"Соён тайг сан" төрийн бус байгууллага "Итгэл" сантай хамтран 1000 цааны баярыг ирэх есдүгээр сарын 7-нд зохион байгуулах гэж байна. Энэ арга хэмжээ нь ашгийн төлөө бус, дэлхийн 10 орчим улсад байдаг цаатан хэмээх үндэстнийг сурталчлах, Монголын цаатнуудын амьжиргааг дээшлүүлэх, олон түмэнд хүргэх, тэдний аж байдлыг таниулах зорилготой аж. Хэвлэлийн хурлын үеэр цаатнуудын амьдрал хүнд байгаа талаар ярьсан. Өнөөдөр Монголд 262 өрх цаа маллан амьдарч байгаа аж.
Тэдний амьдрал нэлээд хүнд байгаа гэнэ. Цаатан үндэстэн цаагаа хүнсэнд хэрэглэдэггүй байна. Тэд ан хийж хүнсээ бэлддэг байжээ. Гэтэл Засгийн газраас зэрэг амьтдыг агнахыг хориглох болсноор цаачид хүнсгүй болжээ. Засгийн газраас 2007-2015 он хүртэл цаатнуудын амьдралыг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулж, энэ хүрээнд нэг удаагийн тусламж болгон өрх бүрт таван ямаа өгсөн аж. Гэтэл цааны хажуугаар ямаа маллаж, өсгөх боломжгүй байдаг гэнэ. Монгол Улсад цааны тоо толгойн дээд хэмжээ 1975 онд 2200-д хүрч байсан. Харин одоо 1000 руу орсон байна. Нэг цаачин өрх аялал, жуулчлалаас жилд 100 ам.доллар олдог байна. Тэдний ганц орлого нь энэ юм байна.
С.Сод-Эрдэнэ