Улсын хөгжил хүний хөгжлөөс эхэлдэг. Харин хүний хөгжил боловсролоос эхтэй гэх үг бий. Тэгвэл боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж, хот хөдөөгийн цахим боловсролын ялгааг багасгахад хувь нэмрээ оруулах зорилгоор Юнител группийн 2022 онд эхлүүлсэн Unitel STEAM Hub төсөл өдгөө Монгол орны 20 аймагт үүд хаалгаа нээжээ.
2022 онд Дархан-Уул аймгаас эхэлсэн Unitel STEAM Hub хөтөлбөр 2023 онд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Орхон, Өмнөговь, Дорноговь, Дорнод аймгуудад хүрч, 2024 онд Баянхонгор, Завхан, Булган, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Төв аймгуудад нээсэн юм.
Ингэхдээ тэд “Боломжийг хүн бүрд” уриа дор НҮБ-ын Хүн амын сан (UNFPA), Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газартай хамтарч үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж иржээ.
Unitel STEAM Hub хөтөлбөр хүүхэд, залууст амьдран суугаа бүс нутгаасаа үл хамааран бүтээлч сэтгэлгээ, цахим ур чадвараа хөгжүүлж, тэгш, хүртээмжтэй боловсрол эзэмших боломжийг бодитоор олгодог. Хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхийн тулд тэд нийслэл хотоос биш орон нутгуудаас эхлэн Монгол орны өнцөг, булан бүрд хүрч чадсан бөгөөд цаашид Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдэд ижил боломжийг олгохоор ажиллаж байгаа аж.
Ирээдүйн инженерүүдийг бэлтгэх зорилготой робот угсралт, код бичих сургалт, мөн электроникийн суурь мэдлэг олгох үндсэн сургалт хөтөлбөрүүдээс гадна нэмэлтээр:
- Дэлхийн шилдэг их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах туршлагыг хуваалцах зорилгоор долоон аймгийн Unitel STEAM Hub төв дээр нийт 524 хүүхдийг workshop, сургалтад хамруулж,
- Сансрын долоо хоног арга хэмжээг 20 аймагт нэгэн зэрэг зохион байгуулж, 31 мянга орчим хүүхдийг хамруулсан зэрэг хувь хүний хөгжилд чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг байна.
Хүүхэд залуусын техник технологи, шинжлэх ухааны сонирхлыг дэмжиж, өөрсдийн гараар зохион бүтээх, асуудал шийдвэрлэх, үр дүнд хүрэх замыг нь чиглүүлж буй Unitel STEAM Hub хөтөлбөртэй танилцахыг хүсвэл Дүдү шинжлэх ухааны музей болон Mon STEAM - Монгол STEМ Боловсролын Академиас 4 дүгээр сарын 11-12-ний өдрүүдэд Zaisan Hill-д зохион байгуулах гэж буй олон улсын хамгийн том боловсролын арга хэмжээ болох STEAMEX 2025-аар заавал зочлохыг зөвлөе.
“Unitel STEAM HUB” Боломжийг хүн бүрд.