахгүй бол өөр надад нэг ч газар нэг ч хувьцаа байхгүй. Хэрвээ
байгаа гэж үзэж байгаа бол гаргаад ир. Тэгээд тэр хүн өөрөө ав. Тэрийг
албан ёсоор хэлчихье. (инээв) Дүү нар маань компанийг маань авч явдаг
болохоор би тэр компаний мөнгөн дүнг одоо мэдэхгүй байна. Би хотын
дарга боллоо гээд хотоос байр аваагүй. Намайг 2004 онд “Алтан гадас”
авахад дүү нар маань байр авч өгсөн. Тэрэндээ л амьдарч байна. Авгай
бид хоёр хоёулаа л төрийн ажил хийдэг. Цалингаа хоолондоо зараад
заримдаа хүрэхгүй бол дүү нараасаа татаас авдаг. Бусдын л адил даа.
-Бидний яриа нэлээд улс төржсөн байдлаар өрнөлөө. Нийслэлийнхээ засаг
даргатай уулзсаных ажил байдлыг нь сонирхохгүй өнгөрч болохгүй байх.
Таны хувьд ч бас ярих зүйл ихтэй байгаа болов уу гэж бодож байна. Энэ
жил таны хувьд хэр их ачаалалтай ажилтай жил байв даа?
-Энэ жил үнэндээ их ачаалалтай байсан шүү. Багагүй ч ажил амжууллаа.
Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөр үндсэндээ 2004-2008 онд хийгдэх
ажлууд өнөөдрийн байдлаар 74.7 хувьтай, 2007 оны эдийн засаг, нийгмийн
зорилт эхний хагас жилийн байдлаар 54.4 хувьтай явж байна. Монгол улсын
нийслэл маань 500-600 хүний багтаамжтай хийгдсэн. Тэгэхээр өнөөдрийн
байдлаар нийслэл хотод сая найман зуу орчим иргэн амьдарч байна.
160-аад мянган түр оршин суугчийг оруулаад тооцвол нийслэл хотод маань
хоёр сая орчим хүн амьдарч байна гэсэн тооцоо судалгаа байдаг юм.
Тэгэхээр мэдээж хүн ам өсөн нэмэгдэж байгаагийн хэрээр Улаанбаатар
хотын ачаалал төдий хэрээр нэмэгдэж байгаа нь ойлгомжтой. Хэрэглэх түлш
эрчим хүч, айл өрхийн амьдран суух газар нутгийн хэрэгцээ нэмэгдэж
байна. Иймээс инженерийн шугам сүлжээ, цахилгааны шугам сүлжээг
өргөтгөх, зам тавих зэрэг маш олон асуудал бий болж байгаа юм л даа.
Энэ бүхнээс үүдээд хог хаягдал, агаарын бохирдол ч анхаарал татах
хэмжээнд хүрээд байгаа. Нийслэлийн засаг даргын хувьд нийслэлийн өдөр
тутмын үйл ажиллагаанд төдийлөн оролцоод байж чаддаггүй. Иймэрхүү
асуудлыг манай засаг даргын орлогч ерөнхий менежерүүд чиглэл чиглэлийн
дагуу хариуцаж ажилладаг. Хотын даргын хувьд хотын томоохон бодлого
чиглэлийг тодорхойлж энэ асуудал дээрээ түлхүү анхаарч ажилладаг.
Тухайлбал 2007 онд гэхэд нийслэлийн замыг яаж өргөтгөн шинэчилж
сайжруулах вэ, агаарын бохирдлыг яаж багасгахав, гуравдугаарт нь хог
хаягдлын менежментийг яаж сайжруулахав, мөн гэрэлтүүлгийгяаж шинэчилж
өнгө зүс оруулах ёстой юм, за мөн хотын бодлогоо яаж сайжруулахав гэсэн
тав зургаан шат дараалсан ажлууд дээр тодорхой бодлогуудыг боловсруулж
дууслаа. Жишээлбэл хогон дээр л гэхэд Японы “Жайка” байгууллагатай
хамтарч долоо найман сарын дундуур Улаанбаатар хотын хогны мастер
төлөвлөгөөг боловсруулж хогийн цэгийг хаана гаргах юм, хотын төвүүдээр
ямар зохион байгуулалттай байх юм, хэдий хэрийн машин тоног төхөөрөмж
хэрэгтэй юм, хичнээн хүн нэмж ажиллуулж байж хот маань цэвэрхэн байх юм
гэсэн асуудлуудыг шат дараалан зохион байгуулахаар боллоо. Агаарын
бохирдлын мастер төлөвлөгөөг дан монголын эрдэмтэдийг оролцуулан хийж
баталж бэлэн болголоо. Одоо хамгийн түрүүнд нүүрсний бүтцэд өөрчлөлт
оруулах ёстой. Гэр хороололд байгаа 150-аад мянган өрхийн зуух болон
халаалтын системийг өөрчлөх ёстой. Хоёрдугаар шатандаа орон сууцны
шугам сүлжээнд ойрхон гэр хорооллынхоныг орон сууцжуулах, шинэ
хорооллуудыг байгуулах гэх мэтийн шат дараалсан ажлуудыг хийж зохион
байгуулж байна. Агаарын бохирдлыг бууруулах талаар улсаас мастер
төлөвлөгөө боловсруулж хоёр тэрбум орчим төгрөг төсөвлөөд үүнийг гол нь
юун дээр зарахав гэдгийг шийдээд өгчихсөн байж байгаа. Энэ жилийн гол
асуудлын нэг болох замын асуудлаар 58-н зураг төсөл дээр хаана нь ямар
зам тавихав гэдэг асуудлыг шийдвэрлэсэн. Дээрээс нь 29 газрын 55 км
замыг шинэчлэхээр тусгагдсан. Энэ ажлууд үндсэндээ хийгдээд дуусаж
байна. Гэрэлтүүлгийн хувьд Улаанбаатар хот 7000 орчим гэрэлтүүлэгтэй
байсан. Ноднин гурван мянга таван зуу орчим, энэ жил дахиад гурван
мянга орчим гэрэлтүүлгийг шинээр тавилаа. Эдгээрийн далан хувийг гэр
хороололд тавихаар шийдвэрлэсэн.
