gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Халиунаа: Эхнэр хүнд хоол хийж, хувцас угаахаас илүү гэр бүлээ бүрэн бүтэн авч явах том бодлого чухал

Соёл урлаг
2009-07-15
0
Twitter logo

Их хотын унаган иргэн, танхил бүсгүй, телевизийн хөтлөгч, "жижиг" Халиун 10 жилийн өмнөөс "Камертон"-ы Ганаагаар овоглох болсон "Неlр" төвийн захирал Халиун бол туршлагатай, шаггүй бизнес эмэгтэй. Орост суурь боловсролоо олсон, хэлний өндөр ур чадвартай, төрөлхийн цовоо цолгиун түүнд бурхан бүсгүй хүнд байх бүхий п үнэт чанаруудыг харамгүй заяасан мэт. Халамжт гэргий, сайн ээж, ажил хэрэгч Халиунд ажлын саналууд ар араасаа ирдэг. Цав хугацаатай өрсөж зүтгэдэг түүний яриаг хүргэхэд таатай байна.

-Уулзаагүй удсан байна. Хотоор салхи татуулаа л давхиж яваа харагдах юм. Таниар сонин юу байна?
-Сонин сайхан зөндөө байна. Үнэхээр ажил ихтэй байгаа. Бид нар одоо л хөдөлмөрлөхгүй бол хэзээ хөдөлмөрлөх вэ гэдэг утгаар нь голохгүйгээр өөртөө тохирсон боломжийн ажлуудыг аль болох амжуулахыг хичээгээд л, хийж бүтээх чин хүсэлдээ хөтлөгдөөд л хөдөлмөрлөж явна даа.

-Телевиздээ орно гэж ярьж төлөвлөснөөрөө ажилдаа ч орсон байна?
-Телевизэд анх 16 настайдаа орж байсан. 25-р телевиз их буянтай гэж би тодорхойлдог юм."Буянтай хамт олны дунд орж ажилласан учраас яагаад ч юм телевиздээ их хайртай байдаг. Телевизийн ажилд намайг дурлуулсан гэж хэлж болно. Нэг хэсэг хувийн амьдралдаа анхаараад телевизийн ажил хийх боломжгүй байсан л даа. NTV телевиздээ ороод одоо 2 жил болчихлоо. Анх үндсэн ажил хийж үнэхээр амждаггүй байлаа. Тийм учраас хажуугаар нь аль болох оролцохыг бодоод л явж байдаг. Хэд хэдэн нэвтрүүлгүүд хийсэн. Одоо бол мэдээний албанд орчихсон байгаа.

-Та багаасаа Орос школоор хүмүүжсэн. Өөрийнхөө хэлний түвшин, Орост өнгөрүүлсэн бага насаа урьд нь төдийлөн ярьж байгаагүй?
-Би 53-р цэцэрлэгт явдаг байсан. 23-р сургуульд 1-р ангид орж байсан. Намайг ороход Орос байхаа болиод гадаад хэлний Япон, Англи гэх мэт хэл зааж эхэлсэн. Би англи хэлнийх нь ангид 4-р анги хүртлээ сурч байсан. 4-р ангиасаа 9-р анги хүртэл 5 жил ээжтэйгээ Москва руу явсан. Ээж маань тэнд магистрт сурч байсан юм. Миний боловсролд ээж маань маш том хөрөнгө оруулалт хийсэн хүн. 1-рт Орост бүх хичээл нь англи хэл дээр явагддаг маш үнэтэй сургуульд сургадаг байсан. Анх англи хэл муутай хүүхэд чинь шууд 6-р ангид оронгуутаа англи хэлнийхээ хичээлийг ойлгодоггүй байсан. Тэгэхэд надад цагийн багш өндөр үнээр авч хичээл заалгаж байсан. Миний суурь мэдлэг их сайн тавигдсан. Бүтэн жилийн турш манай гэрийн багш орой болгон ирж хичээл заадаг байсан. Тийм учраас ээждээ маш их баярлаж явдаг. Ерөнхийдөө хүмүүс их сургуульд эсвэл гадаадад их үнэ өртөг төлж сурдаг бол би 6-9-р ангидаа англи, орос хэлийг сайн сурсан.

