Хятадын нефтийн "Sinopec" компанийн захирал асан Чэнь Тунхайд өчигдөр цаазаар авах ял оноосныг "Синьхуа" агентлаг мэдээлжээ. Гэхдээ ялыг хэрэгжүүлэхээ хоёр жилээр хойшлуулсан бөгөөд энэ хугацаанд дахин хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй бол бага зэрэг хөнгөрүүлэх аж.
Чэнь Тунхай нь 1997-2007 онд Хятадын хүчирхэг компаниудын нэг "Sinopec"-ийн захирлаар ажиллаж байгаад 2007 оны зургадугаар сард "хувийн зан ааш"-ын улмаас албан тушаалаа орхисон. Гэтэл тухайн оны аравдугаар сард түүнийг хахууль авч байсан хэргээр баривчилсан юм. Мөрдөн байцаалтын явцад тэрбээр 1997-2007 оны хооронд нийт 195.7 сая юань буюу ойролцоогоор 28.8 сая ам.долларын хахууль авсан нь тогтоогджээ.
Дашрамд дурьдахад, Хятад цаазаар авах ял оноосон, гүйцэлдүүлсэн тоогоороо дэлхийд тэргүүлдэг. Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр энэ онд Хятадад таван мянга орчим гэмт хэрэгтнийг цаазаар авахаар төлөвлөөд байгаа гэнэ. Тэдний дунд эдийн засгийн гэмт хэрэгтнүүд багагүй хувийг эзэлдэг аж.
С.Баяр