gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.10
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.10
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.10
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Халхын голын дайн” гэж үзэх ёстой

Нийгэм
2009-07-20
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-07-20
Халхын голын байлдааны үүсэх болсон шалтгаан, үйл явц, түүхэн сургамж, ач холбогдлын талаар БХИС-ийн БХЭШХ-ийн эрдэмтэн, судлаачид ярьж байна.  Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Гомбосүрэн:
-Халхын голын байлдааны түүхийн асуудлыг авч үзэхэд хоёр гол зүйл ажиглагддаг. Нэгдүгээрт, уг хэрэг, үйл явдал үүссэн цэрэг улс төрийн нөхцөл, шалтгаан, шалтаг, түүний үр дагаврыг авч үздэг. Хоёрдугаарт, цэрэг техникийн асуудал юм. Өөрөөр хэлбэл цэргийн стратеги, урлаг , ялангуяа цэргийн тактикт шинэ зүйл юу авчрав, хичнээн хэмжээний хүн хүч, ямар хэмжээний зэвсэг, техник оролцов, цэргийн урлагийг хөгжүүлэхэд ямар хувь нэмэр оруулав зэргийг мөн авч үздэг.

Энэ байлдаан өнгөрөөд 70 жил болж байна. Тэгш ойнуудаар олон тооны нэг сэдэвт зохиол, бүтээл хэвлэгдэж, эрдмийн зэрэг горилсон дисертаци хамгаалагдаж, олон улсын болоод энэ дайнд оролцсон Монгол, Зөвлөлтийн эрдэм шинжилгээний байгууллагуудаас зохион байгуулсан хурал, симпозиум, ярилцлага хийж байлаа. Мөн тэр хэмжээгээр ахмад дайчдын болон цэргийн нэрт зүтгэлтнүүдийн дурдатгалын ном хэвлэгдэж, мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчилж байсан. Монгол, Орос, Япон, Манж-Го зэрэг дөрвөн улсын цэргийг хамарч, Монголын дорнод хилд өргөнөөрөө 70-аад, гүнээрээ 25 км-ийн зурвас талбайд энэ байлдаан болж өнгөрсөн. Байлдаан үүссэн нөхцөл шалтгааныг хайхын тулд юуны өмнө Алс Дорнод болон Монгол Улсын эргэн тойронд болсон цэрэг улс төрийн байдлыг зайлгүй авч үзэж, 1939 оноос өмнөх нэг, хоёр жилийн үйл явдлыг зайлшгүй ярих ёстой. 1930-аад оны сүүлийн хагас жил болоход Япон өөрийн цэргийн томоохон бүлэглэлийг Манжуурт оруулж, Манж-Го гэдэг шинэ улстай Монгол Улс хил залгах болсон цэрэг улс төрийн ноцтой хүндрэл гадаад байдалд бий болсон. Энэ үеэс буюу 1935, 1936 оны үеэс эхэлж, манай улсын хил хязгаарт Манжийн цэрэг байнга өдөөн хатгалга хийж байсан. 1938 онд Зөвлөлтийн зүүн хил Хасаннуурын орчмоор тус улс руу цэргийн хүчээр довтолж байлдаан болсон. Хоёрдугаарт, 1937 оны долдугаар сараас эхэлж Японы цэрэг Хятадын хойд мужуудад цохилтоо үргэлжлүүлж, үндсэндээ 1939 он гэхэд Өвөр Монголын нэлээд хэсэг, Хятадын хойд хэсэгт ширүүн байлдаан болж, Японы цэрэг Бээжин, Тяньжин зэрэг том хотуудыг эзэлсэн.