-Орос орон таны хувь хүний төлөвшилд юу өгсон бэ? Хөндлөнгөөс харахад Оросуудын илэн далангуй, нээлттэй өөрийгөө илэрхийлж чаддаг зан чанар тань анзаарагддаг?
-Магадгүй. Ер нь Орос сургуулийнханыг тэгж ярьдаг шүү дээ. Тэгээд бас ирээд орос 14-т сурч төгссөн болохоор дандаа л орос школоор явсан гэсэй үг л дээ. Гэхдээ хүн хүнээсээ л хамаарах байх. Орос сургуулийнх гэхээрээ л бүгдээрээ нүүрэмгий, нээлттэй байна гэж байхгүй, Янз бүр л байх. Хувь хүний ген, характер, хүмүүжил гээд бүгд л нөлөөлөх байх, Миний хувьд би охиноо ямар ч байсан орос школоор дунд сургуулийнх нь 7-р анги хүртэл явуулна гэж боддог.

-Эфирт гаргадаг зарим нэг дутагдлуудаа та сонсдог уу? Чанга инээдэг ч гэх юм уу?
-Нээрэн тийм байх шүү. Одоо тийм дутагдал гаргахгүй ээ. Мэдээ уншдаг болчихсон юм чинь. Гэхдээ хүн болгоны хөтлөлт янз бүр. Байгаагаараа л чанга инээдэг хүн л дээ. Яахав бичлэгээ үзээд юу нь онцгүй байна гэж хардаг. Мэдээнд орчихсон болохоор даруухан стиль уруу шилжиж байгаа.

-Таны хувцаслалт эфирт хараа булаадаг, хөл, цээжээ гаргасан задгай хувцас гээд?
-Ер нь байгаа нь л тэгж хувцасладаг. Бурхнаас заяасан сайхан юмыг нуугаад байх дэмий (инээв) За энэ наргиа шүү. Яагаад ч юм багаасаа л өмсөх дуртай хувцаслалтаараа хувцасладаг. Миний хань наад юбкээ жаахан уртасга, наад цээжээ жаахан дар гэж хэлэхгүй. Гоё харагдаж байвал гоё байна л гэнэ. Жаахан онцгүй байвал наадах чинь зохихгүй байна гэж хэлдэг. Өөрөө ч чөлөөтэй хувцасладаг урлагийн хүн болохоор ойлгодог байх л даа. Янз бүрийн хязгаарлалт тавьдаггүй.

-Ган-Эрдэнэ гэдэг хүнтэй ханилснаас хойш "жижиг" Халиунд хандах эрчүүдийн хандлага хэр болсон бол?
-Хүн болгон л "Өө Ганаагийн авгай" гэдэг. Тийм учраас эрчүүд сонжоод байх асуудал байхгүй. Бид хоёр 99 оны 4 сарын 1-нд танилцаж байсан. Сая бид хоёрын 10 жилийн ой болсон.

-Нэг гэрт хоёр од хамт амьдрах ямар вэ?
-Од гэж ер нь байхгүй. Ялангуяа гэрт од байхгүй. Би бол Ганааг "Уучлаарай та гадаа л од байдаг юм байгаа биз. Гэр дотор од харагдахгүй л байна шүү" гэдэг байлаа. Бие биенээ ойлгоод харин ч сэтгэхгүй ойлголт зан ааш одоо 10 жил болоход таарч уусаад нэгдчихсэн.

-Ганаа сүүлийн үед телевизийн эфирт хүч сорьж байгаа. Энд таны зөвлөмж байгаа байх?
-Одоо бас олон телевизтэй болчихлоо. Гол гол нэвтрүүлэг, мэдээ, киногоороо өрсөлдөхүйц чадвартай, үзэгчдэд сайн зүйлийг үзүүлдэг байгаасай гэж бодоод би Ганаагаа ятгасаар байгаад манай телевизийн захирал санал тавиад оруулсан л даа. Өөрөө эхэндээ нэг их сонирхдоггүй байсан." Мэргэжлээ сольсон нь” нэвтрүүлгээр янз бүрийн хүмүүстэй уулзаад янз бүрийн мэргэжил солиод ирэхээр өөрөө их дуртай болсон. Би нэг их зөвлөдөггүй л дээ. Өөрөө найруулагчтай учраас миний зөвлөгөө хэрэггүй биз. Одоо бол овоо зүгшрээд гацаж ээрэхгүй ярьдаг болчихсон.

