"Microsoft”-ыг үндэслэгч дэлхийн хамгийн баян хүн болох Билл Гейтс далайн шуургатай тэмцэж эхэлжээ. Тэрбээр АНУ-ын далай эргээр усан онгоцны олон чиргүүл угсруулан байрлуулж, улмаар далайн халуун усыг хөргөснөөр цаг агаарын аюулт үзэгдлийн хүчийг багасгах гэнэ. Усан онгоцыг өндөр хүчин чадалтай шахуургаар тоноглож, хүйтэн усыг агаар мандал дээр нь гаргаж далайн усны хэмийг багасгах аж. Судлаачид "шуурга чухамхүү далайн мандал дээрх халуун агаарын аясаар хүчтэй болдог учраас усыг нь цельсийн 4.5 хэмээр хөргөсөн тохиолдолд шуурганы хүч эрс буурна" гэж тооцоолж байна.
Зарим эрдэмтэн энэ аргыг хэрэглэснээр экологийн ямар сөрөг үр дагаварт хүргэж болохыг судлах нь чухал гэжээ. Одоохондоо энэ төслийг хэрхэн санхүүжүүлэх нь тодорхойгүй байгаа юм. Судлаачдын үзэж байгаагаар хэрвээ далайн шуурганы хохирлыг арилгахад төсвөөс жил бүр арван тэрбумаас доошгүй ам.доллар зарцуулдагийг хэмнэж чадвал Америкийн даатгалын компани болон засгийн газар төслийг хэрэгжүүлэхэд санхүүжилт хийхэд бэлэн байгаа ажээ.
Дэлхий дээр цаг агаарыг "удирдах" оролдлого нэг бус удаа хийж байжээ. Тухайлбал, Вьетнамын дайны жилүүдэд АНУ-ын Батлан хамгаалах яам Зүүн-Өмнөд Азийн хэсэгт борооны улирлыг уртасган Хойд Вьетнамын ширэнгэн ойг усанд автуулахын тулд онгоцоор үүлэнд мөнгөний хүчил цацаж байжээ.