Манай өмнөд хил туйлын түгшүүртэй болсон гадаад орчин бүрдсэн. Монгол Улсын хувьд дотоод нөхцөл байдал хамгийн ээдрээтэй, хамгийн нарийн төвөгтэй он жилүүд байсан. 1937 оны наймдугаар сарын 24-нд Зөвлөлтийн цэргийн томоохон бүлэглэл Монголд ирж байрласан юм. Энэ нь 57 дугаар онцгой корпус байсан бөгөөд Халхын голын байлдааны үед армийн нэгдүгээр бүлэглэл болж зохион байгуулагдсаныг бид бүгд мэднэ. Цэрэг орохтой зэрэгцээд Японы тагнуулын том бүлэглэл Монголд байна гэсэн сэрдэлтээр Монголын төр засгийн удирдлага, түүний дотор цэргийн дээд удирдлагуудыг толгой дараалан баривчилснаар МАХЦ үндсэндээ удирдлагагүй болсон хүнд бэрх үе байсан. Монгол, Зөвлөлтийн хооронд 1936 онд байгуулсан протоколын дагуу Зөвлөлтийн цэрэг орж ирсэн гэдгийг тодотгох ёстой. Энэ нь бүс нутгийн байдлыг хүндрүүлэхэд ямар нэг шалтгаан болсон. Өөр нэг шалтгаан нь 1935, 1936 онуудад үргэлжилсэн Монгол, Манжуурын хилийн хэлэлцээр тасалдсан нөхцөлд Халхын голын байлдаан эхэлсэн.

Халхын голын байлдааныг эхлүүлсэн нь Японы квантуны армийн удирдлагын шийдвэр байсан. Халхын голын нутаг дэвсгэрээс цаашихыг хамгаалахад МАХЦ-ийн хүч хэрэгсэл дутмаг учраас 57 дугаар арми болон Зөвлөлтийн Алс Дорнодын зарим ангиудын оролцоотойгоор газар нутгаа хамгаалсан. Зөвлөлтийн олон зуун цэрэг Монголын нутагт амь насаа алдсаныг хэзээ ч мартах учиргүй, үеийн үед гүн хүндэтгэлтэй хандах ёстой гэдгийг дашрамд тэмдэглэе. Ер нь дайныг үүсгэх гол шалтаг нь 1934 оны үеэс эхэлсэн Монгол, Баргын газар нутгийн маргалдааныг овжин ашигласантай холбоотой байдаг.

•    Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, профессор, хурандаа Г.Мягмарсамбуу:
-Япон Монголд довтлох байсан уу? гэсэн асуудал яригдаж байна. 1930-аад оны үед тагнуулын ажиллагаа эрчимтэй явагдаж, манай улсын гуравдугаар газраас Япон, Баргын цэргийн байдлыг хүчтэй тагнаж байсан. Өөрөөр хэлбэл, Японы явуулж байгаа бүх үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр мэдэж байсан нь ойлгомжтой. Энэ нь зам гүүр тавьж байна, худаг ус ухаж байна зэрэг цэргийн аюул занал наашилж байгааг мэдэж байсны зэрэгцээ Японы эсрэг үйл ажиллагаа ч хүчтэй өрнөж байсан. Тийм учраас дайн үүсэх тухайд ямар нэгэн мэдээлэлгүй байсан гэж зарим хүмүүс ярьдаг. Ингэж үзэж болохгүй.

•    Эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор, дэд хурандаа С.Ганболд:
-Япон хоёр удаа манай нутгийн гүнд бөмбөгдсөн байдаг. Эхнийх нь 1939 оны зургадугаар сарын 25-нд Баянтүмэнийг бөмбөгдсөн. Удаах нь зургадугаар сарын 27-нд Тамсагбулагт байрлаж байсан Зөвлөлтийн нисэх хүчний аэродромыг бөмбөгдсөн. Энэ нь зохион байгуулалттай үйл ажиллагаа байсан. Бөмбөгдөлтийн уршгаар Зөвлөлтийн хэд хэдэн сургагчийн амь эрсэдсэн. Баянтүмэн, Тамсагбулаг  хоёулаа стратегийн ач холбогдолтой газар учраас тийнхүү бөмбөгдөлтөд өртсөн хэрэг.

•    Г.Мягмарсамбуу:
-Энэ хоёр бөмбөгдөлт санамсаргүй биш, санаатай хийсэн үйлдэл байсан. Гэхдээ тагнуул, туршуулын журмаар бөмбөг хаясан байж болох юм. Түүнээс биш агаарын том цохилт хийж, үнсэн товрог болгох зорилт тавиагүй болов уу. Зургадугаар сарын 27-ны өдрийн бөмбөгдөлтөд олон онгоц нисч чадалгүй газар дээрээ бөмбөгдүүлсэн байдаг. Бараг арав гаруй онгоц. Зарим нь самбаачлан нисч тулалдсан нь ч бий.
   
