Нэр дэвшигчдийг хэрхэн шалгаруулдаг вэ?
Ихэнх мужуудад ерөнхийлөгчид нэр дэвшигчийг урьдчилсан сонгуулиар тодруулна. Зарим мужид, тухайлбал Айовад "кокусын систем" (Саuсus гэдэг нь нэгэн индиан омгийн хэлээр "чуулга" гэсэн утгатай) үйлчилнэ. Нэр дэвшигчдийн урьдчилсан сонгуулиар (праймериз) нэг намын нэр дэвшигчид хоорондоо муж бүрт төлөөлөгчдийн саналын төлөө өрсөлдөнө. Дараа нь муж бур намын их хуралдаа илгээж, тэнд намаас нэгдсэн нэр дэвшигчийг сонгох ёслол болдог. Сонгуулийн өмнөх намын хурлууд гол төлөв намар явагдана. Үүний дараа үндсэн нэр дэвшигчид гурван удаа халз маргаан хийж, бүх үндэсний телевизээр дамжуулагддаг.
Хэн ерөнхийлөгчид нэр дэвшив?
Ардчилагчид өөрийн нэр дэвшигчээрээ америкийн түүхэнд ямар нэгэн намаас нэр дэвшигдэж байгаагүй өнгөт арьстныг сонголоо. Гэхдээ 1984 өөр нэг өнгөт арьстан, хүний эрхийн төлөө тэмцэгч Жесси Жексон Ардчилсан намын дотоод сонгуулиар нэрээ дэвшүүлээд гарч ирээгүй билээ. Харин сенатор Барак Обама 44 настай. Өөрийн ээлжинд Барак Обама дэд ерөнхийлөгчөөр Жо Байданыг дэвшүүлэв. Бүгд найрамдах намын нэгдсэн нэр дэвшигч нь Вьетнамын дайны ахмад дайчин, 72 настай Жон Маккейныг ерөнхийлөгчид өрсөлдүүлж байна. Хэрэв тэр ялбал Америкийн түүхэнд тангараг өргөж байгаа хамгийн хөгшин ерөнхийлөгч болно. Тэр дэд ерөнхийлөгчөөрөө Аляска мужийн захиргч, 44 настай Сара Пэйлиныг сонгосон байна.
Сонгуулийн явцад дэд ерөнхийлөгчн нарын нэр дэвшилт энэ жилийнх шиг хүчтэй явагдаж байсангүй. Гэхдээ энэ удаагийн сонгуулийн онцлог нь албан үүргээ гүйцэтгэж байгаа ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч нар анх удаагаа 1929 оноос хойш Цагаан ордны төлөө өрсөлдөөгүй явдал болов. Одоо ерөнхийлөгч бага Жорж Буш хуулийн дагуу гарав дахиа сонгогдох эрхгүй байгаа.
Ямар нам илүү боломжтой байна вэ?
Өнөөгийн америк сонгогчдын ихэнх нь Бүгд найрамдах намын ерөнхийлөгч Жорж Бушийн засаг захиргаанд сэтгэл дундуур байгаа. Энэ баримт болон эдийн засгийн тааруухан байдал нь ард-чилсан намынханд ялах боломж өгч болох талтай.
2007 оны аравдугаар сард Rew Recearch Centre компанийн явуулсан судалгаагаар Бушид итгэх итгэлийн чансааны үзүүлэлт дөрвөн жилийн дотор 50-30 хувь хүртэл буурсан байлаа. "Ардчилагч нар дэмжигчдийнхээ тоогоор Бүгд найрамдах намынхнаас дөрвөн жилд илүү байгаагаас гадна тэдний ийм үзүүлэлт сүүлийн 20 жилд хамгийн өндfр болсон байна" гэж Rew Recearch Centre өгүүлсэн байв.
Конгрессийн хоёр танхимд ардчилагч нар давамгайлж байгаа ч Конгрессийн итгэлийн чансаа Бушийнхаас дор байна. Гэсэн ч энэ удаа бас ардчилагч нар хоёр танхимд давамгайлна гэж шинжээчид дүгнэжээ.
Нэр дэвшигчийн хөтөлбөрийн үндсэн асуудлууд нь юу вэ?
Эдийн засгийн байдал цаг ямагт сонгогчдыг зовоодог. Олон улсын санхүүгийн хямралын дэвсгэр дээр энэ асуудал америкчуудад хамгийн гол нь болжээ.
Бас нэг том асуудал нь Америкийг доргиож байгаа Ирак болов. Обама ерөнхийлөгч болонгуутаа цэргээ Иракаас татна гэсэн бол Маккейн яаран цэрэг татах нь тэнд байдлыг улам муутгана гэж үздэг.
Ардчилсан нам эрүүл мэндийн салбарын сайжруулах ёстой гэдэг бол Бүгд найрамдах нам хууль бусаар цагаачлагчдын асуудлыг халуун сэдэв гэдэг.
Шатахууны үнэ нэмэгдэж байгаа учир тэр хоёр Америкийн нефтийн экспортын хамаарлаас салгах ёстой гэж байгаа. Тэдний үүнийг хийх « арга, хандлага нь өөр өөр. Маккейн Америкийн эрэг орчмоос нефть олборлохын төлөө бол Обама илүү хэмнэлтэй машины төлөө байгаа. Үр хөндөх, суурь эсийн судалгаа, ижил хүйстнүүдийн эрхийн асуудлыг голлоогүй учир тэд энэ талаар бага ярьсан юм.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаа ямар вэ?
АНУ-ын ерөнхийлөгчийг шууд сонгодоггүй. Тэднийг 538 гишүүдтэй сонгогчдын коллеги сонгоно. Коллегийн гишүүдийн тоо нь муж бүрээс тэр мужийг төлөөлөн хэдэн хүн Конгрессийн хоёр танхимд сууж буй тоотой тэнцүүгээр сонгогдоно. Мейн болон Небраска хоёрт шууд сонгуультай ба бусад мужуудад бүх саналыг сонгогчдын коллеги авдаг. АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдохын тулд нэр дэвшигч коллегийн 270 хүний дэмжлэгийг авахад л хангалттай. Ховорхон тохиолдолд бүх нийтийн сонгуулийн тэргүүлэгч биш байсан хүн коллегийн саналаар ерөнхийлөгч болсон байж болно.
Ийм хэрэг 2000 онд гарч Жорж Буш Флорида мужийн сонгуульд бага зэрэг давуутайгаар ялан бүх нийтийн саналын тоогоор Гороос дутуу байсан ч коллегийн сүүлийн сонгуулиар ялалт байгуулж байжээ.
Сонгогчдын коллеги нь жижиг мужуудад бага зэргийн давуу байдал өгнө. Учир нь сенаторуудын тоо нь хүн амаас үл хамааран мужуудад адилхан ба харин Төлөөлөгчдийн танхимд төлөөлөгчдийн тоо нь хүн амынхаа тооноос хамаардаг. Жишээлбэл, Калифорни муж коллегид 55 саналтай бол хүн ам нь америкчуудын 12 хувь болж байна. Вайоминг муж коллегид гурван саналтай (0,56%) ба мужийн хүн ам нь АНУ-ын хүн амын дөнгөж 0,18 хувь болдог.
Өрсөлдөөн ямар мужуудад хамгийн ширүүн болох бол..
Сүүлийн жилүүдэд нэг муж нь ардчилагч нарын төлөө, нөгөө нь бүгд найрамдахчуудын төлөө тогтмол санал өгч байна. Гэтэл хэсэг мужуудад үйл явдлын өрнөлт өөр өөр. Энд Флорида, Огайо, Пеньсильвани (эдгээр мужаас сонгогчдын коллегид 20-оос багагүй хүнийг тус тус илгээнэ). Түүнчлэн Колорада, Айова, Мичиган, Миннесота, Нью-Мексико, Невада, Виржиниа, Висконсин хэлэгдэж байна. Обамагийн штаб сүүлийн жилд бүгд найрамдахчууд ялж байсан зарим мужуудад Маккейнаас дээр гарна хэмээн найдаж буй гэнэ. Жишээлбэл, Хойд Каролина мужид өнгөт арьстан сонгогчдын тусламжтайгаар. Өөрийн ээлжинд Маккейн ардчилагч нарын төлөө байсан Орегон мужид найдаж байна.
Коллегийн сонгууль Америкийн ард түмний сонголт мөн үү?
АНУ-д Үндсэн хууль баталсан 1787 онд дөнгөж 13 муж байлаа. Жижигхэн мужууд том мужуудад эрх мэдлээ шахуулна гэж зовинож байлаа. Мөн тэр үед ерөнхийлөгчийг бүх нийтийн санал асуулгаар сонгох нь багагүй эрсдэлтэй байжээ.
Тиймээс мужуудын хууль хяналтын байгууллагаас томилогдсон коллегийн систем илүүтэй харагдаж байсан аж. Харин цаг хугацааны явцад тэнд нэр дэвшигчдийг нам нь шилэх болсон байна. Хэрэв ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нэгэн нь ялж чадалгүй тэнцвэл ерөнхийлөгчийг Конгрессийн төлөөлөгчдийн танхим сонгодог.