Баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд хуушуур, айрагны асар болон хүүхдийн тоглоомын худалдаа зэрэг бүхий л төрлийн үйлчилгээ явагдлаа. Цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд зарагдаж буй хуушуур 300-700 төгрөгийн хооронд байсан. Өмнөх наадмаар хуушуур 1000 төгрөг хүрсэн бол энэ жил борлуулах цэг олон байсан тул үнэд хүрсэнгүй.
Наадмын эхний өдөр цэнгэлдэх хүрээлэнгийн суудлууд эзгүй шахам байсан. Иймд хамгаалалтад зогссон цагдаа нар иргэдийг тасалбаргүй оруулж байв. Шиврээ бороо орж байсан тул наадамчин олонд ч таатай байсан.
Цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж байгаа Хан-Уул дүүргийн гэмтлийн эмнэлгийн эмч "Өглөөнөөс хойш шүд, зүрх өвдсөн гэж хоёр хүн хандсан. Мөн даралт нь ихэссэн нэг бөх тариа хийлгэсэн. Ухаан алдсан гэсэн нэг дуудлага ирсний дагуу түргэн тусламж дуудан хүлээлгэн өгсөн. Өмнөх жилийг бодвол цаг агаар чийглэг, сэрүүхэн байгаа тул даралт ихсэх, нарших тохиолдол бараг гараагүй" гэв.
Цэнгэлдэх хүрээлэнгийн хамгаалалтад Мөрдөн байцаах газар, Хэрэг бүртгэх газар, дөрвөн дүүргийн цагдаагийн хэлтэсийн бие бүрэлдэхүүн ажилласан. Хэв журмын зөрчил харьцангуй бага байсан.
Харин эцэг, эхээсээ төөрсөн хүүхдүүд олон байлаа. Мөн гадаадын иргэдийн эд зүйлс алдагдсаныг цагдаагийн ажилтнууд илрүүлсэн аж.
Наадмын өдрүүдэд цэнгэлдэх хүрээлэнг тойрон амьдрал өрнөж байлаа. Гудамжинд гуйлга гуйдаг хүүхдүүд энд ирж цаасан хайрцаг дэлгэн тухалжээ. Мөн лааз онох, сугалаа татах гээд зах дээр байдаг бүхий л төрлийн зүйл байв.
Чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, харааны эрхтэнд гэмтэл учруулахуйц үрлэн сумтай буу, хурц үзүүртэй тоглоом худалдахыг хориглоно гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан зөвлөмжид заасан. Гэвч хурц үзүүртэй, далбагар цаасан шувуу, элдэв янзын шиддэг тоглоом, лааз онох гэх мэт хориотой зүйлс бишгүй харагдсан. Мөн шил лааз авах цэг ч хүртэл ажиллаж байлаа.
Цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчмыг ТҮК-ийн ажилчид цэвэрлэсэн. Тэд "Өглөөнөөс хойш нэлээд хог гарлаа. Эндээс түүсэн хогоо машиндаа аваачдаг Одоогийн байдлаар хоёр машин хог хаясан. Гэхдээ манайхан соёлтой болсон байна. Биднийг хүндэлж, тэрэг рүү хогоо авчирч хийх, зам тавьж өгөх зэргээр ажилд их тусалж байна. Урьд жилүүдийг бодвол хог бага байна. Манай компаниас бидэнд бээлий, өмд, хантааз зэрэг хувцас хэрэглэлээр хангасан" гэж ярив. Наадам тойрсон өөр нэгэн асуудал бол машины зогсоол. Цэнгэлдэх хүрээлэнд орох зөвшөөрлийн гэрчилгээгүй бол автомашиныг нэвтрүүлэхгүй гэсэн. Үүнээс үүдэн Нарны замын хажуугаар иргэд машинаа байрлуулаж ихээхэн хүндрэл үүсгэж байлаа. Цэнгэлдэх хүрээлэнд орох зөвшөөрөлтэй нийтийн тээврийн том оврын автобус болон суудлын машинууд Энхтайваны гүүрэн дээр түгжирч гүүрний ачаалал ихэссэн юм.
О.Урантогос