Дорноговь аймгийн Зүүнбаян сумын Цагаан элсний орд газарт их хэмжээний газрын тос хальсан тухай мэдээлэл авлаа. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга С.Жаргалсайханаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Танай
аймагт газрын тос хальсан тухай мэдээлэл
ирлээ. Энэ үнэн үү?
-Тийм
ээ. Зүүнбаян сумын Цагаан элсний ордын
орчимд цооногоос газрын тос хальж
хөрсөнд нэвчсэн.
-Хэзээнээс
эхлэн хальсан юм бэ?
-Удаж
байгаа. Дээр үед Зөвлөлт, Монголын
хамтарсан уурхай байсан юм. Тухайн үед
тус ордоос шингэн түлш гаргадаг байсан.
Ингээд 1967 онд үйлдвэрт их хэмжээний
түймэр гарч цооног хаагдсан юм. Хаагдах
үедээ ашиглаж байсан бүх цооногоо
битүүмжлээд явсан. Ингээд тус ордыг
одоогоос хэдэн жилийн өмнө Хятадын
хөрөнгө оруулалттай "Дуншун"
компани худалдан авч үйл ажиллагааг нь
үргэлжлүүлэх болсон. Хэдийгээр өөр
компани худалдан авсан ч асгарсан нефть
өнөөдрийг хүртэл газарт нэвчсэн хэвээрээ
байна.
-Тэгэхээр
олон жилийн өмнөх явдал байх нь. Асгарсан
газрын тосыг цэвэрлэх боломжгүй байсан
хэрэг үү?
-Нэгэнт
"Дуншун" компанийн эзэмшил газарт
байгаа болохоор эрүүл ахуйн шаардлага
хангах хүрээн тус компаниар цэвэрлүүлэх
шаардлага тавьсан.
-Шаардлагыг
хүлээж авсан уу?
-Авсан.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр аймгийн
Засаг дарга, Мэргэжлийн хяналтын хэлтэс,
Онцгой байдлын хэлтэс зохих албаны
төлөөлөгч нартай Цагаан элсний орд
газарт очиж нөхцөл байдалтай биечлэн
танилцсан.
-Газар
дээрээ байдал ямар байна вэ?
-Газрын
тос бага бус хэмжээтэй хальсан байна
билээ. Яг хичнээн км газар гэдгийг нь
хараахан тогтоож амжаагүй байгаа.
Урьдчилсан байдлаар тухайн газраас
Мэргэжлийн хяналтынхан шинжилгээ авсан.
-Газрын
тос асгараад олон жил болсон гэсэн үг
үү?
-Тийм
ээ.
-Ойр
орчмын газарт асгарсан газрын тос нүүж,
тархсан уу?
-Тархалт
явагдсан байна билээ.
-Цаашдаа
цооногоос газрын тос халих магадлал
бий юу?
-Цооногоос
их хэмжээний газрын тос халих магадлал
өндөр байгаа. Тийм болохоор урьдчилан
арга хэмжээ авах хэрэгтэй байна.
-Ойр
хавьд нутагладаг ард иргэд ямар байр
суурьтай байна вэ. Иргэдтэй уулзаж
сэтгэгдлийг нь сонссон уу?
-Тухайн
газар нутагладаг иргэд цөөхөн. Ихэнх
нь нүүгээд явчихсан. Нутгийн иргэд
байгаль орчинг бохирдууж байгаа тухай
ярьж байсан. Мөн энэ нутагт заг их
ургадаг. Гэтэл сүүлийн жилүүдэд заг
хэмээх ховор төрлийн ургамал ургахаа
больсон тухай малчид ярьсан.
-Газрын
тос асгарсантай, холбогдох эрх мэдэлтнүүд
танилцжээ. Цаашдаа ямар ажил хийх
бодолтой байна вэ?
-Тус
газрыг ариутгаж цэвэрлэсний дараа нөхөн
сэргээлт хийх болно. Хөрсөнд шингэсэн
газрын тосны хорыг мэргэжлийн
байгууллагуудын тусламжтай арилгах
тухай ярилцаж байна.
-Тус
газарт "Дуншун" компани ямар үйл
ажиллагаа явуулдаг юм бэ?
-Энэ
компани нь хайгуул хийдэг. Нефтийн нөөц,
ашиглалтыг судалж байгаа юм. Энэ жил
хайгуул хийх лиценз нь дуусч байгаа
гэсэн.
