УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцүүлэг эхэллээ.
Монгол Улсын макро эдийн засгийн, ирэх онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд болон Засгийн газрын бодлого үйл ажиллагаатай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүдийн сонирхсон асуултад сайд нар хариулт өгч байна.
Монгол Улсын ДНБ-ий гурван хувиас дээш орлого төвлөрүүлдэг бүтээгдэхүүнийг гол нэрийн бүтээгдэхүүн гэж нэрлэдэг. Тийм бүтээгдэхүүн манай улсад нүүрс, зэс л байна. Тиймээс Засгийн газар цаашид үйлдвэрлэлийн эдийн засагт шилжих шаардлагатай. Үүний тулд 14 мега төслийг хэрэгжүүлнэ гэж Сангийн сайлд Б.Жавхлан тодотгов.
Тэрбээр үргэлжлүүлэн, 14 мега төслийн нэг нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт өрнөж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын төсөл. Энэ бол сүүлийн 30 жилд гадаадын хөрөнгө оруулалттай хамгийн том төсөл болж байна. Энэтхэгийн Засгийн газрын 1.7 тэрбум ам.доллар буюу 5.6 их наяд төгрөгийн төсөл юм.
Монгол Улс жилд хоёр тэрбум доллараар нефть авдаг бол үүнийхээ 50 хувийг дотоодоосоо хангах зорилготой. Би өчигдөр /2025.05.15/ Энэтхэгээс ирсэн төлөөлөгчидтэй уулзлаа. Хөрөнгө оруулагч тал төслийг хугацаандаа буюу 2028 оны I улиралд ашиглалтад оруулна. Гагцхүү Монголын талаас гарах санхүүжилтийг бүү тасалдуулаарай гэж бидэнд хэлж байна гэв.