-Өнгөрсөн өвөл нийслэлийн утаа униар бараг гамшгийн хэмжээнд хурсэн. Энэ өвөл ийм байдал давтагдахгүй гэх баталгаа бий юу?
-Бид аль болохоор л багасгана. Манайд Солонгосын компаниудаас арван
мянга орчим паркөтан түлшний зуух бэлэглэсэн. Энэ зуухнуудыг нийслэлд
хамгийн их утаа униар гаргадаг гэр хорооллын айлуудад дүүргээр нь
дамжуулан тараана. Айлууд бол ганцхан түлшээ л худалдаж авна. Тэр
түлшийг хийдэг үйлдвэр нь ороод ирчихсэн байгаа шүү дээ. Мөн
цахилгаанаар халдаг зуух үйлдвэрлэдэг компаниудад дэмжлэг үзүүлж 25000
ширхэг зуух эхний ээлжинд гаргахаар болж байна. Иргэдийг орон байраа
цахилгаанаар халаадаг тийм системрүү шилжүүлэх ажил хийгдэж байна.
Дээрээс нь гурван дөрвөн станцыг тоног төхөөрөмжинд шинэчлэл хийх гэж
байна. Хоногт 100 тонн нүүрс түлдэг байсан бол 30 тонн нүүрс түлдэг
тийм тоног төхөөрөмжийг Гонконг, Сингапураас оруулж ирж байна. Энэ
бүхний үр дүна нийслэлийн агаарын бохирдол 30 орчим хувиар бууруулна
гэж бодож байгаа. Мэдээж зуун хувь нэг дор бууруулж чадахгүй. Өндөр
хөгжилтэй Япон, Франц л гэхэд агаарын бохирдлоо 10-15 жилийн хугацаанд
багасгасан байдаг. Бид бол ямар ч гэсэн таваас арван жилийн дотор
бууруулахаар зорилт тавиад ажиллаж байгаа.
-Үүнтэй холбогдуулаад асуухад уурхайчид нүүрсний үнэ нэмэхгүй бол ажил
хаяхаа мэдэгдээд байгаа. Хэрвээ тэд ажил хаявал нийслэл хот маань
гамшгийн хэмжээнд хүрнэ гэж хүн бүр түгшиж эхэллээ. Нийслэлийн даргын
хувьд энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Нийслэлийн
захиргааны харьяанд нэг ч уурхай байдаггүй. Уул уурхай нь түлш эрчим
хүчнийхээ яаманд харьяалагдаад явдаг учир тэдний шийдэх асуудал. Гэхдээ
миний хувьдуурхайчид маань арай ч тийм болчимгүй алхам гаргахгүй байх
гэдэгт итгэл дүүрэн байна. Монгол улсаа хөлдөө үрэх тийм сэтгэл зүрх
байхгүй байх. Нөгөө талаасаа бас тэдэнд хүлээсэн үүрэг гэж бий.
Улаанбаатар хотын хэмжээнд тийм зогсолт хийлээ л гэвэл ямар их хор
уршиг гарахав. Тэгэхээр тэднийг арай ч тийм алхам хийхгүй байхаа гэж
найдаж байгаа. Нүүрсний үнэ нэмэгдлээ гэхэд иргэдийн амьдралд яаж
нөлөөлөхөв гэдгийг бас хамгийн түрүүнд бодох л ёстой.
И. Цэвэлмаа