УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар өөрийн нүүр номдоо ЗГХЭГ-ын дарга Н.Учралыг айлган сүрдүүлсэн, амь насанд нь заналхийлсэн утгатай пост бичсэн юм.
Энэ талаар Н.Учрал сайдаас сэтгүүлч асууж, "Та хуулийн байгууллагад хандах уу" гэж асуухад дараах хариултыг өгөв.
-Би Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Энэ ажлыг эхлүүлснээс хойш элдэв дайралт гүтгэлгүүд их ирж байна. Би хэнээс ч айхгүй, агшихгүй, цуцахгүй, мохохгүй гэдгээ тэр нөхдүүдэд хэлье. Хэн төрийн тэргүүн байсан, хэн нь ямар том компанийн захирал гэдэг нь надад хамаагүй. Би бүх хүнд ижил тэгш хандана. Хуулийг хэрэгжүүлэх ёстой, хэрэгжүүлж чадахгүй бол үндэслэл тайлбараа хэлэх ёстой.
Надад уул уурхайн ямар ч ашиг сонирхол байхгүй. Янз бүрийн зүйл нийгмийн сүлжээнд бичиж, төрийн ажил гацаадгаа болих хэрэгтэй. Хэн юу бичих нь хувь хүний асуудал боловч Монгол хуультай, төртэй орон. Хуулийн байгууллага хуулийн хүрээнд арга хэмжээ авна гэсэн хүлээлттэй байна гэв.
УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар өөрийн нүүр номдоо дараах мэдээллийг оруулсан юм.