Урлаг гэдэг байнга шинэчлэгдэж, он улирах тусам өөрчлөгддөг. Гэсэн хэдий ч ард түмний сэтгэлд хоногшин үлдэх сайн бүтээл хэзээд оршсоор байдаг билээ. 80-аад онд залуусыг байлдан дагуулж эстрад урлагийн нэгэн том төлөөлөл болж байсан хамтлаг бол яахын аргагүй "Инээмсэглэл". Хэдийгээр он жил өнгөрсөн ч одоо хэр нь хүмүүс дууг нь сонссоор байдаг. Иймээс ч рок попын шинэ залуу үеийнхэн энэ л үеэс сургамж авах хэрэгтэй болов уу. Ингээд яах аргагүй урлагийн гэр бүлд өсөж торнин, урлагт бие сэтгэлээ зориулж яваа "Инээмсэглэл" хамтлагийн дуучин Н.Ганхуягтай уулзаж ярилцлаа.
-Та "Битлз"-ийн тухай ямар бүтээл хийж байгаагаа сонирхуулаач?
-Бидний үеийнхэн "Битлз" хамтлагийн дууг сонсож, хүмүүжсэн хүмүүс гэж хэлж болно л доо. "Битлз" хамтлаг анх 1959 онд уран бүтээлийнхээ гарааг эхэлж байсан юм билээ. Хүмүүс мэддэггүй л болохоор "Битлз"-ийнхэн олон танигдахын тулд маш их зовсон юм билээ. 3 жил шахуу хөдөлмөрлөж зүтгэсний эцэст 1962 оноос нэр алдар нь цуурайтаж эхэлсэн ш дээ. Бид нар 50 жилийн тэртээ анх гараагаа эхэлж байсныг нь дурсаад энэ сард Битлзийн дурсгалын үдэшлэг хийх гэж байгаа. Түүндээ бэлдээд л явж байна. Тэдний хийсэн хамгийн том гавьяа бол хүн төрөлхтөнд эрх чөлөөг мэдрүүлсэн явдал. Ийм учраас "Битлз"-д хайртай, дуунд нь дуртай хүмүүст зориулсан арга хэмжээ хийх гэж байна. Нэг талаараа "Битлз" хамтлагийнханд хүндэтгэл үзүүлэх гэж байгаа юм. Энэ арга хэмжээ "River sounds" night club-т болно.
-Та охинтойгоо хамтарч хүүхэлдэйн киноны дуу дуулсан байсан. Таны эхнэр бас клипэнд нь тоглосон байсан. Ер нь гэр бүлээрээ уран бүтээл хийж эхлэх нь үү?
-”Гoo охин ба араатан" гэдэг хүүхдүүдийн үзэх дуртай хүүхэлдэйн киноны дууг охинтойгоо хамтарч дууллаа. Тэр киноны дуу бол Селин Дион дуулсан их мундаг дуу ш дээ. Уг нь тэр дууг дуулж барахгүй дээ гэж бодож байсан чинь охин маань өөрөө дуулъя гээд ээж нь ч бас их дэмжсэн. Тэгээд л дуулж үзье гээд дуулсан. Бас ч үгүй бодсоноос охин маань эвлэгхэн, өөрийнхөө хэмжээнд дуулчихсан.
Би хүүхдүүдээ урлагийн хүн болно гээд баттай хэлчихэж чадахгүй ч ямар ч байсан аав ээж нь урлагийн хүмүүс болохоор өөрийнхөө дур хүслээр юм хийж байг гээд дэмжиж байгаа. Өөрөө бүжиглэх их дуртай. Урлагийн сонирхол ч өөрт нь байна. Манай эхнэр балетийн бүжигчин хүн. Боломжийнхоо хирээр тэрнийгээ хүүхдүүдэд зааж сургая гээд балетийн сургууль хичээллүүлдэг, Яахав охиныхоо сонирхлыг дэмжих үүднээс бас балетийн сургуулийн хүүхдүүдийн урам зүтгэлийг бодоод клипэнд тоглуулсан юм. Эхнэрийн маань шавь нар юм л даа.
-Хүмүүсийн урлагийн мэдрэмж, боловсрол өндөр болжээ. Тэр хирээр шинэ залуу дуучдад шүүмжлэлтэй ханддаг болсон байна. Таны бодлоор өнөөгийн дуучид ямархуу хэмжээнд байна вэ?
