gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     13
  • Зурхай
     9.05
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 13
Зурхай
 9.05
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 13
Зурхай
 9.05
Валютын ханш
$ | 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улаанбаатар хот удахгүй экологийн сүйрэлд орж магадгүй

Нийгэм
2009-07-16
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-07-16

Улсын баяр наадмын үеэр олон тооны мал нийслэлд орж ирсэн. Эдгээр туувар болон тээврээр орж ирсэн малын ихэнх нь химийн хорт бодистой усаар ундаалжээ. Учир нь сүүлийн үед Туул гол дахь химийн хорт бодисны хэмжээ хэд дахин нэмэгдсэн байна. Ялангуяа арьс ширний үйлдвэрүүд үс, ноосыг нь зумлах нэрээр'' "хром" хэмээх маш хүчтэй химийн хорыг ашиглаж байгаа аж.

Үс ноос зумлахад хэрэглэдэг дээрх хорт бодис малаар дамжин хүнд шууд ба шууд бусаар нөлөөлөхөөс гадна урагт ч өөрчлөлт оруулах өндөр магадлалтай болохыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид хэлж байна.

Уг нь улсын хэмжээнд усанд орж буй  хорт бодисыг цэвэршүүлэн шүүх "Харгиа" цэвэрлэх байгууламж байдаг хэдий ч өнөөдөр үйл ажиллагаа нь доголдчихоод байгаа аж. Энэ талаар тус байгууллагын ажилтнаас тодруулахад "техник, тоног төхөөрөмж хэт хоцрогдсоноос болж бохироо цэвэрлэж дийлэхээ больсон" гэсэн хариу өгсөн юм. Арга ч үгүй биз Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй ихэнх үйлдвэрүүд хог хаягдал, хорт бодисоо Туул гол руу юүлж байхад.

Ийм л бохирдож муудсан усаар ундаалсан малын мах, сүү гээд малын гаралтай бүтээгдэхүүнийг нийслэлчүүд өдөр бүр хэрэглэж байна. Энэ асуудалтай холбогдуулж Засгийн газрын тогтоолоор 2001 онд "Нийслэлд мал аж ахуй эрхлэх бодлого" төсөл хөтөлбөрийг баталсан.

Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 2003-онд ЗГ-ын захирамж гарч хүнсний болоод ахуйн эрүүл ахуйн чанарын шаардлага хангахгүй байгаа мал, малын гаралтай түүхий эд оруулахыг хоригложээ. Ингээд Эмээлт, Налайх зэрэг газарт мал нядлах болон худалдаалах цэгийг төвлөрүүлэхээр ажилласан боловч амжилт олоогүй байна.

Орон нутаг болон дүүргийн засаг дарга нар, МХЕГ, болон цагдаагийн бүх шатны байгууллагууд хамтарч ажиллсан ч нийслэл рүү хөвөрсөн малын нүүдлийг зогсоож чадахгүй өдий хүрч байгаа гэж хэлж болно.

Өөрөөр хэлбэл төр засгаас малын нэгдсэн төв болгохоор тусгасан газар нь ус байхгүй, дээрээс нь тухайн нутгийн иргэдийн бэлчээр тахаллаа гэсэн гомдлоос болоод малчид, ченжүүд ус бараадан нийслэл рүү орж ирсээр байна. Энэ жил нийслэлийн хориотой ба хориогүй бүсэд 400 гаруй мянга, туувраар 300 гаруй нийтдээ 700 гаруй мянган мал орж ирсэн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад арав дахин нэмэгдсэн тоо гарчээ. Үүнд санхүүгийн хямрал тэр дундаа малчдын банкны зээл ихээхэн нөлөөлж буй талаар ярих хүн олон байв.
Малд өвчнөөс сэргийлэх зорилгоор 20 гаруй вакцин хийдэг. Харамсалтай нь эдгээр орж ирж буй ихэнх мал вакцинд хамрагдсан нь тодорхойгүй байна. Үүнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дүгнэлт гарган нийслэлийн хориглосон бүсэд мал оруулахгүй гэсэн албан тоотыг холбогдох газруудад хүргүүлсэн ч огт хэрэгжээгүй аж.

Нийслэлийн хэмжээнд Яармаг, Нисэх, Баянхошуу, Шаргаморьт, Морингийн даваа зэрэг газар 20 гаруй мянган мал байгаа нь аюулын хэнгэрэг далд дэлдсээр байгааг та бид мэдэхгүй амьдарч байна.

Уг нь Засгийн газрын дээрх тогтоолоор бол хотод байгаа малнууд хориогүй бүс рүү нүүж, хөдөөнөөс ирж буй малнууд нийслэл уруу дөхөх ч шаардлага байхгүй. Гэтэл төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 2004 онд 26 мянга байсан мал 24 мянга болж дөнгөж 5.7 хувиар буурсан тоо гарсан байна. Энэ талаар НМХГ-ын мал эмнэлгийн хяналтын газрын байцаагч Б.Ганхуягаас тодруулахад "Туул голын ус үйлдвэрүүдийн хог хаягдлаар дүүрч хром, хар тугалга зэрэг химийн хорт бодисоор асар их хордож байгаа. Сүүлийн жилүүдэд ган гачиг их болсонтой холбоотойгоор нийслэлд орж ирж байгаа малчдын зарим нь сүү, саамаа борлуулах нэрийдлээр адуу, үхрээ авч орж ирээд өвөл буцдаг болсон.

Мөн зуслангийн бүсүүдэд зэргэлдээ аймгуудаас олон малчид оторлон ирж байна. Эдгээр мал бүгд Туул голын уснаас ууж байгаа. Энэ нь халдварт өвчин тараах, орчин бохирдуулахаас гадна хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болно. НМХГ энэ жил хяналт шалгалтыг өнгөрсөн сарын 22-ноос эхэлж явуулан мал оруулахыг хориглосон боловч асар их мал орж ирсэн. Энэ тал дээр бүх газрууд хамтарч ажиллахгүй бол удахгүй Улаанбаатар тэр чигтээ экологийн, сүйрэл, эсвэл халдварт өвчний голомт болон хаагдаж болзошгүй" гэв.

Г.Долгорсүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан