Манай улсын эдийн засагт хөдөө аж ахуй чухал байр суурь эзэлдэг билээ. Энэ салбарт улсын нийт ажиллагсдын 36.0 гаруй хувь нь ажиллаж, дотоодын нийт бүтээгдэхүүний 18.8 хувийг үйлдвэрлэж, экспортын орлогын 10.0 гаруй хувийг бүрдүүлж байна. Хөдөө аж ахуйн салбарын нийт бүтээгдэхүүний 89.3 хувийг мал аж ахуйн салбар үйлдвэрлэдэг.
Малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, боловсруулалт Мал аж ахуйн салбар 2008 онд 223.1 мянган тонн мах, 457.3 мянган литр сүү, 20.8 мянган тонн хонины ноос, 5.9 мянган тонн ямааны ноолуур, 9.9 сая ширхэг арьс шир бэлтгэсэн боловч махны 6.8 хувь, сүүний 3.7 хувь, хонины ноосны 8.1 хувь, ноолуурын 29.4 хувь, арьс ширний 4.5 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулжээ.
Иймээс малын гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлж бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг дээшлүүлэх замаар ажлын байр, бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх боломж, шаардлага байна. Гэвч энэ ажлыг энэ ажлыг юунаас, яаж эхлэх оновчтой тодорхой бодлого нэн чухал.
Малын сүргийн бүтэц, таваарлаг чанар
Ямааны тоо 90-ээд оноос эхлэн огцом хурдацтай өсч, харин тэмээ 60-аад оноос аажмаар цөөрч, малын төрөл зүйлийн бүтцэд урьд өмнө ажиглагдаж байгаагүй өөрчлөлт гарлаа.
Тэмээний хорогдол, ямааны нөлөөлсөн гол хүчин зүйл нь тухайн төрлийн малын хэрэглээнд гарсан өөрчлөлт юм. Тэмээг өсгөх, ямааны өсөлтийг хязгаарлах асуудлыг татвар, татаасын бодлогоор бус хэрэглээний үнэлэмжийг өөрчлөх замаар шийдвэрлэх нь зөв гэж үзнэ. Тухайлбал, ямааны мах, тэмээжний ноос, сүүний үнэлгээг дээшлүүлэх гээд. Монголын мал сүргийн бараг 90 хувь нь бог мал, тухайлбал 42.8 хувь нь хонь, 46.1 хувь нь ямаа байна. Нөгөө талаар 1990 оноос хойших хугацаанд бод мал хорогдож, зөвхөн бог мал өсжээ.
Малын төрөл, тоо, өсөлт, хорогдол
Өнгөрсөн онд мал аж ахуйн салбартын экспортын орлогын 68.8 хувийг нь ямааны ноолуур, хонины ноос бүрдүүлж, улсын хэмжээнд үйлдвэрлэсэн махны 54.7 хувь нь бог малын мах байсан нь бог малын толгойн тоогоор төдийгүй эдийн засгийн өгөөжөөрөө мал аж ахуйд тэргүүлэх ач холбогдолтойг харуулж байна. Гэвч бог мал, ялангуяа ямаа хэт олширч бэлчээрийн ашиглалт, цөлжилтөд сөргөөр нөлөөлж байна гэсэн шүүмжлэл байгаа билээ.
Сүүлийн жилүүдэд нас гүйцсэн эр хонь, ямааны тоо, сүрэгт эзлэх хувь хэмжээ ихэсч, сүргийн бүтэц алдагдаж байгаа явдлыг анхаарах хэрэгтэй байна. Үржлийн ач холбогдолгүй, экспортын нэг гол эх үүсвэр болох ноолуурын чанарт сөрөг нөлөө үзүүлдэг эр хонь, ямааны тоо, сүрэгт эзлэх хувь хэмжээг багасгах асуудлыг мал аж ахуйн салбарт явуулах эхний бодлого болгох саналтай байна. Статистик судалгаанд бог малын тухайн жилийн төлөөс бусад насны эр малыг нас гүйцсэн эр хонь, ямаанд тооцдог юм байна. Тэгэхээр 2008 оны жилийн эцсээр тоологдсон 4 сая иргэн, 5.7 сая сэрхний тоо энэ онд өнгөрсөн жилийн төлөөс 2.8 сая орчим эр төлөг, 2.7 сая эр борлонгоор нэмэгдэх тооцоо гарч байна. Нас гүйцсэн эр хонь, ямааны тоо, сүрэгт эзлэх хувь хэмжээг багасгах гол арга бол энэ төрлийн малаар мах үйлдвэрлэж дотоод гадаадын захр зээлд нийлүүлэх явдал юм. Ирэг, сэрхний өсөлт нь хонь, ямааны махны хэрэглээний дотоодын зах зээлийн багтаамжаас давж, гадаад зах зээлд олоогүй байгаагаас сүргийн бүтцийн ийм зохисгүй харьцаа үүссэн. Иймээс бог малын махыг экспортлохыг мал аж ахуйн салбарын зайлшгүй шийдвэрлэх асуудлын нэг гэж үзэж байна.
Бог малын хэрэглээ /мянган толгой/
Бог малын махны экспорт
Ямар ч импортлогч түгээмэл шаардлагыг тавьдаг. Тухайлбал, өсвөр насны, эрүүл малын мах, махны кондицийн түгээмэл шаардлагад нийцсэн байх, бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхой байх, махны анхан шатны боловсруулалт олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн арга технологиор хийгдсэн байх явдал юм.
Махны экспортын дээрх шаардлагыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр жил тутам өсвөр насны тус бүр хоёр сая хонь, ямааны мах экспортолж, экспортын орлогыг наанадаж 200 сая ам.доллараар нэмэгдүүлэх. Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг жил тутам технологийн шаардлагын дагуу бэлтгэсэн 4 сая богийн арьсаар хангаж, энэ салбарыг сэргээж хөгжүүлэх. Үржлийн ач холбогдолгүй эр. хонь, ямааны эдийн засгийн эргэлтэд орох хугацааг богиносгож сүргийн бүтэц, малчдын амьдрал, бэлчээрийн ашиглалтыг сайжруулах нөхцөлийг бүрдүүлнэ. Үүний тулд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай.
Малыг эрүүлжүүлэх
Малыг паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх болон мал, амьтны халдварт өвчний оношлогоо, эмчилгээнд улсын төсөв, гадаадын зээл тусламжтайгаар чамгүй хөрөнгө мөнгө зарцуулсаар байгаа ч малыг эрүүлжүүлэх ажилд ахиц гарахгүй, малын халдварт өвчний илрэл гарсаар байна. Энэ нь мал эмнэлэг, түүний санхүүжилтийн өнөөгийн тогтолцооноос ихээхэн шалтгаалж байна. Малыг эрүүл байлгах гол үүрэгтэй сум орон нутгийн мал эмнэлгийн байгууллага санхүүжилт авахын тулд малын өвчин гарахыг хүсч хүлээж байдаг тогтолцоог буй болгожээ. Иймээс энэ асуудлыг аймаг, сумын малын эмч, малчид үйлдвэрлэгчдийн төлөөллийг оролцуулсан өргөн хүрээнд яаралтай авч хэлэлцэж өөрчлөх хэрэгтэй.
Малыг таваарлагжуулах
Малын гадаад худалдааны практикаас харахад импортлогчид наанадаж 18 кг гулууз махны гарцтай өсвөр насны хонины махыг л худалдан авах сонирхолтой байдаг. Гэтэл манай бог малын таваарлаг байдал бус нутгаар ихээхэн ялгаа зөрүүтэй, ялангуяа бог малын дийлэнх хэсэг нь байдаг хангай, төвийн бүсэд бог малын давжаарч эр төлөг 15-16 кг гулууз махны гарцтай байна. Энэ нь эр малын эдийн засгийн эргэлтэд орох хугацааг удаашруулж сүргийн бүтцэд сөрөг нөлөө үзүүлж байна.
Хонины таваарлаг байдал, сүргийн бүтэц
Малын давжаарал Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймагт харьцангүй их байгаа. Эдгээр аймагт хонин сүргийн 25-27 хувь нь нас гүйцсэн эр хонь, 42 хувь нь хээлтэгч байна. Иймээс Барга, Баяд хонь, Залаа жинстийн цагаан, Эрчимийн хар, Баяндэлгэрийн улаан ямаа зэрэг харьцангуй өндөр ашиг шимтэй нутгийн үүлдэр омгийн малын шилмэл хээлтүүлэгчийг ном журмынх нь дагуу шилж сонгон авч, бэлчээрийн бог малыг чанаржуулж, таваарлаг байдлыг жигдрүүлэх ажлыг зохион байгуулмаар байна.
Бүтээгдэхүүний гарал үүслийг баталгаажуулах
Төв зам бараадан байгуулагдсан махны төвлөрсөн үйлдвэрүүдэд бүтээгдэхүүний гарал үүслийг үнэ зөв тогтооход бэрхшээлтэйгээс гадна мал тууврын боломжит хугацаа богиносч тууврын замын асуудал улам бүр төвөгтэй болжээ. Харин хөдөө орон нутгийн дэд бүтцийн хөгжилд нааштай өөрчлөлт гарсаар байна. Иймээс махны анхан шатны боловсруулалтын орчин үеийн технологи бүхий жижиг дунд үйлдвэрүүдийг зам тээврийн боломж, малын нөөцөд түшиглэн орон нутагт аймгийн төв сум дундын хэлбэрээр байгуулах ажлыг эхлүүлмээр байна. Ингэснээр экспортын зориулалтын бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхой болгохоос гадна орон нутгийн хөгжлийг түргэтгэх чиглэсэн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх, хотын хүн амын төвлөрлийг саармагжуулах нөхцөлийг бүрдүүлнэ.
Махны анхан шатны боловсруулалтын стандартыг өөрчлөх
Жил бүрийн хавар яригддаг хүнсний хангамж, хэрэглээний аюулгүй байдал, улс орны эдийн засагт /инфляц/ нөлөөлж байдаг нэг зүйл бол махны нөөц, нөөцийн махны үнэ, чанарын асуудал билээ. Бэлчээрийн малын онцлог, тарга тэвээрэг авах хугацаанаас шалтгаалан мах үйлдвэрлэл улирлын чанартай явагддаг. Ийнхүү улирлын чанартай бүтээгддэг бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээг жигд тогтвортой хангахын тулд тодорхой хэмжээний махыг нөөцлөх шаардлага гардаг.
Одоо мөрдөгдөж байгаа технологиор бог малын махыг гулуузаар, бод малын махыг 4 хувааж хөлдөөн хадгалж байна. Энэ нь хадгалалтын явцад маханд сублимацийн хэмжээг ихэсгэж махыг их хуурайшуулж шүүслэг бус болгож байна. Иймд тодорхой хугацаагаар хадгалж нөөцлөх махыг цаашид гулуузаар бус жижиглэн савлаж хөлдөөж байхаар махны стандартыг өөрчилж мөрдүүлэх хэрэгтэй. Энэ нь нөөцийн махны шинэлэг /шүүслэг/ байдлыг илүү сайн хадгалж, хадгалалтын явц дахь жингийн хорогдлыг багасгах нөхцөлийг бүрдүүлнэ.