-Сүүлийн үед залуу дуучид төрөн гарч байна. Харин энэ "Universe best song" реалити шоуг хүмүүс маш их сонирхож байна. Амжилттай ч явагдаж байна. Шүүгчдийн өгч байгаа зөвлөмжүүд ганцхан тэнд оролцож байгаа хүмүүст биш ер нь манай шинэ залуу дуучдад сонсох хэрэгтэй зүйлүүд хэлж байна лээ. Харж байхад орон нутгаас маш авьяастай, гайхмаар залуучууд оролцож байна лээ. Битлзээс бүр өмнө Чак Бери гээд рокн роллоор дэлхийг эзэмдэж байсан хүний дууг 18-тай залуу дуулж байна гэсэн. Тэгэхээр сонин байгаа биз. Олон дунд сайн ч байна, муу ч байна. Гэхдээ ер нь бол бидний үеийг бодвол үзэж харах юм ихтэй, сонголт хийх боломжтой болсон болохоор залуус маань чанаржиж байна. Шинээр олон авьяастай залуус гарч ирж байна. Рок поп бол нээлттэй, хувь хүнээс хүслийг л их шаарддаг зүйл. Уралдаан тэмцээн, шалгуур их байх тусмаа дуучин болох хүний чанар сайжирна. Энэ бол маш хэрэгтэй. Өөр нэг сэтгэл зовоодог зүйл бол сонгодог урлаг жаахан тасрах гээд байна.
-90-ээд оныхон "Эргэн дурсахуй" тоглолт хийж хүмүүсийн дурсамжийг сэргээсэн. Танай үеийнхэн ийм тоглолт хийх үү?
-"Эргэн дурсахуй" тоглолтонд оролцсон хамтлаг дуучид бол яг бидний дараагийн үеийнхэн л дээ. Өөрөөр хэлбэл 90-ээд оны дуучид. Бид бол 70, 80 оныхон шүү дээ. Бидний хувьд нэгдсэн тоглолт хийгээгүй ч одоо болтол дуугаа дуулаад л тасрахгүй явж байна. 90-ээд оныхон бол тэр үедээ дуулаад одоо больчихсон байсан учраас хүмүүст их сонин содон байгаа юм.
-Үе үеийн урлагийнхнаас одоогийн шинэ залуу дуучдын урлагт амьдрах нас богинохон болсон юм шигээ. Чанар чансааны хувьд ч тэр?
-Одоо сонголт маш их болчихсон. Өрсөлдөөн ихтэй, амьдралын шалгуур өндөр болчихсон учраас шигшигдэж байна л даа. Хүн чинь сайн орлоготой байж л амьдарна. Мөнгө олох хэрэгтэй учраас зарим нь урлагийг орхиж байгаа харагддаг. Тэгэхээр хүн болгон урлагийн тогоонд багтахгүй. Хувь заяа гэж байна. Урлагт хайртай болсон хүн урлагт удаан амьдарна.
-Та олон залуусыг продюссерлэж урлагт хөл тавиулсан хүн. Монголд үнэхээр авьяастай, цойлоод гарч ирэх "од"-ыг бэлтгэнэ гэдэг амаргүй байх?
-Одоо продюссерийн төвүүд, студиүд байдаг болж. Яг номоор нь бэлтгэж гаргах боломжтой болсон байна. Манай Дашдондог байна. Гадны хүмүүс ч байна. Рагу гээд л. Бас дуучин Болд байна. Эд нар чадварлаг залуу дуучдыг гаргаж байна. Ерөнхийдөө зах зээлтэйгээ зохицоод од болгоно гэдэг амаараа ярихад их амархан ч үнэндээ хоёр талын зүтгэл маш их хэрэгтэй. Хүний жинхэнэ шантрашгүй хөдөлмөр зүтгэл их чухал шүү дээ. Өөрийн гэсэн ноён нуруутай байх хэрэгтэй.
-Сүүлийн үеийн дууны ая ч тэр үг нь ч тэр ойлгоход бэрх, утга замбараагүй болсон. Танд ямар санагддаг вэ?
-Яахав дээ. Амьдарч байгаа нийгэм, орчин нь тийм болчихоод байна. Тэгээд ч сонголт олонтой болж. Би буруутгадаггүй. Үүнийг чинь маш их сонирхдог, энэ урлагаар өвчилсөн залуусын хэсэг байна шүү дээ.
-Нийтийн дуучид нэгэн үе түрж орж ирэхэд рок попийнхон жаахан ам муутай байсан. Таны хувьд үүн дээр ямар бодолтой байдаг вэ?
-Бас л сонголт шүү дээ. Хүмүүс сонсдог, дуртай болоод л нийтийн дуучид оршин тогтнож байна. Нэгэнт хэрэгцээ байгаа бол зах зээлийнхээ зарчмаар явна. Яахав нийтийн дуучид дундаас маш сайн мэргэжлийн өндөр түвшинд дуулж байгаа хүн байна. Бас дөнгөж учраа олохгүй яваа, муухан дуулж байгаа, бүр мэргэжлийн бус аялгуу, үгтэй дуучин ч байна. Хүмүүс сонсохгүй байхад тэд арчигдана шүү дээ. Үүнд телевиз FM-үүдийн зүгээс шалгуур тавих хэрэгтэй. Шаардлага хангахгүй клип, дуучны дууг явуулахгүй байх ч юм уу. Ер нь муу дуучин гэдэг цагийн шалгарлаар шалгагддаг.
-Саяхан гавьяатын хур буулаа. Шагнал урамшуулал гэдэг үнэ хүндээ алдаж байна гэх хүмүүс их байна. Таны хувьд залууг авьяастнуудын талаар яаж дүгнэх вэ?
-Манайхны өгөөд байгаа энэ цол гуншин чинь өнөөх л хуучин нийгмийн тогтолцооноос үлдсэн шагнал шүү дээ. Орос манайх хоёроос өөр оронд ийм цол гуншин өгдөг тогтолцоо үнэхээр байхгүй. Ардын жүжигчин "Битлз" ч гэдэг юм уу. Тийм юм байхгүй ш дээ. Гэхдээ Битлзийг хатан хаан одонгоор шагнасан. Яагаад гэхээр Английн нэрийг дэлхий даяар цуурайтуулж чадсан. Мэдээж төрөөс ямар нэгэн хэмжээгээр үнэлдэг систем хаа ч байдаг. Манайхан шиг гавьяат, СТА цол байхгүй.
-СТА цол СУИС-ийн оюутны шагнал болж хувираад байна шүү дээ?
-Хүмүүс маш их шүүмжилж байна. Би боддог юм. Уг нь хүн биеэ даагаад гоц том бүтээл хийсэн, ямар нэгэн дэмжлэг дутсан, цаашид гадны оронд Монголын нэрийг гаргах хүнд төр шагналаа харамгүй өгч байх ёстой. Одоо манай төрийн тэнхээ нэг ийм л байх шив дээ. Өөрөөр хэлбэл төрд өгч чадах ганц юм нь л энэ хэдэн тэмдэг байна. Үнэндээ аваагүй хүмүүс нь муу хэлээд байгаа болохоос авсан хүмүүст нь уран бүтээлийн түлхэц болж л байгаа байх. Энд бас нэг муухай юм бий. Намчирхадаг, арын хаалгаддаг. Намын дарга ч юм уу нэг нөхөртэй танил улсууд нь ажлаа амжуулаад байдаг. Гарц байхгүй, танилгүй хүмүүс нь үлдээд байдаг Үүнд нэг гоё үг байдаг. Хэлмээр байна. "Take it easy". Хөнгөн хүлээж ав аа гэж. Нэг их зүрх сэтгэлээ өвтгөөд шаналаад байх хэрэггүй. Яахав байгаа юмаа төр өгч л байг. Дов жалгаараа хуваагддаг, танил тал арын хаалгатай, хөөцөлдөж чаддаг улсууд нь шагнал аваад мөрөөрөө юм хийж яваа хүмүүс нь хоцордог нь харамсалтай байдаг.
-Урлагийнхнаас эхлээд бөхчүүд хүртэл улс төрийг сонирхож зүглэдэг болж. Танд улс төрд орох бодол бий юу?
-Улс төр бол миний сургууль төгсөж эзэмшсэн мэргэжил. Гэхдээ одоохондоо улс төрд орох бодол алга. Ярих ч дургүй дээ. Улс төр гэдэг барагтай хүмүүсийн даах тоглоом биш. Нэг үгээр хэлбэл "том хүмүүсийн тоглоом". Энэ тоглоомыг сайн тоглож байгаа хүмүүс байна. Үүний хажуугаар хувийн эрх ашигаа бодсон хүмүүс ч байна. Бас ч гэж нэг үеэ бодвол хяналттай болчихоод байгаа. Улс төр заваан бохир гээд холуур байх нь буруу. Нэг айхтар юм нь энэ улс төрд ямар ч ариун сайхан хүн ороод гарч ирэхдээ өөр болчихдог жамтай болчихож. Дааж давж чадах хүн л улс төрд орох хэрэгтэй.
-Танд баярлалаа.