-Улаанбаатар хот сая гаруй хүн амтай болоод үүнийгээ дагаад орчин үеийн залуус хот хөдөө гэдгээрээ ялгараад байх шиг байна. Дуу хөгжим гээд л?
-Хүмүүсийн хэвшмэл болсон яриануудыг сонсоод байхад залуучуудын талаар ийм хоёр яриа их байдаг. Нэгдүгээрт хөдөөнөөс орж ирсэн хүмүүс хотын хөгжлийг улсыг маань баллаж байна. Хоёрдугаарт манай залуучууд залхуу юу ч хийдэггүй, шоучид гэж ярьдаг. Би үүнтэй ерөөсөө санал нийлдэггүй. Миний бодлоор манай залуучууд хөдөлмөрлөж байгаа. Шал өөр сэтгэдэг болсон, хийж бүтээж байгаа юм зөндөө байгаа. Тийм учраас залуучуудаа та нар хөдөлмөрлөөч ээ гэж би хэлэхгүй. Харин яг энэ эрчээрээ цөмөөрөө Монгол орныхоо төлөө зүтгэе. Бид нар хийж байгаа. Хийж чадаж байгаа. Хамгийн гол нь бид бүгдээрээ Монголоо гэсэн сэтгэлтэй. Гадаадын ямар ч орны залуучуудаас энэ талаараа өөр. Залхуу шоучин гээд л байх юм. Бүх л орны залуучууд тийм байгаа. Тэрний хажуугаар хийх юмаа мэддэг, зорилгоо мэддэг, амжуулж байхад яах юм. Манай залуучууд чадвартай үнэхээр мундаг. Ихэнх нь гадаадад боловсрол эзэмшиж байна.

Тэгэхээр ерөнхийдөө сайн боловсон хүчин бэлтгэгдэж байгаа гэж үздэг. Хөдөөнийхөн хотынхон гээд тусгаарладаг. Миний бодлоор энэ байх ёстой асуудал. Яагаад хөдөөнийхөн "хот руу орж ирээд байна гэхээр энд л өнөөдөр амьдрал байна. Тийм учраас өнөөдөр манай нийгэмд байх ёстой, миний бодлоор энэ дээр байгаа хүмүүсийн тооцоолсон л асуудал байх. Гадаадад ч гэсэн гадныхан хот руу орж ирээд улс орондоо маш чухал хүний нөөц болсон тохиолдлууд зөндөө бий. Тийм учраас хөдөөнийхнийг буруутгаж болохгүй. Хүн ам их байж, нягтрал их байж л аливаа зах зээл хөгжих нь ойлгомжтой учраас үүнийг буруутгахгүй. Харин цэгцлэх хэрэгтэй. Дээрээс нь хэтэрхий хотдоо төвлөрчихөөр манай улс чинь өөрөө газар нутаг ихтэй, мал аж ахуй эрхэлдэг орон учраас нөгөө салбар маань хоосорч үлдээд тэрийг хэн ч тоохгүй болох гээд байна. Тэр утгаар нь энэ хот руу илүү төвлөрч байгаа асуудлыг зохицуулах ёстой.

-Та саяхан нөхрийнхөө клипэнд тоглолоо. Хуримын даашинзтай их сайхан харагдаж байсан. Хүмүүсээс ямар үг сонсож байна?
-Надад клип нь их таалагдсан. Найруулагч нь Отгоо гээд манай телевизийн маш ирээдүйтэй найруулагч хийсэн. Эхлээд уг нь өөр охин тоглуулах гээд үзсэн. Би угаасаа тийм юм сонирхох биш. Клипний гол санаа нь "Дурлалыг юутай зүйрлэх вэ" гээд хоёр биендээ хайртай байх сэтгэлийг харуулах ёстой байтал бие биенээ танихгүй модельтой Ганаа яг бодитой үнсэлцэж тэврэлдэж өгөхгүй байна аа гээд ерөөсөө найруулагчийн санаанд хүрэхгүй байсан. Тийм учраас ерөөсөө чи тоглочих гээд намайг тоглуулсан. Уг клип нь надад таалагдсан. Тэврэлдэж байгаа, бие бие уруугаа харж байгаа нь хүртэл клипийг шал өөр болгож байна гэж найруулагч маань хэлсэн. Хүмүүс ч ерөнхийдөө ам сайтай байсан. Гэхдээ Ганааг сүүлдээ нас барчихаар муу ёрын юм гэж хэлж байсан.

Би тэгэхээр нь урлагийн хүмүүс өөрсдөө юу хийж яахаа мэдэж байгаа юм байлгүй дээ л гэж бодсон.