•    Доктор, профессор Х.Шагдар:
-Халхын голын байлдааныг улс төрийн агуулгаар нь дайн гэж үздэг. Халхын голын дайн нь Зөвлөлтийн цэргийн урлагт асар том хувь нэмрээ оруулсан. Яагаад Г.К.Жуковыг нааш нь томилсон бэ? гэвэл морин цэргийн дарга байсантай холбоотой. Тэр үед Зөвлөлтийн армид “Гүн давшилтын онол”  боловсруулагдсан байсан. Түүнийгээ туршиж амжаагүй байсан цаг. Энэ туршилтыг Халхын голын дайнаар баталгаажуулсан.

•    Д.Гомбосүрэн:
-Халхын голын байлдааныг 1939 оны тавдугаар сарын 11-нд эхэлсэн гэж үздэг. Харин цэргийн томоохон хүчээр Хайлаастын голоор довтолсон нь тавдугаар сарын 28-30-ны өдрүүдийнх. Тийм том хүчээр гэнэт орж ирнэ гэж тооцоолоогүй байсан юм билээ. Энэ байлдаан туйлын хүнд болсон төдийгүй цэргийн тактикийн үүднээс авч үзэхэд чухамдаа ялагдахад хүрсэн. Тийм ч учраас ухарсан. Үүнийг Зөвлөлтийн түүхийн ном, товхимолд бэлтгэлгүй, зохион байгуулалт муутай гэж бичиж үлдээсэн байдаг. Г.К.Жуков 1939 оны сүүлчээр буцаж, Белоруссын цэргийн тойргийн командлагчийн орлогчоор томилогдсон. 1940 онд Зөвлөлтийн армийн удирдах бүрэлдэхүүний томоохон зөвлөлгөөн болсон. Герман довтлох нь ч ойлгогдож байсан цаг. Тэр зөвлөлгөөнөөр Халхын голын байлдааны үр дүнгийн талаар нухацтай авч хэлэлцсэн байдаг. Г.К.Жуков илтгэлдээ “Намайг Монголд очиход 57 дугаар онцгой корпус бэлэн байж чадаагүй. Түүний дотор Монголын цэрэг бүр ч тааруухан байсан. Ийм нөхцөлд миний бие фронтыг хүлээж авсан” гэж хэлсэн байдаг. Монголын цэргийн удирдлага 1937 он хүртэл Японыг довтлох бололцоогүй гэж үздэг байсан. Үүнийгээ юугаар тайлбарладаг байсан бэ? гэвэл Японы цэрэг Манжуураар орж ирнэ. Тэнд партизаны хөдөлгөөн хүчтэй өрнөж байсан. Хятадын бусад нутагт япончууд хүнд амаргүй байлдаан хийж байсантай холбоотой. Нөгөө талаар Баргын цэргийг цэрэг гэж тооцдоггүй байжээ.

•    Г.Мягмарсамбуу:
-Ерээд оноос өмнөх түүхийг үзэл сурталжуулсан тал ажиглагддаг. Харин Халхын голын байлдааны хувьд тийм зүйл байхгүй. Халхын голын байлдааныг 20 дугаар зуунд болсон хамгийн том тулалдаан, эрх чөлөө, тусгаар тогтнолд үнэтэй хувь нэмэр оруулсан гэсэн үзэл бодол өнөөдөр ч хэвээрээ байна. Тэгээд ч бүс нутгийн хувьд төдийгүй олон улсын цэрэг, дайны ач холбогдол нь өргөн байсан. Манай хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын хувьд ч дээрх үзэл бодолтой санал нэг байдаг. Харамсалтай нь энэ байлдааны тухайд нийгэм, улс төрийн түвшинд хайхрамжгүй хандаад байх шиг. Өөрөөр хэлбэл “Халхын голын байлдаан” гэж түүхэнд нийцэшгүй үнэлэлт, дүгнэлт өгсөн нь буруу юм. Тодруулахад “Халхын голын дайн” гэж үзэх нь зохимжтой юм.

Дэд хурандаа Г.Баатарнум

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан