Амьсгалын замын харшлын хамгийн түгээмэл шалтгаан болдог шарилжны тоосжилтын үе удахгүй эхлэх нь. Тиймээс ийм төрлийн харшилтай хүмүүс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, аль болох харшлаа даамжруулахгүй байхад анхаарахыг эмч нар зөвлөж байна.
Манай оронд нийт 30 гаруй зүйлийн шарилж ургадаг. Эдгээр нь бүгд харшил үүсгэнэ. Ерөнхийдөө жил бүрийн долдугаар сарын 10-даас дийлэнх шарилжны тоосжилт эхлээд наймдугаар сарын сүүлчээр мэдэгдэхүйц багасдаг. Энэ жилийн хувьд зуншлага оройтсонтой холбоотойгоор долдугаар, сарын 20-д хүргэж тоосжилт эхлэх төлөвтэйг мэргэжилтнүүд анхааруулсан. Оройтож эхэлсэн тохиолдолд тоосжилтын эрчимтэй үе наймдугаар сард ид явагдаж есдүгээр сарын дунд хүртэл үргэлжлэх магадлалтай аж.
Харшил
үүсэх гурван шалтгаан бий
1. Бие
махбодын мэдрэг чанар ихсэх. Энэ нь гол
төлөв удам дагадаг. Дархан уураг Е
өндөртэй хүмүүс харшилтай байх нь
цөөнгүй.
2. Харшил
төрүүлэгч хүчин зүйлс буюу химийн
найрлага бүхий гоо сайхны бараа
бүтээгдэхүүн, хоол хүнсний зүйл хэрэглэх,
будагны үнэр, үс хялгас, тоос шороо,
халуун хүйтэн, салхи, нарны туяа, элдэв
төрлийн эм тан, өвс ургамлаас үүсч болно.
З. Биеийн
дархлаа сулрах үед биеийн эсэргүүцэл
муудан хамгаалах чадвар буурч харшилд
өртөх эрсдэл өндөрсдөг.
Яаж
илрэх вэ?
Харшил
өвчний шинж тэмдэг дараах байдлаар
илэрнэ.
1.
Амьсгалын замын шинж тэмдэг: нүд,
хамар, хоолой загатнах, хамар битүүрэх,
нус гоожих, найтаах, нулимс гарах,
ханиалгах, цээж бачуурах, хэржигнэх,
шуугиантай амьсгалах гэх мэт.
2.
Арьсны шинж тэмдэг: хэсэг газарт
загатнах, улайлттай арьсны тууралт, бүх
бие загатнах, бэлцрүүт тууралт гарах,
атопийн дерматитийн шинж илрэх.
З.Бусад
шинж тэмдэг: Анафилакси (хүнд хэлбэрийн
амь насанд аюултай харшлын урвал),
ихэнхдээ ямар нэгэн хоол хүнс хэрэглэсний
дараа хэвлийгээр гэнэт хүчтэй өвдөлт
өгөх, гүйлгэх, шавьжинд хатгуулсны дараа
том хэмжээний хавдар үүсэх гэх мэт.
Ерөнхийдөө амьсгалын замын харшил төрүүлэгч болох тоосны хачиг, мод, үет ургамал, хогийн ургамлын тоосонцор нь амьсгалын замын харшлын шинж тэмдгийг үүсгэнэ. Харин хоол, хүнсний харшил төрүүлэгч нь арьс болон хоол боловсруулах замын эсвэл анафилаксын урвалыг үүсгэдэг.
Сорил
гэж юу вэ?
Хэрэв
та харшилтай бол таны бие махбод ямар
нэгэн зүйлд хэт хүчтэй хариу урвал
үзүүлж байна гэсэн үг. Харшлын урвал
үзүүлэх боломжтой бүхий л зүйлсийг
харшил төрүүлэгч буюу аллерген гэдэг.
Энэхүү өвөрмөц харшил төрүүлэгчийг
илрүүлэхийн тулд харшлын эмч нар таны
арьсанд сорил тавих болон зарим тохиолдолд
цусыг шинжилж үздзг. Ингэснээр танд
харшил үүсгэж байгаа эүйлийн талаар
илүү дэлгэрэншүй, тодорхой мэдээлэлтэй
болж чадна, Эмчилгээний аргыг ч сонгох
боломжийг сорил олгоно, Мөн та харшил
өгдөг зүйлсээс зайлсхийж, урьдчилан
сэргийлэх боломжтой болох юм. Тиймээс
харшил өвчин байж болох зовиур, шинж
тэмдэг илэрсэн бол ямар ч насны хүн
сорил тавиулж болно.
Харшлын
эмчилгээний эарчим
Харшлыг
эмчлэхэд дараах зарчмыг баримтална.
-Харшил
төрүүлэгч хүчин зүйлээс зайлсхийх,
-Харшлын
хүчин зүйлийг цуснаас цэвэрлэх,
-Харшлын
хариу урвалыг намжаах, мэдрэхгүй болгох,
-Дархлаа
дэмжих гэх мэт хавсарсан эмчилгээ
хийдэг,
Харшлын
үед юунаас татгалзах ёстой вэ?
Хэрэв
та шарилжны харшилтай бол айраг уух,
түүхий лууван, улаан лооль идэх,
балжингарма цэцгийн ханд бүхий саван,
шампунь зэрэг ахуйн хэрэглээний
бүтээгдэхүүнээс татгалзаж чадвал бага
ч болов тус болно. Хамгийн ихээр харшил
үүсгэдэг хүнсний бүтээгдэхүүнд үнээний
түүхий сүү, загас, өндөг, гүзээлзгэнэ,
бөөрөлзгөнө, зэтгэнэ, үхрийн нүд, усан
үзэм зэрэг жимс, шоколад, кофе, какао,
зөгийн бал, мөөг, томат, лууван, улаан
манжин ордог. Харин гахайн болон туулайн
мах, төмс, вандуй, гадил жимс, цагаан
будааг харшил дунд зэрэг үүсгэдэг хэмээн
үздэг юм. Хонины мах, шар манжин, ногоон
алим, өргөст хэмх идэхэд харшил гэнэт
ихээр хөдөлнө гэж айх шаардлагагүй
гэнэ.
Г.Уянга