А.Лхагва
Дорноговь аймгийн Зүүнбаян сумын Цагаан элсний орд газарт их хэмжээний газрын тос хальсан тухай мэдээлэл авлаа. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга С.Жаргалсайханаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Танай
аймагт газрын тос хальсан тухай мэдээлэл
ирлээ. Энэ үнэн үү?
-Тийм
ээ. Зүүнбаян сумын Цагаан элсний ордын
орчимд цооногоос газрын тос хальж
хөрсөнд нэвчсэн.
-Хэзээнээс
эхлэн хальсан юм бэ?
-Удаж
байгаа. Дээр үед Зөвлөлт, Монголын
хамтарсан уурхай байсан юм. Тухайн үед
тус ордоос шингэн түлш гаргадаг байсан.
Ингээд 1967 онд үйлдвэрт их хэмжээний
түймэр гарч цооног хаагдсан юм. Хаагдах
үедээ ашиглаж байсан бүх цооногоо
битүүмжлээд явсан. Ингээд тус ордыг
одоогоос хэдэн жилийн өмнө Хятадын
хөрөнгө оруулалттай "Дуншун"
компани худалдан авч үйл ажиллагааг нь
үргэлжлүүлэх болсон. Хэдийгээр өөр
компани худалдан авсан ч асгарсан нефть
өнөөдрийг хүртэл газарт нэвчсэн хэвээрээ
байна.
-Тэгэхээр
олон жилийн өмнөх явдал байх нь. Асгарсан
газрын тосыг цэвэрлэх боломжгүй байсан
хэрэг үү?
-Нэгэнт
"Дуншун" компанийн эзэмшил газарт
байгаа болохоор эрүүл ахуйн шаардлага
хангах хүрээн тус компаниар цэвэрлүүлэх
шаардлага тавьсан.
-Шаардлагыг
хүлээж авсан уу?
-Авсан.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр аймгийн
Засаг дарга, Мэргэжлийн хяналтын хэлтэс,
Онцгой байдлын хэлтэс зохих албаны
төлөөлөгч нартай Цагаан элсний орд
газарт очиж нөхцөл байдалтай биечлэн
танилцсан.
-Газар
дээрээ байдал ямар байна вэ?
-Газрын
тос бага бус хэмжээтэй хальсан байна
билээ. Яг хичнээн км газар гэдгийг нь
хараахан тогтоож амжаагүй байгаа.
Урьдчилсан байдлаар тухайн газраас
Мэргэжлийн хяналтынхан шинжилгээ авсан.
-Газрын
тос асгараад олон жил болсон гэсэн үг
үү?
-Тийм
ээ.
-Ойр
орчмын газарт асгарсан газрын тос нүүж,
тархсан уу?
-Тархалт
явагдсан байна билээ.
-Цаашдаа
цооногоос газрын тос халих магадлал
бий юу?
-Цооногоос
их хэмжээний газрын тос халих магадлал
өндөр байгаа. Тийм болохоор урьдчилан
арга хэмжээ авах хэрэгтэй байна.
-Ойр
хавьд нутагладаг ард иргэд ямар байр
суурьтай байна вэ. Иргэдтэй уулзаж
сэтгэгдлийг нь сонссон уу?
-Тухайн
газар нутагладаг иргэд цөөхөн. Ихэнх
нь нүүгээд явчихсан. Нутгийн иргэд
байгаль орчинг бохирдууж байгаа тухай
ярьж байсан. Мөн энэ нутагт заг их
ургадаг. Гэтэл сүүлийн жилүүдэд заг
хэмээх ховор төрлийн ургамал ургахаа
больсон тухай малчид ярьсан.
-Газрын
тос асгарсантай, холбогдох эрх мэдэлтнүүд
танилцжээ. Цаашдаа ямар ажил хийх
бодолтой байна вэ?
-Тус
газрыг ариутгаж цэвэрлэсний дараа нөхөн
сэргээлт хийх болно. Хөрсөнд шингэсэн
газрын тосны хорыг мэргэжлийн
байгууллагуудын тусламжтай арилгах
тухай ярилцаж байна.
-Тус
газарт "Дуншун" компани ямар үйл
ажиллагаа явуулдаг юм бэ?
-Энэ
компани нь хайгуул хийдэг. Нефтийн нөөц,
ашиглалтыг судалж байгаа юм. Энэ жил
хайгуул хийх лиценз нь дуусч байгаа
гэсэн.
А.Лхагва