-Хуримын даашинзтай нөхөртэйгөө тоглож байхад ямар сэтгэгдэл төрж байв?
-Хуримаа хийсэн мэт болсон. Ерөөсөө бид хоёр хуримаа хийгээгүй байсан учраас мини хурим хийчихсэн юм шиг л болсон. Дараа нь хуримын зургуудаа найзууддаа үзүүлж худлаа яриад (инээв).

-Жинхэнэ амьдрал дээр хурим хийх тухай бодол бий юу?
-Нэгэнт үр хүүхэд том болчихсон байхад хурим ч гээд яахав дээ. Цаг зав ч болохгүй юм. Дахиад хүүхэдтэй болох уу гэж бодно уу гэхээс хурим хийх талаар бодохгүй л байна.

-Танай охин дүү нэхэж байна уу?
-Манай хүүхэд дүүтэй больё гэж нэхдэггүй юм. Яагаад тэгдэг юм бүү мэд. Гэхдээ ер нь бид хоёрт төлөвлөж бодсон юм байгаа. Дор хаяж дөрөв юм уу таван хүүхэдтэй болно гэж боддог. Одоохондоо арай л хувьсгалын тохироо бүрдэхгүй байна.

-"Камертон"-ыхон бүгдээрээ гэр бүлтэй. Отгон аав нь Мээдээ боллоо. Бүгд амьдрал нь тэгширлээ. Гэхдээ нөгөө талаар фенүүдээ алдаад байгаа юм биш үү. Дөрвөн эхнэр ер нь юу бодож байна?
-Нэгдүгээрт boy гэдэг стилиэс ер нь гарчихсан л байгаа. "Камертон" хамтлаг цаашид уран бүтээл хийх л байх. Гэхдээ эхнэрүүд бид нар уран бүтээлд нь нэг их нөлөөлөхгүй л байх гэж боддог. Муугаар нөлөөлсөн тал байхгүй байх гэж бодож байна. Бүгд гуч гарчихлаа. Тэгэхээр "Камертон"-ынхны амьдрал гэж зүй ёсоороо л явж байгаа юм болов уу.

-Бүгд л амьдрал руу илүү их яарч байх шиг байна. Өмнөө байгаа ажил, үр хүүхдийнхээ ирээдүй, гэр бүл гээд л?
-Зарим нь гуч гарчихлаа. Цуглахаараа бид нар ярьдаг л даа. Гуч гарчихлаа. Ямар хурдан байна аа гээд л. Насыг бид нар хэзээ ч зогсоож чадахгүй. Хамгийн гол нь өнөөдөр би гуч хүрчихлээ гэж бодоход эргээд харахад гучин насандаа харамсахааргүй юмыг хийж бүтээсэн, эзэмшчихсэн, зорилгодоо хүрчихсэн байхад гучин нас чамд хөгшин санагдахгүй.

Тэгж л бид нар цаг хугацаатай уралдана уу гэхээс одоо яанаа гээд суугаад байж болохгүй шүү дээ. Тэр утгаараа л манай "Камертон"-ыхон бүгд амьдралын төлөө зүтгэж байгаа.

-Ер нь эхнэрүүд хоорондоо хэр найрсаг байдаг вэ?
-Өө Омбий, Бямбаа бид 3 бол бие биенээ бараг 10 жил мэддэг болсон. Би чинь 10 жилийн өмнө Ганаатай танилцахад л тэр хоёр найз охидууд нь, гэргий нь байсан. Тийм учраас 10 жил бие биенийгээ мэддэг гэдэг утгаараа их ойрхон найзууд. Би Эба, Болдоо хоёрыг маш сайн гэргийтэй азтай, тэнгэртэй хүмүүс гэж боддог. Үнэхээр ханийн тэнгэртэй, маш сайн эхнэрүүд заяасан. Сүүлийн хоёр жил гаруй Мээдээгийнхээ эхнэртэй байнга уулзаад сайхан найзууд болсон.

-Сайн эхнэрийн тоонд та өөрөө ч гэсэн орно биз дээ?
-Өөрийгөө сайн эхнэр гэж хэлэхэд бас хэцүү л юм. Гэхдээ ямар ч байсан нэгэнт ханилсан хань нь учраас ухаалаг, тэвчээртэй сайн эхнэр байхыг хичээдэг. Гэхдээ мэдээж хүн болгон алдаа гаргадаг учраас би ч гэсэн алдаа гаргадаг л байх л даа.

-Танай гэр бүлд эцгийн эрхт ёс давамгайлдаг уу, эхийн эрхт ёс давамгайлдаг уу?
-Ямар асуудал гэдгээсээ хамаарна. Зарим асуудалд эцгийн эрхт ёс давамгайлаад, зарим үед эхийн эрхт ёс давамгайлна. Зарим үед юун эцэг эх, хүүхэд нь давамгайлчихаад хэцүү байна.

-Таныг нэлээн мэдрэмжтэй, сайн ээж юм байна гэх ойлголтыг нэг ярилцлагаас авсан?
-Би ер нь жаахан хатуу талдаа байж магадгүй ээ. Аав нь бол охиндоо амиа тавина. Ерөнхийдөө миний үгийг л авна. Намайг л нэг хатуу үг хэлбэл нам болно доо. Гэхдээ одоо 8 нас хүртлээ эрхэлж л байг гэж боддог. Чангалах үедээ чангалчихна. Нас нь бага учраас тэгээд ч 5 хүртэл хаан шиг явуул гэдэг үг байдаг юм билээ. Тэгэхээр одоо бол хаан шиг л байгаа. Гэхдээ манай охин хүссэн болгоноо авах гээд байдаг хэтэрхий эрх биш л дээ.

-Ганаа ер нь дуулдаг шигээ амьдрал дээр уян зөөлөн хүн үү?
-Миний хань бол хамгийн сайн хань. Хүн болгон 100 хувь тэгш биш болохоор манай Ганаа ч гэсэн 100 хувь тэгш биш байж магад. Гэхдээ яг надад таарсан, зориулагдсан хүнийг бурхан надад заяачихсан юм болов уу гэж боддог. Зан ааш, үзэл бодол их таардаг. Ерөнхийдөө их тайван, уяхан сайхан сэтгэлтэй хүн.

-Залуу хүмүүсийн амьдралд сайдаж муудалцахын алийг тэр гэхэв. UBS music-ийн улаан хивсний ёслолын өмнөхөн та хоёрыг тусдаа амьдарч байна гэсэн шум гарч байсан. Тэр ярианд цэг тавьж хамтдаа хөтлөлцөөд ирэх шиг болсон. Та яг үнэнээр нь хариулаарай та хоёр тухайн үед тусдаа амьдарч байсан уу? Time out авмаар тохиолдол амьдралд гардаг?
-Яг тухайн үед тийм зүйл тохиолдсон л доо. Өөрөө яг зөв тодорхойллоо. Time out гэж. Аливаа юмны үр дүн чухал шүү дээ. Тэр тохиолдлын 70 хувь нь зөв талдаа байсан болов уу. Арван жил хамт амьдрахаар хүн хүний сэтгэхүй бодол янз бүр байлгүй яахав. Хэсэг хугацаанд тусдаа байж байгаад буцаад нийлэхэд аль аль нь их юм ойлгосон. Хүн ер нь өөрт байгаа юмаа байхгүй болоход нь их үнэлдэг гэж ярьдаг. Ээжийн тухай дуунууд шиг л. Ээж байнга хажууд нь байхад нэг их юм боддоггүй хирнээ өнгөрсөнийх нь дараа ойлгодог гэж ярьдаг. Түүн шиг бид хоёр тусдаа байгаад үзэхээр хүн өөрт байгаа үнэ цэнэтэй юмаа илүү үнэлж эхэлдэг юм байна гэдгийг мэдэрсэн. Гэхдээ хүмүүсээ болохгүй бол салаарай гэж байгаа юм биш шүү. Бид хоёрын хувьд одоо дүгнэхэд зөв байсан. Ер нь би ямар ч юм болсон зөв талыг нь болж байгаа талыг нь илүү бодох дуртай.

Миний бодлоор хүний хувийн амьдрал ерөөсөө л хөшигний цаана байх ёстой . Бид хоёрын хувьд салаад буцаад нийлсэнээ нууж чадаагүй нь бид хоёрын буруу гэж боддог. Яагаад гэхээр гэр бүл болгоны ард асуудал байгаа нь ойлгомжтой. Тэрийг ерөөсөө олон түмнээс тас нууж байх хэрэгтэй. Хөшигний наана тоглолттой байж байж л хүмүүс сайхан гэр бүл байна аа гэж харна. Тийм учраас нуух нь зөв байх. Амьдралд гарч байгаа асуудал болгоныг дэлгэж яриад байх ёсгүй.

