gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэглээг тойрсон маргаан бусад улсад шийдэгдсэн байдал

А.Номин
Нийгэм
Өчигдөр
38
Twitter logo
А.Номин
38
Twitter logo
Нийгэм
Өчигдөр

Ерөнхий сайдын хүүгийн тансаг хэрэглээ олон нийтийн анхаарал, шүүмжлэлд өртөөд байна. Гэвч энэ талаар Ерөнхий сайд одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Төрийн өндөр албан тушаалтнуудын гэр бүлийн амьдрал, хэрэглээ тухайн хүний ёс зүй, хариуцлага, нийгмийн итгэлцэлтэй шууд хамааралтай. Хувийн асуудал, хувийн орон зай гэж халхалж болох ч төрийн ажил эрхэлж буй хүнтэй холбоотой учраас олон нийт түүнд хяналт тавьж, мэдээлэл шаардах эрхтэй.

Ийм нөхцөлд удирдагчид ил тод байж, тайлбар өгч, зарим тохиолдолд иргэдээс уучлалт гуйх, хариуцлага хүлээх шаардлагатай болдог нь нийтлэг жишиг гэхэд буруудахгүй болов уу. Тэгвэл ижил төрлийн асуудлыг зарим улсад хэрхэн шийдсэн жишээг дурдъя.

Их Британийн ерөнхий сайд асан Борис Жонсон. Хувийн орон сууцаа өндөр зэрэглэлийн дизайнераар төлөвлөлт гаргуулж, засварласан. Засварын нийт төлбөр тодорхойгүй ч ийм төлөвлөлт гаргуулахад дор хаяж 112 мянган фунт стерлинг /530 орчим сая төгрөг/ болдгийг иргэд олон нийт гаргаж, хурцаар шүүмжилсэн. 

Их Британийн хуулиар улс төрийн намуудад өгсөн 7500 фунт стерлингээс дээш хэмжээтэй хандив болон зээлийн талаар жилд дөрвөн удаа олон нийтэд ил тод мэдээлэх ёстой. Ерөнхий сайдад хандив ирсэн ч энэ талаар мэдээлээгүй тул түүний намд торгууль ногдуулж байв.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон. Ерөнхийлөгчийн албан тушаалаа аваад эхний гурван сард 26 мянган евро /100 гаруй сая төгрөг/ ердөө гоо сайхны үйлчилгээний зардалд зарцуулсныг олон нийт хүчтэй шүүмжилсэн. 

Тухайн үед Ерөнхийлөгчийн ордноос “яаралтай нөхцөл” үүссэн тул ийм мөнгө зарцуулсан гэх тайлбар өгөөд, цаашид энэ зардлыг танана хэмээн мэдэгдэж дуулианыг намдааж байв.

Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Жэйкоб Зума. 2009 онд хувийн орон сууцаа засварлах ажилд улсын хөрөнгөөс 23 сая ам.доллар зарцуулсан. Үүний улмаас тэрбээр суудлаасаа огцорсон бөгөөд Дээд шүүхээс түүнийг Засгийн газарт 503 мянган ам.долларыг нь буцаан төлүүлэх шийдвэр гаргаж байв. 

БНСУ-ын тэргүүн хатагтай асан. "Dior" брэндийн үнэтэй цүнх бэлгэнд авсан нь олон нийтийн дургүйцэл төрүүлж, шүүмжлэл дагуулсан. Уг цүнхийг нэгэн пастор 2022 онд тэргүүн хатагтайд бэлэглэсэн бөгөөд гурван сая вонын үнэтэй. Дуулиан тарьсан уг цүнхийг Ерөнхийлөгчийн тамгын газар нь “Засгийн газрын өмч болгон хадгалж байгаа" хэмээн олон нийтэд мэдээлж байв. 

БНСУ-ын хуулиар төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдний гэр бүлийн хүмүүс нэг удаад нэг сая воноос дээш үнийн дүнтэй бэлэг авах хориотой. Мөн нэг жилд авах бэлгийн нийт үнийн дүн гурван сая воноос хэтрэх ёсгүй байдаг аж. Тэргүүн хатагтайн цүнхний хэрэг, хувьцааны луйвар, эрдэм шинжилгээний өгүүлэл хуулбарласан зэрэг хэргүүд Ерөнхийлөгч Юний нэр хүндэд нөлөөлж, рейтинг нь унахад хүргэсэн юм. 

Энэ мэтчилэн улс орнуудад иргэд олон нийт нь төрийн өндөр албан тушаалтнуудын төсөв, татварын мөнгийг хэрхэн зарцуулж байгаад онцгой анхаарал хандуулж, ил тод байдлыг шаардаж, хариуцлага нэхсээр байна. Төрийн өндөр албан тушаалтнууд төсвийн мөнгийг хувийн хэрэгсэл, тансаглал болгох нь хууль бус. Тэд үүссэн асуудалд нээлттэй, тодорхой тайлбар өгч, ил тод байдлыг хангах үүрэгтэй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан