Өнөөдөр Монгол Улс даяар цэрэг татлага эхэлж байна. Энэ жилийн цэрэг татлагын явцын талаар Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатараас тодрууллаа.
-Энэ удаагийн цэрэг татлагаар нийслэлээс хичнээн цэрэг авахаар төлөвлөсөн бэ?
-Тодорхой тоо баримт хэлэх нь цэргийн нууц байдаг болохоор хамаагүй хэлж болохгүй байна. Нэг ёсондоо цэргийн хүчийг дайсны тал мэдэж болохгүй л гэсэн үг л дээ (инээв).
-Нээрэн ч тийм юм уу. Харин зарлан дуудах авсан хичнээн цэргийн насны хүн байгаа бол?
-Бидний тооцоолж байгаагаар нийслэлд 17 мянган цэргийн насны эрчүүдэд зарлан дуудах явуулсан. Гэхдээ эдгээр залуус бүгд цэрэгт явна гэсэн үг биш л дээ. Үзлэг, шинжилгээнд хамрагдаад, цөөхөн хэсэг нь л үлддэг юм.
-Цэргүүдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Өмнө нь цэрэгт яаж авдаг байсан тэр журам өөрчлөгдөөгүй. Хамгийн гол нь Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэн байх ёстой. Мөн өөрийн хүсэлтээр цэрэгт бүртгүүлж, эрүүл мэндээр тэнцсэн хүмүүсийг л эх орны манаанд явуулж байгаадаа.
-Хүмүүс сайн дураараа цэрэгт явах нь хэр их байна вэ?
-Одоогийн байдлаар Засгийн газрын тогтоолын дагуу 452 хүн дүйцүүлэх мөнгөн төлбөр өгсөн нь 65 саяд хүрсэн.
-Нэг хүнээс хэдэн төгрөг авч байгаа юм бэ?
-Янз бүр л дээ. Хэнд ямар мөнгөн төлбөр оногдуулах вэ гэдгээ харьяа дүүргийн цэргийн штаб нь тогтоож байгаа. Учир нь эрчүүдэд 18-25 насны хооронд найман удаа зарлан дуудах очдог гэж үзэхэд дөрвөн жилийг нь их дээд сургуульд өнгөрүүлдэг гээд, дээр нь янз бүрийн шалтгаанаар цэрэгт яваагүй байлаа гэхэд нэг хүнд хамгийн доод тал нь 188 мянган төгрөгийн мөнгөн төлбөр гарч байгаа. Гэхдээ энэ нь тухайн хүнээсээ шалтгаалаад өөр өөр л дөө.
-Хугацаат цэргийн албанаас гадна бусад албанд цэрэг авч байгаа юу?
-Өнөөдрөөс эхлэн Хил хамгаалах байгууллага, Дотоодын болон Ерөнхий зориулалтын цэргийн албанд цэрэг татахаас гадна дүйцүүлэх болон гэрээт цэргийн албанд хүмүүсийг авч байгаа.
-Дүйцүүлэх алба нь ямар учиртай юм бэ?
-Засгийн газрын тогтоолоор Төрийн албаны хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан дүйцүүлэх албыг 1988 оны тавдугаар сарын нэгнээс хойш төрсөн хүүхдүүдэд хаалгахаар болсон. Энэ нь хоёр жилийн хугацаанд харьяа дүүрэг, аймаг сумандаа бүртгүүлээд, ямар нэгэн онцгой байдал гарсан үед, жишээлбэл, гал үер усны аюул тохиолдоход хамгийн түрүүнд дайчлагдах хүмүүсийг хэлж байгаа юм. Эдгээр хүмүүс нь онцгой нөхцөлд ажиллаад 150 хоногийг өнгөрөөвөл цэргийн алба хаасанд тооцдог журамтай гарсан.
-Энэ удаад дүйцүүлэх алба хаахаар саналаа өгсөн хүн байгаа юу?
-Өнөөдрийн байдлаар 85 хүн дүйцүүлэх албанд бүртгүүлчихээд байна. Гэхдээ эдгээр нь зөвхөн нийслэлийн хэмжээнд шүү дээ.
-Сүүлийн үед гэрээт цэргийн албанд явахыг сонирхогчид их болсон. Үүнд ямар шалгуур тавьж байгаа вэ?
-18-29 насны цэргийн алба хаасан Монгол Улсын иргэн хүнийг гэрээт цэргийн албанд авч байгаа. Хүмүүс сонирхоод байгаа учир нь хоёр жилийн хугацаанд ямар ч мэргэжлийн хүн байсан цалинтай цэргийн албанд аваад хүссэн үед нь цалинг нь олгодог юм. Мөн халагдаад гарсных нь дараа ямар нэгэн их дээд сургуульд элссэн тохиолдолд төрийн сангийн тэтгэмжид хамрагдахыг хүсвэл хамгийн түрүүнд хаалтгүйгээр оруулж өгдгөөрөө онцлогтой. Үүнээс гадна манай улсын зэвсэгт хүчний нэр хүнд гадаад орнуудад өсч, дээр нь олон ч цэргүүд энхийг сахиулахаар алба хаасан. Тиймдээ өнгөрсөн хавар цэргийн албанаас халагдсан цэргүүд ангидаа улирч, ахлагч цол аваад олон улсын энхийг сахиулах албанд явж байгаа.
-Манай залуусын зарим нь цэрэгт явахыг хүсч байхад, эрүүл саруул хэрнээ цэргийн албанаас зугтах хүмүүс ч их байдаг. Хэрэв шалтгаангүйгээр цэргийн алба хаахаас зайлсхийсэн тохиолдолд ямар арга хэмжээ тооцох вэ?
-Уг нь энэ бол залуусын маань өөрсдийнх нь ухамсрын асуудал шүү дээ. Бид аль болох хүндрэл, чирэгдэл гаргахгүйгээр ном дүрмээр нь цэрэг татлага явуулахыг хичээдэг. Тэгээд ч хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг болохоор цэргийн албанаас зайлсхийсэн залуусыг эдийн засгаар нь хохироохгүйг чухалчилж байна. Иймд 50 мянган төгрөгийн торгууль оногдуулахаар болсон.
Б.Өлзийдэлгэр