-Эмэгтэй хүн амьдралын зөв чиг шугамыг бариад амьдралыг авч явахын тулд их энерги хүч зарцуулдаг гэж дуучин Сарантуяа ярьдаг л даа. Таны хувьд?
-Эмэгтэй хүн гэр бүлээ авч явах талаасаа хоол хийх, хувцас угаах гэдэгтээ биш байдаг юм байна аа гэдгийг ойлгосон. Гэрийн эзэгтэйн үүрэг юу вэ гэхээр энэ гэр бүлийг эрүүл зөв, удаан авч явахын тулд асар их бодлогын чанар хэрэгтэй юм байна. Тийм учраас миний бодлоор гэрийн эзэгтэй гэдэг аягүй хэцүү ажил юм шиг санагдсан. Бизнесийн ажлаас ч илүү хүндрэлтэй, нөхрийнхөө эвийг олох, өөрийнхөө эвийг олох, дундаас нь найрлага гаргаж ирээд зөв үед нь зөв хэрэгжүүлэх ёстой санагддаг. Тэр тал дээр үнэхээр их цаг зарцуулж нөхрөө ойлгох, өөрийнхөө юу хүсээд байгааг ойлгох хэрэгтэй. Зарим эхнэрүүд өөрийнхөө юу хүсээд байгааг ойлгохгүй бухимдаад байна. Ер нь тийм бодлогын асуудлыг зөв зохицуулдаг эхнэрүүдийг л сайн гэрийн эзэгтэй гэх байх. Би бол тийм эзэгтэй, болох гэж л хичээж байгаа. Ер нь тийм байж л гэр бул их удаан насладаг юм шиг байгаа юм. Хэдийд нь уурлах вэ, ямар асуудал дээр яаж харьцах вэ гэдгийг чинь бүгдийг нь агаараа мэдрээд нюансыг нь олоод зөв бодлого барих хэрэгтэй юм шиг санагддаг.

-Ганаа хир харддаг вэ?
-Манай Ганаа нэг их харддаггүй ээ. Хүүхэдтэй болохоос өмнө харддаг байсан. Одоо бол харддаг байж магадгүй. Гэхдээ тэрийгээ ил гаргаж асуудал болгодоггүй. Тэр нь ч зөв байх.

-Нууц амрагийг та ямараар ойлгож хүлээж авдаг вэ? Эмэгтэй хүний зүрх сэтгэлд гүн далайн нууц байдаг гэдэг дээ?
-Нууц амраг гэдэг хүн болгонд тохиолддог л асуудал байх л даа. Хүн чинь алдаан дээрээ суралцдаг учраас ямар ч хүний амьдралд тохиолддог байх. Гэхдээ хүн яах ёстой вэ гэхээр нэгэнт хүүхэдтэй болоод гэр бүл амьдрал тогтчихож байгаа бол хүн эмоцио барьж сурах хэрэгтэй. Нууц амраг гэдэг бол асуудал шүү дээ. Энэ асуудлыг өөрөө барьж чадахгүй болтлоо явах ёсгүй. Өөрийгөө барьж чадахгүй бол төлөвшөөгүй л хүн байна гэсэн үг. Зүрхний гүнд, далайн ёроолд нууц байлгах ёсгүй. Тэрийг өөрөө л зохицуулж байх ёстой л гэж боддог. Наад захын өөрийгөө удирдаж чадахгүй нууц амрагаас болж амьдралаа баллана гэдэг бүр бүтэхгүй асуудал биз дээ. Тэгэхээр яаж ийгээд хүн өөрөө төлөвшчихсөн л бол өөрийгөө удирдаж чаддаг л байх ёстой. За тэгээд тохиолдлын чанартай юм мэдээж эрэгтэй хүнд байдаг л байх. Тэрийг эхнэр нь мэдэх дээрээ тулаад нөгөө эмэгтэй нь зүгээр нэг хүүхэн биш нууц амраг гэдэг нэрэндээ тулчихсан бол тэр хүн амьдралаа удирдаж чадахгүй байна л гэсэн үг.

-Та бол хөвөнд боодолтой, нялцгай танхил эхнэр бас биш. Өөрөө амьдралын төлөө зүтгэдэг эмэгтэй. Сүүлийн үеийн загварын энэ машинаа жишээ нь нөхрийгөө аваад өгөөчээ гэж хошуу унжуулж, хөлөө дэвслээгүй байх?
-Би бол хоёулаа зүтгэж байна гэж хэлмээр байна. Аль аль нь бие биедээ эрхлээд байдаггүй. Хоёулаа нийлээд л хийе бүтээе. Амьдралын төлөө, залуу улсууд одоо зүтгэхгүй бол хэзээ зүтгэх вэ. Харин 50, 60 гарчихаад эрхлээд байж байдаг юм байгаа биз гэдэг бодолтой байдаг. Бид хоёр өнөөдөр юунд хүрсэн байна, дахиад хийж бүтээх нас байна. Аль аль нь эдлэхийг хүсч байгаа юмаа авах эрхтэй.

-Ямар эмээ өвөө болно гэж төсөөлцгөөдөг вэ?
-Олон хүүхэд гаргаад олон ачтай болно гэж боддог. Ерөнхийдөө манай Ганаа олуулаа өссөн учраас олуулаа байх их дуртай. Би ганцаараа өссөн, эвгүй байсан гэдэг утгаараа олуулаа байвал зүгээр гэж боддог. Ер нь амьдралын бүх баясгалан хүүхэд. Тийм учраас бид хоёр дараа жилээс эмээ өвөө нарын амьдардаг сайхан агаарт сайхан мөрөөдлийнхөө байшинг барина даа. Тэгээд тэрэндээ хүүхдүүд ач нараа цуглуулаад сайхан хөтлөлцсөн эмээ өвөө хоёр байх болов уу гэж боддог (инээв).

-Та толины өмнө хэр их цаг зардаг вэ?
-Би тэгж их будалт хийдэггүй. Гэхдээ ер нь тольдох дуртай. Хувцас хунараа өмсөхөд цаг зав зарцуулдаг байх аа. Хүмүүс бараг хоёр цаг болж байж бэлэн болдог бол би тийм биш 30 минутын дотор бэлэн болдог.

-Охид эмэгтэйчүүдийн амиа тавихаас ч буцахгүй дурлал косметик хагалгаа болчихоод байна. Таны хувьд ёстой оригоороо байна. Одоо биш юмаа гэхэд хэзээ нэгэн цагт хийлгэнэ гэж боддог уу?
-7, 8 жилийн өмнө бол би охидуудыг хийлгэ л гэж хэлнэ. Одоо бол хүмүүс залуу нас минь намайг чимж байхад тийм юм хийлгэж яах юм бэ. 40, 50 гараад хийлгэе гэдэг. Юу гэсэн үг юм бэ. Залуу байхдаа л гоё байна уу гэхээс 40, 50 гараад чи гоё хөхтэй, гоё өгзөгтэй болох хэрэг байна уу. Тийм учраас миний бодлоор засах юм байвал эртхэн засч байх л хэрэгтэй. Гэхдээ ямар эмчээр яаж хийлгэх вэ гэдгээ их сайн судлах хэрэгтэй.

Чиний биенд мэс хүрч байгаа, эрүүл мэндтэй шууд холбоотой асуудал учраас маш сайн судалж эрсдэлийг 100 хувь тооцоолж хийлгэх хэрэгтэй. Одоо тэр давхрааг жаахандаа сэтгэлийн хөдлөлөөр хийлгэчихээд засч болохгүй тохиолдол байна

-Юу таныг ийм бардам өөртөө итгэлтэй, эрхэмсэг харагдуулдаг вэ? Ээжийн залуу насны гоо үзэсгэлэн бас байна?
-Ер нь би их эрч хүчтэй хүн л дээ. Өвдчихгүй л бол бөөн энерги л цацруулсан хүн явдаг. Уг хүн нь л тийм байдаг байх даа. Манай ээж угаасаа их эрч хүчтэй гоё хүн байсан. Би хоёр мундаг хүний генээс төрчихсөн юм болов уу гэж боддог. Тэр хоёр шигээ мундаг байж чадахгүй ч ямар ч байсан ген нь байна, өөрөө хичээвэл чамлахааргүй юманд хүрчихээр юм болов уу гэж боддог юм. Гол нь өөрөө хичээх хэрэгтэй.

-Хувь заяа, бурхны зурсан зураг гэж хүмүүс их ярьдаг. Та үүнд хэр шүтлэгтэй вэ?
-Би маш их шүтлэгтэй. Миний үеийнхэн, манай Ганаа ч гайхдаг байсан. 17-хон настай жаахан охин байж ямар сүрхий эмгэн шиг юм гэж гайхдаг байсан. Би их шүтлэгтэй. Яахав дээ. Зовсон хүн шүтлэгтэй болдог, зовсон хүн бурхнаас аврал хайдаг гэж ярьдаг юм билээ. Үнэн ч байж магадгүй. Би бурхныг ингэж ойлгодог. Есүсээ шүтдэг байна уу Будда шүтдэг байна уу хамаагүй. Хамгийн гол нь хүн ямар нэгэн зүйлд итгэдэг, тэрнийхээ өмнө гэмшдэг, айдаг байх нь зөв чанар юм шиг байгаа юм. Хэрвээ бурхан гэж байгаагүй бол хүмүүс ямар ч гэмт хэрэг хийх юм билээ. Ганцаардах үедээ хүн дотны найз, гэр бүлдээ ярихад хэцүү юм байна. Маш их ганцаардсан үед бурхан бидэнд хань болдог гэдэг утгаараа итгэж явах хэрэгтэй. Би бол шинийн 15, 30 болгонд сан тавиулна. Их шүтлэгтэй.

-Төрсний дараа жингээ хасна гэдэг нэлээн том проблем байсан байх?
-Өө тийм. Яаж турах вэ? гээд бараг ном биччихээр болсон. Би 30 кг нэмсэн. 50 кг байж байгаад 86 кг болж төрсөн. Зөвлөх хүн байгаагүй ч юм уу яагаад ч юм таргасан. Тэгээд төрөнгүүт тэр нь зүгээр болчихно гэсэн сэтгэхүйтэй байсан юм шиг байгаа юм. Тэгээд ёстой зорьсон зорилго уруугаа шартай улайраад тэмцдэгийнхээ хүчээр л турсан. 30 кг хасна гэдэг амар биш. Ёстой хэрэглээгүй юм байхгүй. Турах гэж эм ууж үзсэн, фитнесст явж үзсэн. Эцэст нь дүгнэж хэлэхэд огцом турах буруу, эм хэрэглэх бүр буруу юм билээ. Хөдөлгөөнийг ерөөсөө туранхай хүн ч хийж байх ёстой. Бид нар өнөөдөр яах гэж ажил хийж яах гэж зүтгэж байгаа юм бэ. Яах гэж мөнгө олж байгаа юм. Урт удаан, сайхан амьдрахын төлөө шүү дээ. Гэтэл нөгөө ажлынхаа төлөө зүтгэсээр байгаад өөрийнхөө эрүүл мэндийг ардаа орхиод богино наслах юм бол ажил хийж зүтгэсний ач холбогдол юунд байхав тийм үү. Зөв хооллож байхад яваандаа жин хасдаг юм билээ. Нэг таргалчихсан хүн чинь жаахан дэглэм барихгүй л бол таргалчих гээд байдаг талтай учраас хөдөлгөөнд яаж ийгээд цаг зав зарцуулна. Гэхдээ нэг дасгалаа байнга хийгээд байхаар хүний бие хэвшчихдэг юм уу хаашаа юм өөрчлөлт өгөхөө больчихдог юм шиг байгаа юм. Хааяа гүйгээд, хааяа булчингийн дасгал хийж солихгүй л бол хөлрөхөө ч байгаад бие дасчихдаг юм билээ. Хооллолтын хувьд аль болохоор нэг идэхдээ маш бага иднэ. Гэхдээ гурил, будаа, чихэр гэх мэтийг бага идэхэд жин нэмэх нь гайгүй байдаг.

-Монголоор дүүрэн саун массажний газар байна. Энэнд хэр их цаг зав мөнгөө үрдэг вэ?
-Бас л эмэгтэй хүн гэдэг утгаараа яалтч үгүй зарахаас өөр арга байхгүй. Хааяа гоо сайханд зарцуулаад байгаа цаг заваа хасмаар ч юм шиг санагдах үе байдаг. Хайран ч юм шиг. Гэхдээ яалт ч үгүй зарцуулахаас өөр арга алга. Гэхдээ би яг л хагас сайн бүтэн сайныг л зарцуулдаг. Хумс хуруу, үс арьс гээд олон юм байна. Тэгэхээр цаг зарцуулалгүй яахав. Хамгийн гол нь эмэгтэй хүн арьсаа л эрүүл гоё байлгах ёстой юм болов уу гэж боддог.

-Цаг зав гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан